Дэлхийн хамгийн анхны далай доорх зоогийн газартай танилц!

Норвегид дэлхийн хамгийн том бөгөөд хамгийн анхны усан доорх ресторан нээлтээ хийжээ. Умард тэнгисийн эргийн орчим таван метрийн гүнд байрлах “Under” нэртэй зоогийн газар гурван давхар, 500 метр кв талбайтай, нэг дор 100 зочинд үйлчлэх хүчин чадалтай юм. Мөн хамгийн сонирхолтой нь тогооч нар рестораны яг гаднаас далайн амьтдыг барьж зочдоо амтат далайн хоолоор дайлдаг аж. 

Дэлхийн хамгийн анхны далай доорх зоогийн газартай танилц!

Рестораны том цонхоор зочид нь үзэсгэлэнт тэнгисийн ёроол дахь амьдралыг харах боломжтой аж. Мөн энэ газар нь дан ганц зоогийн газар биш бөгөөд далайн судалгааны төв юм. Ойрын ирээдүйд барилга, фасадны гаднах зургийн аппарат, хэмжих хэрэгслийн тусламжтайгаар мэргэжилтнүүд далайн амьтан, ургамлыг судлах боломжтой болох гэнэ. Ингээд та бүхэнд тус рестораны зургуудыг хүргэе. 

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Фейсбүүк сэтгэгдэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()