Архаг ядаргааг анагаах шалгарсан аргууд

Та гадуур зугаалах, кино үзэх гэх мэт энгийн зүйлсээс болж ядарч байна уу? Хүн бүрийн мэдэх архаг ядаргаа бол  хамгийн их тархсан өвчлөлийн нэг бөгөөд ихэнхдээ шалтгааныг нь залхууралтай холбож тайлбарладаг. Үнэн хэрэгтээ архаг ядаргаанд хүргэх маш олон шалтгаанууд байдаг бөгөөд эмчлэхгүй удаан явбал таны бие организм ямар нэг байдлаар өвчилж эхэлдэг. Хаврын улиралд хүмүүс ядаргаанд их өртдөг тул бид танд энгийн аргаар хэрхэн архаг ядаргаанаасаа салж болох аргуудаас хүргэж байна.

Архаг ядаргааг анагаах шалгарсан аргууд

1.Нэг төрлийн зүйл хийхээсээ татгалз

Та өдөр бүр нэг төрлийн ажил хийж сүүлдээ ажлаа автоматаар хийдэг болсон бол архаг ядаргаанд орж болзошгүй. Үргэлж нэг төрлийн ажил хийснээр таны бие организм залхаж, ядарч байдаг.

Тиймээс заавал нэг ажлаас нөгөө рүү шилжиж сурах хэрэгтэй бөгөөд цайныхаа цагаар хөгжилтэй зүйл хийх эсвэл агаар амьсгалж байх хэрэгтэй. Энэ аргыг хэрэглэж түр ч болов завсарласнаар та эргээд ажлаа хийхдээ ядрахгүй байх болно.

Мөн таны хийж буй ажил өөрт чинь тохирохгүй гэж үзэж байвал ажлаа солиод нэг үзээрэй. Бид дургүй ажлаа хийх үедээ ихээхэн ядарч, өөрийгөө зовоож байдаг. Тиймээс хүссэн ажлаа хийж байна уу, үгүй юу гэдгээ мэдэх шаардлагатай шүү.

2. Өөртөө зориулж цаг гарга

Хүмүүс ихэнхдээ ганцаараа хэсэг хугацаанд байх хэрэгтэй гэдгээ мартаж орхидог бөгөөд хүмүүстэй ярилцаж, олны анхаарлын төвд л байхыг хүсдэг. Гэтэл үнэн хэрэгтээ ганцаараа өнгөрүүлсэн цаг хугацаа маш үнэ цэнэтэй байдаг юм. Та сард нэг өдрийг зөвхөн өөртөө зарцуул. Гэхдээ үр дүнгүй зурагт үзэж өнгөрүүлэхийн оронд дуртай газруудаараа аялж, агаарт гарсан нь дээр шүү. Тэр үед ядаргаа тань тайлагдаж, тайвширч чадна.

3. Дадал болсон зүйлээсээ татгалз

Дадал болсон зүйлээсээ татгалзаж, шинэлэг зүйлийг туршаад үзээрэй. Жишээлбэл: Ажилдаа явдаг маршрутаа солих, эсвэл өглөөний хуваариа ч өөрчилж болно. Зөөврийн компьютероо өвдгөн дээрээ тавьж ажлаа хийхийн оронд өөртөө жижигхэн булан гаргаад ажиллаад үзээрэй. Мөн орой зурагт үзэхийн оронд салхинд алхах нь эрүүл мэндэд тустай шүү. 

4. Орой амрах цагаа жигд болго

Та 8 цаг унтдаг л бол өөрийгөө зөв хэмнэлтэй явж байна гэж битгий бодоорой. 22:00 цагаас өмнө унтаж, 6-7 цагийн хооронд босох нь хамгийн зөв сонголт байдаг юм.

Танд бие организмаа эрч хүчээр цэнэглэхэд 8-аас илүү цаг шаардлагатай байдаг тул маш сайн унтаж амрах нь зүйтэй. Өөрийгөө хүчилж эрт босох хэрэггүй. Мөн таны унтаж буй өрөө харанхуй байх хэрэгтэй гэдгийг санаарай.

5. Зөв шингэн зүйл уу

Зөв шингэн зүйл гэдэгт таны өглөө уудаг кофе эсвэл их хэмжээгээр уудаг эрч хүчний ундаа орохгүй шүү. Тэдгээр төрлийн шингэн зүйл нь хэсэгхэн хугацаанд л таныг эрч хүчээр цэнэглэдэг

Тиймээс цэвэр жимсний шүүс, цэвэр ус, ургамлын гаралтай цай уухыг эрмэлзээрэй. Түүний ачаар таны бие организмд хангалттай хэмжээний амин дэм, эрдэс бодис хуримтлагдаж, ядрах мэдрэмж арилна.

6. Стресст оруулдаг гадны хүчин зүйлсээс ангижрах

Стресст оруулдаг гадны сөрөг хүчин зүйлсэд бид аль хэдийн дассан байдаг учир өдөр тутмын амьдралаа тэдгээр зүйлгүйгээр төсөөлж чаддаггүй. Мэдээж үүнд замын түгжрэлээс эхлээд компьютер, гар утас, зурагт гэх мэт төрөл бүрийн зүйлс багтана. Хамгийн гол нь та амарч байна гээд утсаараа тоглож, цахим сүлжээ ухаж, зурагт үзэхийн оронд гадуур зугаалж тархиа амраах хэрэгтэйг л маш сайн ойлгох хэрэгтэй.

7. Хөдөлгөөнтэй бай

Ядарсан үедээ хөдөлгөөн хийх нь утгагүй зүйл мэт санагдавч танд өөр сонголт байхгүй. Бассейнд бүртгүүлж сэлэх эсвэл өглөөгүүр гүйх боломжтой. Бүр болохгүй бол гэртээ хэсэгхэн хугацаанд ч болов дасгал хийгээрэй. Хэрвээ хүчгүй байвал хөнгөн төрлийн дасгал хийх нь ядаргааг тайлахад тустай. Эрүүл мэндийн хувьд цоо эрүүл хүн ч ядаргааг мэдэрдэг бөгөөд бэлтгэл сургуулилт хийгээгүйн улмаас илүү их ядардаг гэнэ. Тиймээс боломжтой бол дасгал сургуулилт хийж дархлаагаа сэргээгээрэй.

10
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()