Гарын илүүдэл өөхийг арилгах 8 дасгал

2019-04-09, 12:09
5,128

Гарын булчин хэсгээрээ өөхлөлттэй байх нь ихэнх эмэгтэйчүүдийн хувьд өөртөө итгэх итгэлээ алдах нэг шалтгаан болдог. Хэрвээ танд ч ийм асуудал байгаа бол туухай ашиглан дараах дасгалуудыг хийхийг зөвлөж байна. Зуны улирал болж буйтай холбоотой бүсгүйчүүд маань өөрсдийн бие галбиртаа ихээхэн анхаарч байна. Тийм ч учраас заавал бэлтгэлийн зааланд бус гэртээ болон цайны цагаараа хийж болох үр дүнтэй дасгалуудыг танилцуулж байна.

Гарын илүүдэл өөхийг арилгах 8 дасгал
Lada машинтай болмоор байна уу?
Хаах
Сурталчилгаа

1 Мөрний дасгал

Энэ дасгалыг зогсож эсвэл фитнессийн түшлэгтэй сандал дээр сууж хийж болно.

Дасгал хийх үе шат:

  • Туухайг мөрний өндөрт өргөж, гүнзгий амьсгаа авна.
  • Ингэхдээ гарын алга чинь урагш харж байх ёстойг анхаараарай.
  • Туухайгаа мөрнөөс өндөрт өргөж, амьсгалаа гаргана.
  • Буцаад амьсгал авах зуураа гараа доош мөрний түвшинд хүртэл аажмаар буулгана.

Энэ дасгалыг 30 удаа давтаарай.

Мөрний дасгал

2 Толгойны арын дасгал

Энэхүү дасгал нь гарын 3 толгойт булчинг чангалах үйлчилгээтэй. Та энэ дасгалыг хийхдээ туухайны оронд уян олс хэрэглэж болно.

Дасгал хийх үе шат:

  • Фитнессийн сандал дээр сууж, нэг туухайг хоёр гараараа барина.
  • Гараа тултал сунгаж, туухайг дээш өргөнө.
  • Тохойгоо нугалж, туухайг толгойн ард доош буулгана.
  • Ингээд 1 секунд бариарай.
  • Дараа нь гараа дахин дээш өргөж анхны байрлалдаа орно.
  • Энэ дасгалыг 20 удаа давтаарай.

3 Гарын булчингийн дасгал

Гарын булчингийн дасгал нь илүү хялбар, энгийн хэрнээ үр нөлөөтэй дасгал юм.

Дасгал хийх үе шат:

  • Хоёр гартаа туухай бариад, гараа урагш бүтэн сунгана
  • Дараа нь, тохойгоо бага зэрэг нугалж мөрнийхөө өмнө авчирна
  • Энэ байрлалаа түр хугацаанд хадгалж, эцэст нь дахин эхний байрлалдаа шилжинэ
  • Энэхүү дасгалыг 30 удаа давтан хийгээрэй

Гарын булчингийн дасгал

4 Гурван толгойт булчингийн дасгал

Илүүдэл өөхнөөс салж, сайхан гартай болох гол арга бол гарын 3 толгойт булчинг чангалах юм. Та энэхүү дасгалыг фитнессийн сандал, буйдан эсвэл жирийн сандал дээр ч хийж болно.

Дасгал хийх үе шат:

  • Зурган дээрх шиг сандал дээр хоёр гараараа тулж, хөлөө урагш сунгана.
  • Суниах маягаар тохойгоо ялимгүй нугалж, гарын 3 булчиндаа ачаалал өгнө.
  • Ингэхдээ аажмаар, биеэ 90 градусын өнцөг үүсгэхээр доошлуулна. Энэ байрлалаа 1 секунд орчим бариарай.
  • Дараа нь тохойгоо тэгшилж, дахин дээш өндийнө.
  • Энэ дасгалыг 15 удаа хийгээрэй.

Гурван толгойт булчингийн дасгал

5 Туухайт дасгал

Энэхүү туухайт дасгал нь гарын 3 булчинг чангалдаг бас нэгэн үр дүнтэй дасгал юм.

Дасгал хийх үе шат:

  • Аль нэг талынхаа өвдгийг нугалж, гарын хамт сандал дээр тавина. Харин нөгөө хөлөө шалан дээр шулуун байлгаж, их биеэ шалтай параллель байхаар зогсоно.
  • Сул байгаа гартаа туухай барьж, тохойгоо нугална.
  • Дараа нь туухайтай гараа хойш сунгаж, гартаа ачаалал өгнө.
  • Гараа хойш сунгах үедээ бага зэрэг пауз авч, дахин анхны байрлалдаа ороорой.
  • Энэ маягаар дасгалаа 20 удаа давтаарай.

Туухайт дасгал

6 Хөндлөн дасгал

Энэ дасгал нь мөрөнд ачаалал өгдөг тул гурвалжин булчинг хөгжүүлдэг.

Дасгал хийх үе шат:

  • Хоёр гартаа туухай барьж, мөрөө цэхлээд, өвдгөө ялимгүй нугална.
  • Хоёр гарынхаа туухайг зэрэг өргөнө. Ингэхдээ гараа шулуун байлгаж, мөрний түвшинд туухайгаа өргөөрэй. Мөрнөөс дээш гаргаж болохгүй.
  • Дасгал хийх үед нуруу цэх байх ёстой ба өвдөг бага зэрэг нугаларч болно.
  • Дасгалаа 30 удаа давтаж хийгээрэй.

7 Супермен дасгал

Супермений дасгал нь таны бүх биед ачаалал өгнө. Тухайлбал булчин, нуруу, гар, мөр, өгзөг зэргийг чангална.

Дасгал хийх үе шат:

  • Иогийн шалны дэвсгэрийг дэлгээд, доошоо харж хэвтэнэ.
  • Их бие дээрээ тулгуурлан дөрвөн мөчөө дээш өргөж, U хэлбэр үүсгээрэй.
  • Энэ байрлалаа 5 секунд барьсны дараа, гар, хөлөө буулгаж анхны байрлалдаа орно.
  • Энэ дасгалыг 10 удаа давтан хийгээрэй.

Супермен дасгал

8 Туухай татах дасгал

Энэ дасгал нь мөр, нуруу, гарт ачаалал өгдөг. Дасгалыг хийх үед таны тохой мөрнөөс өндөр түвшинд гарч байх ёстойг санаарай.

Дасгал хийх үе шат:

  • Тохойгоо нугалж, туухайг мөрнөөс дээш түвшинд өргөнө.
  • Ингээд 2 секунд барьж, гараа буулгана.
  • Энэ дасгалыг 30 удаа давтаарай.

Туухай татах дасгал

13
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()