Дэлхий дээрх хамгийн урт настай амьтад

2019-04-03, 15:50
5,343

2011 онд Их Британийн нэгэн судлаач хүн төрөлхтөн 150 наслах чадвартай болсон хэмээн дуулиант мэдэгдэл хийж байсан. Хэдий энэ нь үнэн байлаа гэхэд манай гараг дээр амьдарч байгаа урт настай амьтадтай харьцуулахад маш бага тоо ажээ. Ингээд дэлхий дээрх хамгийн урт настай амьтадтай танилцана уу.

Дэлхий дээрх хамгийн урт настай амьтад
Их ярихыг хүсвэл Smart Talk!
Хаах
Сурталчилгаа

13 Туатара гүрвэл

Шинэ Зеландад амьдардаг энэхүү гүрвэл нь 200 сая гаруй жилийн өмнө үүссэн ба 110 жил насалдаг. 

Туатара гүрвэл

12 Улбар шар загас

Уг загас нь тун удаан сэлж бичил биетүүдээр хооллодог бөгөөд 145 жил насалдаг гэнэ. Харамсалтай нь энэ загасыг хүмүүс хэт их агнаснаас болоод устах эрсдэлд оржээ. 

Улбар шар загас

11 Геодук

Хойд Америкийн баруун эрэг орчим нутагладаг энэхүү далайн хясааны эмэгчин нь жилд 5 тэрбум түрс шахаж гайхмаар хурдан үрждэг бөгөөд дунджаар 168 насалдаг аж. 

Геодук

10 Далайн улаан зараа

Ганцхан номхон далайд байдаг улаан зараа нь далайн ёроолоор мөлхөж явахдаа өөрийгөө өргөсөөрөө хамгаалдаг бөгөөд 200 хүртэлх жил амьдрах чадалтай. 

Далайн улаан зараа

9 Сахалт халим

Сахалт халим нь хамгийн том амтай хөхтөн амьтан бөгөөд 211 гаруй жил амьдрах чадвартай болох нь тогтоогдсон байна. 

Сахалт халим

8 Кой загас

Кой загас дунджаар 50 насалдаг боловч "Ханако" хэмээх энэ төрлийн загас нь 226 жил амьдардаг хамгийн урт настай загасаар тодорч байжээ. Үүнээс үзвэл таатай нөхцөлд Кой загас нь 220 гаруй жил амьдрах боломжтой юм. 

Кой загас

7 Ламелибаркиа

Мексикийн хойг дээр нутагладаг энэхүү далайн өт нь 250 хүртэлх жил наслах чадвартай. Тэд нэг газраа хэдэн мянгаараа сүрэглэн амьдардаг. 

Ламелибаркиа

6 Адабра яст мэлхий

Энэхүү аварга яст мэлхий нь Адвайта хэмээх арал дээр амьдарч байсан бөгөөд 255 жил амьдарч хамгийн урт насалсан хуурай газрын амьтнаар тодорч байжээ. 

Адабра яст мэлхий

5 Цэнгэг усны хясаа

Цэнгэг усны хясаа нь дунджаар 86-102 жил насалдаг боловч амьдарч буй усныхаа чанараас хамаарч түүнээс ч урт насалдаг гэнэ. Хамгийн урт насалсан хясаа нь 280 жил амьдарсан байдаг.

Цэнгэг усны хясаа

4 Гренландын аварга загас

Гренландын аварга загас нь дэлхийн дээрх хамгийн эртний сээр нуруутан юм. Энэхүү аварга загас нь 150 нас хүрч байж нас бие гүйцдэг бөгөөд 400 гаруй жил амьдардаг.

Гренландын аварга загас

3 Далайн хясаа

Далайн хясаа нь маш урт насалдаг. Мин хэмээх далайн хясаа 507 жилийн турш амьдарч хамгийн урт насалсан ганцаараа амьдардаг амьтнаар шалгарчээ.

Далайн хясаа

2 Антарктидийн далайн хөвөн

Эрдэмтэд Антарктидийн далайн хөвөн нь хэт хүйтэн нөхцөлд амьдарч дэндүү удаан боловсордог учраас хэдэн зууныг дамжиж амьдрах чадвартай болсон гэж үздэг аж. Зарим нь бүр үүнийг дунджаар 1550 жил наслах чадалтай гэжээ.

Антарктидийн далайн хөвөн

1 Далайн залхаг

Энэ загасыг эрдэмтэд мөнх настай гэж үздэг. Учир нь энэхүү загас нь хөгширсөн эсээ шууд залуу эсээр солих замаар өөрийгөө залуужуулдаг учир хэзээ ч хөгширдөггүй аж. Гэвч түүнийг өлссөн махчин загас юм уу, ямар нэг өвчин үгүй хийх боломжтой юм. 

Далайн залхаг

31
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()