iPhone, Android утаснуудын мэдээллийг хооронд нь хэрхэн шилжүүлдэг вэ?

2019-04-11, 16:59
3,672

Шинэ ухаалаг утас авах бүрдээ хуучин утсан дээрх зураг, аппликэйшн болон хадгалсан дугааруудаа шилжүүлнэ гэдэг хамгийн төвөгтэй ажил байдаг билээ. Нөгөө талаасаа бүгдийг эхнээс нь татаж, ахин хуулахад маш их цаг зарцуулдаг. Бид та бүхэнд 7 хоног бүрийн Пүрэв гарагт уламжлал болгон хүргэдэг технологийн ертөнцийн мэдээллээрээ хэрхэн ухаалаг утас хооронд мэдээллүүдээ сольж, шилжүүлж болох талаарх мэдээллийг хүргэж байна.

iPhone, Android утаснуудын мэдээллийг хооронд нь хэрхэн шилжүүлдэг вэ?
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

Саяхан шинэ утас авсан болон шинэ загварын ухаалаг утас авахаар зэхэж байгаа хэн бүхэн наашаа анхаарлаа хандуулаарай.

Анхааруулга: Энэхүү заавар нь "Anroid"-оос "Android",  "Anroid"-оос "iPhone", "iPhone"-оос "Android" болон "iPhone"-оос "iPhone"-ийн хоооронд мэдээлэл шилжүүлэх үйл явцыг нэг бүрчлэн тайлбарлах юм. Мөн гар утасны загвар болон үйлдвэрлэгчээс хамаарч үйлдлийн систем нь өөр өөр байдаг учир мэдээллийг шилжүүлэхээсээ өмнө "Google Drive" болон "iCloud" дээрээ нөөц хувилбар үүсгээрэй. Мөн жишээ зургууд таны утаснаас өөр харагдаж болохыг анхаараарай. 

 

1 Хоёр "Android" ухаалаг утасны хооронд

"Android" үйлдлийн системтэй ухаалаг утаснууд "Google"-ийн и-мэйл систем дээр суурилсан байдаг тул та өөрийн "Gmail"-ийн нэвтрэх нэр, нууц үгээ ашиглаарай.

Хоёр "Android" ухаалаг утасны хооронд

1. Шинэ ухаалаг утсаа асаах

Шинэ ухаалаг утсаа асаахад хэрэглэгчийн ерөнхий нөхцлүүд гарч ирдэг бөгөөд тэдгээрийг зөвшөөрсний дараа утасны мэдээллийг шилжүүлэх сонголтууд гарч ирэх болно. Зурагт харуулснаар эхний сонголт нь "Android" утаснаас мэдээлэл авах, хоёр дахь нь үүл буюу "Cloud" мэдээллийн сангаас авах, гурав дахь нь "iPhone"-оос авах гэх мэт сонголтууд байх болно.

1. Шинэ ухаалаг утсаа асаах

2. “A Backup from an Android Phone” сонголтыг сонгох

2. “A Backup from an Android Phone” сонголтыг сонгох

3. Хуучин утасныхаа "Google app"-ыг нээгээд "Set up my device" гэж хайлтын хэсэгт бичнэ

3. Хуучин утасныхаа "Google app"-ыг нээгээд "Set up my device" гэж хайлтын хэсэгт бичнэ

4. Хуучин утас дээр "Getting Started" гэх цонх гарч ирэх бөгөөд мэдээллийг "Bluetooth"-ээр дамжуулах болно

4. Хуучин утас дээр "Getting Started" гэх цонх гарч ирэх бөгөөд мэдээллийг "Bluetooth"-ээр дамжуулах болно

5. Мэдээллийг дамжуулах утас зурагт үзүүлснээр гарч ирэх болно

5. Мэдээллийг дамжуулах утас зурагт үзүүлснээр гарч ирэх болно

6. 2 утас дээр баталгаажуулах дүрс эсвэл тоо гарч ирэх бөгөөд хэрвээ адилхан байвал "Next" товчийг дарна

6. 2 утас дээр баталгаажуулах дүрс эсвэл тоо гарч ирэх бөгөөд хэрвээ адилхан байвал "Next" товчийг дарна

7. Аюулгүй байдлын үүднээс хуучин утасныхаа цоожийг хийж баталгаажуулна

7. Аюулгүй байдлын үүднээс хуучин утасныхаа цоожийг хийж баталгаажуулна

8. Хуучин утас дээрх "Google Contact" болон "Google Drive"-ийн мэдээллийг хуулах эсэхийг "Copy" товчийг дарж зөвшөөрнө

8. Хуучин утас дээрх "Google Contact" болон "Google Drive"-ийн мэдээллийг хуулах эсэхийг "Copy" товчийг дарж зөвшөөрнө

9. "Google Account"-аар шинэ утас руугаа нэвтэрснээр хадгалсан дугаар, зураг, и-мэйл болон нөөц хувилбарууд шинэ утсандаа суулгагдах болно

9. "Google Account"-аар шинэ утас руугаа нэвтэрснээр хадгалсан дугаар, зураг, и-мэйл болон нөөц хувилбарууд шинэ утсандаа суулгагдах болно

10. "Google Play Store"-луу орж өөрийн аппликэйшнуудаа татаж авна

10. "Google Play Store"-луу орж өөрийн аппликэйшнуудаа татаж авна

2 "iPhone"-оос "Android" утасны хооронд

"iPhone"-оос "Android" ухаалаг утасны хооронд мэдээлэл дамжуулахад "Google Drive"-ыг голчлон ашигладаг.

