Скандинавчуудын хүүхдээ хүмүүжүүлдэг 11 арга барил

Улс орон бүрд өөр өөрийн гэсэн онцлог, уламжлал, хүмүүжлийн арга барилтай бөгөөд тэдгээр ёс заншлаас заримыг нь бусад оронд ч хэрэгжүүлэх боломжтой байдаг. Ялангуяа хүүхэд хүмүүжүүлэх тал дээр Скандинавын орны эцэг, эхчүүдээс суралцах зүйлс маш их байдаг. Скандинавын хүүхдүүд дуулгавартай байдаг учир эцэг, эх нь ч тайван байж чаддаг гэнэ. Тэд бүх зүйлийн үнэ цэнийг мэддэг бөгөөд амьдралынхаа хором мөч бүрээр бахархаж чаддаг гэнэ.

Скандинавчуудын хүүхдээ хүмүүжүүлдэг 11 арга барил
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Заавал хөгжүүлэх зүйл хийлгэх хэрэгггүй

Скандинавын иргэд "тайван эцэг, эх" зарчмыг баримталж амьдардаг. Тэд хүүхдүүдээ олон төрлийн дугуйланд нэг дор явуулдаггүй бөгөөд хүүхэдтэйгээ тулж харьцах нь илүү чухал гэж үздэг. Тэдний философиор хүүхдэд чөлөөт цаг хэрэгтэй гэнэ. Хүүхэд юунд ч, хаашаа ч яарахгүйгээр тайван байж, дуртай зүйлээ хийх ёстой. Энэ нь хүүхдэд сэтгэл хөдлөлөө хянах, төсөөллөө бодит болгох арга замыг хайхад тус болдог юм.

Заавал хөгжүүлэх зүйл хийлгэх хэрэгггүй

2 Олон тоглоом худалдаж авах хэрэггүй

Скандинавын эцэг, эхчүүд хүүхэд хэр их тоглоомтой байна төдий чинээ анхаарал нь сарнидаг гэж үздэг. Харин цөөн тоглоомтой байсны ачаар тухайн хүүхэд өөрийн фантастик сэтгэлгээг хөгжүүлж, байгаа зүйл үнэлж сурдаг гэнэ.

Олон тоглоом худалдаж авах хэрэггүй

3 Өөрийгөө илэрхийлэхэд нь бүү саад бол

Хүүхдийн тоглоомын талбай дээр та “Тийшээ битгий яв. Хувцас чинь халтар болчихно” гэж хэлбэл тэд хэзээ ч сонсохгүй. Харин ч эсрэгээрээ өөрийгөө илэрхийлэх, аливааг туршиж үзэж боломжийг  нь олгодог. Шавартай чулууг оролдохыг хүсэж байвал оролд, шавар туулахыг хүсэж байвал туул гэсэн аргыг баримтлах хэрэгтэй гэнэ. Скандинавын эцэг, эхчүүд хүүхдээ хүссэнээрээ тоглохыг хүлээн зөвшөөрдөг бөгөөд гадаа тоглоод цэвэрхэн хувцастай орж ирсэн бол гадаа тоглосонд тооцдоггүй аж.

Өөрийгөө илэрхийлэхэд нь бүү саад бол

4 Ямар ч улиралд гадаа тоглох боломжийг олго

Норвеги хэлэнд  "Friluftsliv" хэмээх үг байдаг бөгөөд энэ нь “Амьдралын агаарыг мэдрэх” гэсэн утгатай. Энэ нь байгалийн сайхныг өөрөө мэдрэх хэрэгтэйг илэрхийлж байгаа юм. Эрдэмтдийн үзэж байгаагаар амьдралд ийм байдлаар хандах нь стрессийг бууруулж, гэр бүлийн уур амьсгалыг таатай байлгадгаас гадна хүнээс аз жаргалын даавар болох эндорфиныг ялгаруулахад тустай гэнэ.

Үүнээс гадна Скандинавын уур амьсгал эрс тэс байдаг бөгөөд сайхан цаг агаартай байх нь ховор. Тиймээс тэд таагүй цаг агаараас огтхон ч айхгүйгээр хүүхдээ дулаан хувцаслаж гадаа гаргадаг. Тэдний үзэж байгаагаар хүйтэн цаг агаар нь хүүхдийн дархлааны системийг сэргээж, төрөл бүрийн вирустэй тэмцэхэд нь тусалдаг аж.

