Онгоцоор нисэх гэж байгаа нэгэнд туршлагатай аялагчдын өгч буй 20 зөвлөгөө

Туршлагатай аялагчдын хувьд онгоцны суудлаа зөв сонгох нь аяллын нэг хэсгийг таатай болгодог гэдгийг мэднэ. Гэхдээ нислэгийн тийз худалдаж авах үед шууд өөрийн байршлыг сонгох боломжгүй байдаг билээ. Хэрвээ та аяллын байгууллагаар дамжин явж байгаа бол өөрийн сонирхсон суудлыг төвөггүйхэн захиалах боломжтой. Ингээд та онгоцоор нисэх гэж байгаа бол хэрхэн зөв суудлыг сонгох талаар хэдэн зөвлөгөөг хүргэе.

Онгоцоор нисэх гэж байгаа нэгэнд туршлагатай аялагчдын өгч буй 20 зөвлөгөө

1 Богино нислэг

  • Хэрвээ таны нислэг богино хугацаанд үргэлжлэх бол цонхны дэргэд суусан нь зүгээр. Гэхдээ далавчны хажууд суудал сонговол танд юу ч харагдахгүй гэдгийг санаарай.
  • Хамгийн урд талын эгнээнд суусны хэрэггүй. Учир нь та нислэгийн үеэр гар тээшээ өөрийн хажууд байрлуулах боломжгүй. Үүнээс гадна хамгийн ард талын эгнээнд суух хэрэггүй. Ариун цэврийн өрөөний хажууд байдаг суудлууд хойшоо налдаггүй. Тиймээс та бүхий л нислэгийнхээ туршид эгц суухыг хүсэхгүй байгаа бол энэ төрлийн суудал сонгохоос татгалзаарай.
  • Онлайнаар захиалж байгаа бол захын суудал (aisle) нь хүнтэй эгнээг олоод цонхон талын суудлыг нь захиалаарай. Хоёр талын суудал нь хүнтэй тохиолдолд голын суудлыг хүн захиалахгүй байх магадлал өндөр байдаг. Түүнчлэн таны хажууд чанга дуутай хосууд эсвэл хүүхэдтэй хүн суухгүй давуу талтай.

Богино нислэг

2 Урт хугацааны нислэг

  • 5-аас олон цаг нисэхээр бол захын суудлыг сонгох нь зүйтэй. Та хүссэн үедээ босож, хөлийнхөө чилээг гаргаж чадна.
  • Суудал захиалахдаа 3 суудалтай эгнээний нэг суудал нь захиалгатайг сонгох хэрэгтэй. Яагаад гэдгийг дээр дурдсан шүү дээ.
  • Эхний эгнээнд тасалбар худалдаж авсны хэрэггүй. Энэ эгнээний гарын түшлэг ихэнхдээ хураагддаггүй бөгөөд та ганцаараа байсан ч хэвтэж чадахгүй гэсэн үг.

Урт хугацааны нислэг

3 Том онгоц

  • Том онгоцонд эгнээ бүр 3 суудалтай байдаг. Тиймээс дунд талын эгнээний захын суудал хамгийн тухтай байдаг. 1-р босоход хялбар, 2-рт нэг л зорчигч таны урдуур гарах болно. Ялангуяа хажууд тань хос суучихсан байвал та хэнд ч босч өгөх шаардлагагүй.

Том онгоц

4 «Боинг-747» болон бусад өргөн онгоц

  • Хэдийгээр голын эгнээ 4 суудалтай ч хамгийн тохиромжтой нь мөн л захын суудал. Учир нь тантай хамгийн ойр сууж буй нэг зорчигчид л та босч зам тавьж өгнө.
  • Онгоцны зүүн эсвэл баруун хэсгийн захын суудлыг сонгох хэрэггүй. Уг суудалд нийт 3 зорчигч суух бөгөөд та 2 зорчигчид босч өгөх шаардлагатай болно.
  • Захын суудал сонгосон ч сул байгаа эгнээнээс суудал сонгох хэрэггүй. Ядаж нэг суудал нь захиалгатай байх хэрэгтэй.

«Боинг-747» болон бусад өргөн онгоц

5 Найзтайгаа нисэж байгаа тохиолдолд

  • Найзтайгаа нислэгт гарсан тохиолдолд хамтдаа суух хэрэггүй , харин дунд талын болон хажуугийн эгнээний захын зэргэлдээ суудлуудыг сонгосон нь зүйтэй. Та хоёр хүссэн үедээ босч чадахаас гадна ойрхон байх тул хоорондоо ярилцах боломжтой.

Найзтайгаа нисэж байгаа тохиолдолд

6 Хосоороо аялах

  • Хэрвээ хосоороо аялж байгаа бол 3 суудалтай эгнээний хоёр захын эгнээг сонгосон нь зүйтэй. Нэг нь цонхны хажууд, нэг нь захын суудал дээр. Энэ тохиолдолд та хоёрын голд хүн суухгүй байх магадлалтай бөгөөд хүн суусан ч та суудлаа солиход асуудалгүй.

Хосоороо аялах

7 Бусад зөвлөгөө:

  • Онгоцны сүүл хэсэг хамгийн аюулгүй хэсэг байдаг.
  • Онгоцны хойд хэсэгт сул суудал гарах магадлал илүү өндөр. Учир нь урд талын суудлуудыг эхлээд дүүргэдэг. Тиймээс хөршгүй нисэх магадлал хамгийн өндөр. Үүнээс гадна онгоцны урд хэсэгт жижиг хүүхэдтэй хүмүүсийг суулгадаг. Хойд талын суудал илүү тайван нисэх боломжийг бүрдүүлнэ.
  • Харин онгоцны  урд хэсэгт суувал хамгийн түрүүнд гарах боломжтой. Энэ нь та урт удаан хугацааны турш оочерлож зогсох хэрэггүй болно гэсэн үг юм.
  • Онгоцны сүүл хэсгийн суудлууд хямд байх магадлалтай. Урд хэсгийн суудал ихэнхдээ үнэтэй байдаг.
  • Дүрэм ёсоор онгоцны хоолыг урдаас нь эхлэж тарааж өгдөг билээ. “Загас эсвэл тахиа” гэсэн сонголтонд хүмүүс ихэнхдээ тахиа сонгодог учир онгоцны сүүл хэсэгт загас үлдэх магадлалтай. Хэрвээ дуртай хоолоо сонгохыг хүсэж байвал урд хэсгийн суудлыг сонгоорой.
  • Гэхдээ онгоц бүр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Тиймээс нисэх гэж буй онгоцныхоо дотоод бүтэц зохион байгуулалтыг хамгийн сайн мэдэх хэрэгтэй. Энэ мэдээллийг SeatGuru сайтаас авах боломжтой.

Бусад зөвлөгөө:

13
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Фейсбүүк сэтгэгдэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()