"iPhone"-оос "Android" утасны хооронд

1. Шинэ ухаалаг утсаа асаах

Шинэ ухаалаг утсаа асаахад хэрэглэгчийн ерөнхий нөхцлүүд гарч ирэх бөгөөд зөвшөөрсний дараа утасны мэдээллийг шилжүүлэх сонголтууд гарч ирэх болно. Зурагт харуулснаар мэдээллийг "iPhone"-оос авах горимыг сонгоно. 

1. Шинэ ухаалаг утсаа асаах

2. Хуучин "iPhone" утаснаасаа "android.com/switch" веб хуудас руу орно

2. Хуучин "iPhone" утаснаасаа "android.com/switch" веб хуудас руу орно

4. Хэрвээ "iPhone" утас дээр тань "Google Drive" байхгүй бол татаж авч суулгаад өөрийн "Google Account"-аар нэвтэрч орно

4. Хэрвээ "iPhone" утас дээр тань "Google Drive" байхгүй бол татаж авч суулгаад өөрийн "Google Account"-аар нэвтэрч орно

5.Нэвтэрсний дараа дэлгэцийн дээд зүүн талд байх тохиргооны хэсэг рүү орж "Backup" сонголтыг дарна.

5.Нэвтэрсний дараа дэлгэцийн дээд зүүн талд байх тохиргооны хэсэг рүү орж "Backup" сонголтыг дарна.

6. Хуучин утаснаасаа хуулах мэдээллүүдээ сонгоно

Хадгалсан дугаарууд, календарь, зураг, бичлэгүүд гэх мэт  утас дээр хадгалагдсан бүхий л мэдээллүүдийг хуулах боломжтой бөгөөд мэдээллийн хэмжээнээс шалтгаалаад хуулах хугацаа хамаарна.

6. Хуучин утаснаасаа хуулах мэдээллүүдээ сонгоно

7. Шинэ "Android" ухаалаг утас руугаа өөрийн "Google Account"-аар нэвтэрч орсноор мэдээллүүдийг хуулж авна

7. Шинэ "Android" ухаалаг утас руугаа өөрийн "Google Account"-аар нэвтэрч орсноор мэдээллүүдийг хуулж авна

3 "Android" утаснаас "iPhone" утасны хооронд

"iPhone" утаснаас мэдээллийг авах "Apple"-ийн өөрийн "Move to iOS" гэх програм байдаг бөгөөд сүүлийн үеийн "Android Pie" үйлдлийн системд тохирсон хувилбар гараагүй байгаа нь нэгэн сул тал нь юм. Одоогоор зөвхөн "Android Oreo 8" болон түүнээс өмнөх үйлдлийн системд ашиглах боломжтой.

"Android" утаснаас  "iPhone" утасны хооронд

1. Шинэ "iPhone" утсаа тохируулах

Шинэ "iPhone" утсаа асааж тохиргоо болон хэрэглэгчийн нөхцлүүдийг зөвшөөрсний дараа мэдээллийг хуулах сонголтууд гарч ирэх болно. "Move Data from Android" гэх сонголтыг хийсний дараа 6 эсвэл 10 оронтой тоо дэлгэц дээр гарна.

1. Шинэ "iPhone" утсаа тохируулах

2. "Move to iOS" аппликэйшныг "Android" утсандаа суулгана

"Play Store"-оос "Move to iOS"-оос татаж авч суулгаж хэрэглэгчийн нөхцлүүдийг зөвшөөрснөөр "Find Your Code" гэх бичиг гарч ирэх болно. 

2. "Move to iOS" аппликэйшныг "Android" утсандаа суулгана

3. "iPhone" дээр гарч ирсэн тоог оруулна

3. "iPhone" дээр гарч ирсэн тоог оруулна

4. Шилжүүлэх мэдээллүүдээ сонгоно

Хадгалсан дугаар, болон зураг, бичлэгүүд гэх мэт шилжүүлэх мэдээллүүдээ сонгосны дараа мэдээллийг шилжүүлж эхлэх бөгөөд хэр их мэдээлэл байгаагаас шалтгаалж хугацаа нь хамаарна.

4. Шилжүүлэх мэдээллүүдээ сонгоно

4 "iPhone" утаснаас "iPhone" хооронд

"iOS" үйлдлийн системийн нэг энгийн зүйл нь "iPhone" хоорондын мэдээлэл шилжүүлэх явцыг хөнгөвчилж өгсөн нь юм. 

"iPhone" утаснаас "iPhone" хооронд

1. Шинэ болон хуучин утсаа ойрхон байрлуулж холбох

Шинэ утсаа асааж хэрэглэгчийн нөхцлүүдийг зөвшөөрсний дараа хуучин утсанд шинэ утсыг тохируулах мэдээлэл ирэх болно. 

1. Шинэ болон хуучин утсаа ойрхон байрлуулж холбох

2. Хуучин утасны нууц үг болон "Apple ID"-гаа баталгаажуулах

Хуучин утас дээрээ нууц үгээ хийж "Apple ID"-гаа баталгаажуулсны дараа "iCloud"-өөс мэдээллийг шилжүүлэх боломж үүсэх бөгөөд үргэлжлүүлэх (Continue) товчийг дарснаар мэдээллийг шилжүүлж эхэлнэ

2. Хуучин утасны нууц үг болон "Apple ID"-гаа баталгаажуулах

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()