Гурилыг хоолноос өөр юунд ашиглаж болох вэ?

Ихэнх хүнсний бүтээгдэхүүнд гурилын агууламж байдаг бөгөөд зарим хоолыг гурилгүйгээр хийхэд хэцүү байдаг. Та гурилыг хоол хүнсэнд хэрэглэхээс гадна өөр зүйлс дээр ашиглаж болдгийг мэдэх үү? Мөн та хугацаа нь дууссан гурилаа хаях гэж байгаа юм биш биз? Тэгвэл түр азнаарай. Бид танд гурилыг ахуйн хэрэглээнд болон гоо сайхандаа хэрхэн ашиглаж болохыг зааж өгье.

Гурилыг хоолноос өөр юунд ашиглаж болох вэ?

1 Шоргоолжны хор

Хэрвээ танай гэрт шавж, шоргоолж үүрлэсэн бол гурил цацаж зам татаарай. Шавжууд гурилын амт, нунтаг зүйлд маш дургүй байдаг учир дахиж танай гэрт үзэгдэхгүй болов уу. Гэхдээ нэмэлтээр тусгай бодис ашиглах нь зүйтэй.

Шоргоолжны хор

2 Ургамлын шавжийн эсрэг

Хэрвээ тасалгааны ургамал дээр жижиг шавж, ургамлын өт байвал энэ асуудлыг шийдвэрлэхэд тань гурил тус болно. Өдөр бүр бага зэрэг гурилыг ургамал дээрээ цацах хэрэгтэй. Энэ аргыг цэцэрлэгчид, хүлэмжийн аж ахуй эрхлэгчид ашигладаг юм.

Ургамлын шавжийн эсрэг

3 Бохирдсон хөзөр

Таны дуртай хөзөр элэгдэн муудаж, бохирдсон байна уу? Энэ тохиолдолд танд гурил туслах бөгөөд гялгар уутанд гурил хийгээд дотор нь хөзрөө хийж, сайтар сэгсрэх хэрэгтэй. Дараа нь цэвэрхэн даавуугаар арчаарай. Гурил нь илүүдэл шингэн, тослог болон бохирдлыг арилгадаг.

Бохирдсон хөзөр

4 Батгыг арилгах

Өөрт  тохирохгүй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх, буруу арчилгаанаас үүдэж арьсанд асуудал үүсдэг. Тэр дундаа хамгийн түгээмэл асуудал бол батга байдаг шүү дээ. 

Хэрвээ таны нүүрэн дээр батга гарсан бол зөгийн бал болон гурилыг хольж зуураад түрхэж болно. Түрхсэнийхээ дараа шархны лент нааж хэсэг хугацаанд байлгахад л хангалттай.

Батгыг арилгах

5 Метал өнгөлөх

Ган эдлэлийг өнгө оруулахын тулд цэвэрлэснийхээ дараа гурилаар зүлгэх хэрэгтэй. Гэхдээ эхлээд тухайн эдлэлээ хаттал нь арчаарай. Энэ аргыг зэс өнгөлөхөд ч ашиглаж болно. Гурил, давсыг ижил хэмжээтэйгээр бага зэргийн уксустай холиод цэвэрлэх гэж буй зүйл дээрээ түрхэж үлдээнэ. Дараа нь бүлээн усаар зайлж, хуурай болтол нь арчина.

Метал өнгөлөх

6 Хүүхдийн гар урлал

Хүүхдийн тос болон гурилыг хольсноор та хүүхдэдээ байгалийн гаралтай, эрүүл мэндэд хоргүй баримлын шаврыг хийж өгч чадна. 4 аяга гурилан дээр хагас аяга тос хийнэ.

Харин шавар хийхийн тулд 3 аяга гурил, 1 аяга ус, 1\4 аяга давс, 2 хоолны халбага ургамлын тос хэрэгтэй. Өнгө оруулахдаа хүнсний будаг ашиглаарай. Хэрвээ хүүхдийнхээ хийсэн бүтээлийг удаан хадгалахыг хүсэж байвал шарах шүүгээнд нэг цагийн турш байлгаарай. Мөн та маш хатуу баримлын шавар хийхийг хүсвэл их гурил бага ус ашиглахад л хангалттай.

Хүүхдийн гар урлал

7 Цавуу хийх

Гурилаар цавуу хийх боломжтой бөгөөд гурил болон усыг ижил хэмжээтэй хольж, дунд зэргийн гал дээр хутгаж буцалгана. Дараа нь хөргөхөд л цавуу бэлэн болно.

Цавуу хийх

8 Дутуу болсон жимсийг боловсруулах

Дутуу болсон авокадог гурилтай уутанд хийж хонуулахад авокадо гүйцэд боловсордог болохыг туршилтаар баталжээ. Энэ аргыг тоор, улаан лооль гэх мэт бусад жимс, хүнсний ногоон дээр ч хэрэглэж болно.

 

Дутуу болсон жимсийг боловсруулах

9
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()