Тугалган цаасыг өөр юунд ашиглаж болох вэ?

2019-04-07, 11:11
2,467

Тугалган цаас нь аль хэдийн бидний амьдралын нэгээхэн хэсэг болсон билээ. Гэхдээ зөвхөн хоол хийхэд бус өөр олон зүйлд ашиглаж болно гэдгийг төдийлэн олон хүн мэддэггүй. Ингээд тугалган цаасыг хэрхэн ашиглаж болохыг мэдэж авцгаая.

Тугалган цаасыг өөр юунд ашиглаж болох вэ?

1 Юүлүүр

Амралт зугаалгаар явахдаа шингэн зүйлсийг асгалгүй юүлмээр байвал цаасаа зурагт харуулсан байдлаар юүлүүр хэлбэрт оруулаарай.

Юүлүүр

2 Угаасан хувцас цахилгаанждаггүй

Ноосон болон хөвсгөр материалтай, хог их татдаг хувцсаа базаж бөөрөнхийлсөн тугалган цаастай хамт угаавал, хатсаныхаа дараа цахилгаанжиж үс болон жижиг хогийг татахаа больдог.

Угаасан хувцас цахилгаанждаггүй

3 Үсээ гэмтээлгүй буржийлгах

Та тугалган цаасыг ашиглан үсээ гэмтээлгүйгээр буржийлгах боломжтой. Ердөө л үсээ халаахын өмнө тугалган цаасаар орооход хангалттай. 

Үсээ гэмтээлгүй буржийлгах

4 Жигнэмэгийн хэвээ гэртээ хийцгээе!

Тугалган цаасыг нугалж хүссэн хэлбэр загвартаа оруулахад амархан байдаг. Үүнийг ашиглаад хүүхдүүддээ хүссэн хэлбэр дүрсээр нь амттай жигнэмэг хийж өгөөрэй. 

Жигнэмэгийн хэвээ гэртээ хийцгээе!

5 Мэдрэгчтэй дэлгэцийн үзэг

Мэдрэгчтэй дэлгэцэнд тугалган цаасаар хүрэхэд хариу үйлдэл үзүүлдэг. Иймээс тугалган цааснаас харандааны үзүүрт бэхэлж, үзэг болгох боломжтой.

Мэдрэгчтэй дэлгэцийн үзэг

6 Гялгар гадаргуу дахь зэвийг арилгах

Ванн, гал тогооны өрөөний гялгар гадаргууд тогтсон зэвнээс айх хэрэггүй. Тугалган цаасаараа бөмбөлөг хийгээд содатай усанд дүрээд зүлгэхэд л зэв арилна.  

Гялгар гадаргуу дахь зэвийг арилгах

7 Сав, баглаа боодлын амыг лацдах

Гялгар уутныхаа амыг тугалган цаасаар боогоод индүүгээр халаавал, тухайн зүйлийг лацдаж, шинэ мэт савлагаатай болгох болно.

Сав, баглаа боодлын амыг лацдах

8 Wi-Fi - ийн хурдаа сайжруулах

Тэгш өнцөгт хэлбэртэй цаасыг биетэй болтол давхарлан зурагт үзүүлсний дагуу хөндлөн нугалаж, Wi-Fi цацагчынхаа ард байрлуулна. Ингэснээр та хүссэн талдаа илүү сайн дохио хүлээн авч болно.

Wi-Fi - ийн хурдаа сайжруулах

9 Зай удаан ашиглахад

Танд яаралтай шинэ зай хэрэгтэй байна уу? Тэгвэл гал тогооны өрөөнөөсөө бага зэрэг тугалган цаас авч, дууссан зайныхаа дээд хэсэгт хавчуулбал, ахиад хэдэн өдөр ашиглаж болно.

