Францын алдарт "Cordon Bleu" тахианы махан ороомгийг хийж сурцгаая

Хоол хийх нь урлаг болтлоо хөгжиж, хүн бүр л шим тэжээл сайтай хоолыг бэлтгэх гэж багагүй цаг хугацааг зарцуулж байдаг. Энэ үүднээс бид өнөөдөр та бүхнийхээ амралтанд зориулж Францын уламжлалт зоог болох "Cordon Bleu" -ийг хийх жорыг хүргэхээр бэлтгэлээ.

Францын алдарт "Cordon Bleu" тахианы махан ороомгийг хийж сурцгаая
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

Орц

  • Тахианы цээж мах 4 ш
  • 24ш нимгэн жигнэмэг
  • 4-5 зүсэм талх
  • 5 хоолны халбага цөцгийн тос
  • 8 зүсэм гахайн давсалсан мах (ham)
  • 8 зүсэм сыр
  • 3 хоолны халбага гич
  • 1 аяга гурил
  • 2 өндөг
  • Давс
  • Перец

Орц

1

Эхлээд цөцгийн тосоо хайлуулна. 

2

Дараа нь талх болон жигэмнэгээ үртэс болгон нунтаглаад дээр нь цөцгийн тосоо хийж сайтар хутгана. 

3

Бэлэн болсон зуурмагаа шарах шүүгээнд хийж 3-5 минутын турш шаргал өнгөтэй болтол нь халаана. Халаасан зуурмагаа гаргаж ирээд сайтар хөргөөрэй

4

Бяслагаа  гахайн маханд нэг нэгээр ороож бэлтгэнэ. Ингэхдээ бяслагаа нарийн болгож хэрчээд нэг зүсэм гахайн маханд нэг зүсэм бяслаг хийж орооно. 

5

Цээж махаа зүсэж амсар гаргаад гахайн маханд ороосон бяслагаа хийнэ. 

6

Дараа нь давс болон перецээр тахианы цээж махаа амтлаад дээгүүр нь гичээ түрхэнэ. 

7

Өндөгөө хагалаад тавганд хийж сайтар хутгаарай. Тэгээд талх, жигнэмэгийн зуурмагаа нэг аяганд, гурилаа бас нэг аяганд хийнэ. Гурил болон өндөгөө давслахаа мартуузай.

8

Тахианы цээж махаа эхлээд гурилд хийгээд дараа нь өндөгөнд эцэст нь талх, жигнэмэгийн зуурмагтаа хийнэ. 

Тахианы махаа болгохдоо эхлээд шарах шүүгээний хамгийн доод талын тавиур дээр 230 хэмд 8-10 минут байлгаж алтан шаргал өнгөтэй болгоод дараа нь дунд хэсэг рүү шилжүүлж галаа багасган 200 хэмд 25-30 минут байлгаарай. 

Бэлэн болсон тахиан махан "Cordon Bleu"-г юугаар ч хачирлаж идэж болно.

Сайхан хооллоорой. 

10
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()