Ямар ч улиралд гадаа тоглох боломжийг олго

5 Гэр бүлд эцгийн үүргийг мартаж болохгүй

Тэнд аав нар нь зөвхөн хүүхдийнхээ хүмүүжилд анхаараад зогсохгүй өдөр тутмын үүрэг хариуцлагаас хүртэл хуваалцдаг. Скандинавын оронд эрэгтэй хүнийг декретэнд гарахыг зөвшөөрдөг болжээ. Норвегид эрэгтэй хүний декретний хугацаа хагас жил, Данид 4 сар, Шведэд 3 сар байдаг бөгөөд цалинг нь өгдөг гэнэ. Энэ нь аав нарт хүүхэдтэйгээ илүү их цагийг өнгөрүүлэх боломжийг олгодог байна. Үүний ачаар эхнэр, нөхрийн ажил үүргийн хуваарилалт гэх зүйл байхгүй болжээ.

Гэр бүлд эцгийн үүргийг  мартаж болохгүй

6 Медалийн төлөө биш өөрийнхөө төлөө спортоор хичээллэ

Тэд хүүхдийг жаахан байхаас нь эхлэн спортод дурлуулдаг бөгөөд спортын амжилтыг нь тогтоож, хянадаггүй. Үүнээс гадна энэ чамд тохирох спорт биш ч гэж хэлдэггүй. Хэрвээ махлаг охин уран гимнастикаар хичээллэхийг хүсэж байвал хэн ч түүнийг  хориглохгүй бөгөөд чамд тохирохгүй гэж хэлэх хүн байхгүй.

Медалийн төлөө биш өөрийнхөө төлөө спортоор хичээллэ

7 Бие махбодийн шийтгэл эдлүүлэхгүй байх

Швед улсад 1979 оноос эхлэн хүүхдийг зодож шийтгэхийг албан ёсоор хориглосон. Бүх асуудлыг харилцан ярилцсаны үндсэн дээр шийдвэрлэх ёстой гэнэ. Хэрвээ хэн нэгэн гадаа хүүхдээ цохивол хажуугаар нь өнгөрсөн хүмүүс шууд л цагдаад мэдэгддэг. Энэ тохиолдолд хүүхдийг өөр гэр бүлд өргүүлж, эцэг, эхийг нь хорьж, эрүүгийн хэрэг үүсгэдэг. Хэрвээ эцэг, эх нь удаан хугацааны турш зодож байсан нь илэрвэл тэднийг 1,5 жилийн турш хорьдог аж.

Бие  махбодийн  шийтгэл эдлүүлэхгүй байх

8 Хүйсийн ялгаа байхгүй

Хүүхэд төрөх үед эмэгтэй бол ягаан, эрэгтэй бол цэнхэр өнгийн хувцас өмсгөдөг гэх хүмүүсийн нийтлэл ойлголт байдаг. Скандинавын эцэг, эхчүүд тэр зарчмыг баримталдаггүй ба хүүхдүүддээ эрэгтэй, эмэгтэйн аль аль нь өмсөх боломжтой өнгийн хувцсыг сонгодог. Хувцаснаас гадна тоглоом авч өгөхдөө хүртэл эр, эм гэж онцолдоггүй бөгөөд цэцэрлэгт ч хүйсээр нь ялгалгүйгээр зөвхөн нэрээр нь дуудаж харьцдаг байна.

Хүйсийн ялгаа байхгүй

9 Өөрийнхөө биеийг хайрлах

Скандинавын эцэг, эхчүүд хүүхдээ улирлаас шалтгаалахгүй гэртээ болон гэрийнхээ гадаа нүцгэн гүйхийг зөвшөөрдөг. Тэд хүүхдэдээ нүцгэн байх нь ичих зүйл биш гэдгийг ойлгуулж чаддаг. Үүний ачаар хүүхдүүд нь том болоод саун, усан санд орохдоо санаа зоволгүйгээр хувцсаа тайлж чаддагаас гадна өөртөө итгэлтэй болдог аж.

Өөрийнхөө биеийг хайрлах

10 Бие даасан байдлыг нь хөгжүүл

Скандинавын орны эцэг, эхчүүд хүүхдүүдээ ганцаараа зугаалахыг нь зөвшөөрдөг. Үүнээс гадна гэрийн жижиг ажлуудыг бие даалган хийлгэдэг. Тэд хүүхдээ эрх чөлөөтэй өсгөж, хүүхдэдээ итгэл хүлээлгэж хариуцлагыг мэдрүүлдэг.

Бие даасан байдлыг нь хөгжүүл

11 Шүдээ хайрлах хэрэгтэйг сургах

Багадаа эрүүл шүдтэй байж гэмээнэ насанд хүрсэн хойноо шүдэндээ бага мөнгө зарцуулна гэсэн дүрмийг Скандинавчууд баримталдаг.

Шведэд хүүхдийн шүдийг эмчлэх сонирхолтой хөтөлбөр байдаг бөгөөд энэ нь хүүхэд шүдээ эмчлүүлэхдээ айхгүй байхад чиглэгджээ. Эцэг, эхчүүд ч хүүхдээ шүдэндээ анхаарахад нь тусалж, боломжтой бүх л зүйлсийг хийдэг аж.

Шүдээ хайрлах хэрэгтэйг сургах

19
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()