Зай удаан ашиглахад

10 Цавууны шахагчийг цэвэрлэх

Цавуу шахагчийг хэрэглэсний  дараа үзүүрт нь хатаж дагтаршсан цавуу үлдэж цэвэрлэхэд төвөгтэй байдаг шүү дээ. Энэ үед тугалган цаасыг бөөрөнхийлж, цавууны буугаа хийгээд хэсэг халаасны дараа авахад, асуудал шийдэгдсэн байдаг.

Цавууны шахагчийг цэвэрлэх

11 Хүнд тавилгыг зөөх

Давхарласан тугалган цаасыг тавилгын хөлөн доор тавьж хөдөлгөх нь зөөхөд илүү хялбар болгодог.

Хүнд тавилгыг зөөх

12 Мөнгөн эдлэл цэвэрлэх

Савны доод хэсэгт тугалган цаас дэвсэж, ус, сода, давсны уусмал нэмээд дотор нь мөнгөн эдлэлүүдээ хийж тавиарай! Ингэснээр бодисын нөлөө идэвхжиж, өнгийг сэргээн, толбыг арилгах чанар нь илүү болдог. Гэхдээ та энэ үедээ үнэт эдлэлээ тугалган цаасаар үрж болохгүй. Учир нь үнэт эдлэлд зураасны сэв суудаг байна. 

Мөнгөн эдлэл цэвэрлэх

13 Иргүй хайч асуудал болж байна уу?

Ойролцоогоор 7-10 тугалган цаасыг давхарлаж зурагт үзүүлсэний дагуу ирийг бүтэн хүргэж хайчлахад ирэн дэх зэв арилж хурцлагддаг байна.

Иргүй хайч асуудал болж байна уу?

14 Хувцас индүүдэх цагийг 2 дахин багасгана

Хувцсаа индүүдэхдээ тугалган цаасыг дунд нь хавчуулаад үзээрэй. Цаас дулааныг маш хурдан дамжуулдаг тул хувцасны нэг талаас нөгөө талыг хялбархан тэнийлгэнэ.

Хувцас индүүдэх цагийг 2 дахин багасгана

15 Шорлогны төмөр цэвэрлэх

Хэрвээ танд шорлогны төмар цэвэрлэхэд хүндрэл учирч байгаа бол эхлээд төмөрөндөө уксус түрхээд дараа нь хөнгөн цагаан цаасаар зүлгээд үзээрэй. 

Шорлогны төмөр цэвэрлэх

16 Индүүний ул цэвэрлэх

Индүүний уланд наалдсан бохирыг арилгах тун амархан. Тугалган цаасаа сайтар базаж хатуу бөөрөнхий болгоод, индүүний уланд наалдсан бохирыг үрж арилгана. Мэдээж наалдсан бохир шинэвтэр байх тусмаа түргэн арилдаг.

Индүүний ул цэвэрлэх

17 Гэрээ дулаалах

Паарныхаа ард тугалган цаас тавьбал гэр тань дулаан алдахгүй. 

Гэрээ дулаалах

18 Хоолоо түлэхгүй

Дээр хэлсэнчлэн энэхүү цаас нь дулааныг маш сайн дамжуулдаг учир хайруулын таваг эсвэл зуухандаа дэвсээд тос хэрэглэлгүй, дээр нь түлэлгүйгээр эрүүл хоолыг хийх боломжтой. Хамгийн энгийнээс дурдвал, зурагт үзүүлсэн шиг зуухныыхаа доор дэвсэж болно.  

Хоолоо түлэхгүй

19 Хаалганы бариул хамгаалах

Хаалганыхаа бариулыг хөнгөн цангаан цаасаар хучаад хаалгаа санаа зоволтгүй будаж болно. 

Хаалганы бариул хамгаалах

20 Хоолны тос

Их тостой тавгийг угаавал тос таны угаалтуурыг бөглөрүүлж мэднэ. Тийм учраа илүү гарсан хоолны тосоо хөнгөн цагаан цаасанд богоод хогийн савандаа хаяарай.

Хоолны тос

2
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()