Хаврын синдромыг хэрхэн даван туулах вэ?

Хаврын улиралд зарим хүмүүс эрч хүчийг мэдэрдэг бол зарим нь ядарч сульдан, сэтгэл санааны хувьд тогтворгүй болдог. Олон хүмүүст тохиолддог тэрхүү үзэгдлийг ерөнхийд нь "хаврын синдром" гэж нэрлэдэг байна. Ингээд та бүхэнд хаврын синдром яагаад үүсдэгийг тайлбарлаж, мөн түүнийг хэрхэн даван туулах зөвлөгөөг хүргэж байна. 

Хаврын синдромыг хэрхэн даван туулах вэ?

1 Юунаас болж үүсдэг вэ?

Хаврын синдром гэдэг нь дулааны улиралд хүний биед гардаг өөрчлөлтүүд юм. Ерөнхийдөө синдром гэсэн ойлголтод сэтгэл санааны тогтворгүй байдал, нойргүйдэх зэргийг авч үздэг. Бид өвлийн улиралд маш ихээр ядарч, бие организмаа хангалттай шим тэжээлээр хангаж чадаагүйтэй холбоотойгоор сэтгэл санаа тогтворгүй болдог байна. Улмаар гэнэтхэн халуун дулаан уур амьсгалд дасаж зохицохын тулд нэлээд их стрессийг мэдэрдэг гэнэ.

Мелатонин дааврын түвшний өөрчлөлт

Мелатонин гэдэг нь бидний бие организмын өөрчлөлтийг зохицуулдаг даавар юм. Жишээлбэл, нүдний торлог бүрхэвч дээр нар тусах үед мелатонин даавар буурч, харин харанхуй болох үед энэ даавар ихэссэнээр бидэнд унтах дохиог өгдөг юм.

Хаврын улиралд өдөр уртасдаг учир мелатонин дааврын түвшин буурч бидний нойр хүрэх нь багасдаг. Тийм учраас шинэ нөхцөл байдалд дасахын тулд бие организм ядардаг байна.

Амин дэм болон эрдэс бодисын дутагдал

Өвлийн улиралд хүмүүс ихэнхдээ хүнд нүүрс усыг хэрэглэдэг учир амин дэм, эрдэс бодисын дутагдалд ордог. Мөн өвөл жимс жимсгэнэ, хүнсний ногооны сонголт бага байдаг шүү дээ. Тиймээс л хавар бидний бие организм ядарч сульдсан байдаг аж.
 

Юунаас болж үүсдэг вэ?

2 Анхаарах ёстой шинж тэмдгүүд

Таны эрч хүч суларч, нойр ихээр хүрч, ямар нэгэн зүйлд дургүй болох, толгой өвдөх гэх мэт шинж тэмдэг илэрч байвал энэ нь бие организм тань шинэ нөхцөл байдалд дасах гэж хичээж байгааг илтгэж байгаа юм.

Заримдаа энэ нь намар-өвлийн улиралд илэрдэг аюултай сэтгэл санааны хямрал байх магадлалтай. Энэхүү өвчин зарим тохиолдолд хаврын улиралд ч сэдэрдэг. Улирал дундын сэтгэл зүйн гүн хямралд дараах шинж тэмдгүүд маш хурцаар илэрдэг юм. Үүнд:

- Удаан хугацааны туршид сэтгэл санааны хямралтай байх

- Өмнө нь таалагддаг байсан зүйлс таалагдахаа болих

- Эрч хүчгүй болох

- Уйланхай, сэтгэл хөдлөл ихтэй болох

- Анхаарал төвлөрөх чадвар муудах

Үүнээс гадна улирал дундын сэтгэл санааны хямралд нойргүйдэл, хоолны дуршил буурах, турах, аливаа зүйлийг хүндээр хүлээж авах зэрэг багтана.

Анхаарах ёстой шинж тэмдгүүд

3 Хэн энэ төрлийн аюулд өртөмтгий байдаг вэ?

Архаг үрэвсэлтэй хүмүүс

Хаврын улиралд амин дэм, эрдэс бодисын дутагдлаас болж аливаа нэгэн өвчнийг эдгээхэд хэцүү байдаг учир архаг хууч өвчин сэдрэх  магадлал өндөр юм.  Ялангуяа харшилтай хүмүүст хаврын улирал хүндээр тусдаг.

Сэтгэл хөдлөл  ихтэй хүмүүс

Хэрвээ та сэтгэл хөдлөл ихтэй бол хаврын улиралд өөртөө онцгой анхаарах хэрэгтэй бөгөөд сэтгэл хөдлөлөө сайн гэгч нь анзаарч байгаарай.

Сэтгэл зүйн өвчтэй хүмүүс

Хаврын улиралд бүх төрлийн өвчин сэдэрдэг бөгөөд тэдгээрийн нэг нь мэдээж сэтгэл зүйн өвчин юм.

Хэн энэ төрлийн аюулд өртөмтгий байдаг вэ?

4 Хаврын синдромыг хэрхэн даван туулах вэ?

Унтаж амар

Энэ улиралд таны нойр хэт хүрэх эсвэл нойргүйдлийн асуудалтай тулгарч болно. Тиймээс бүтэн нойртой хонох нь таны мэдрэлийн системд сайнаар нөлөөлж, урт өдөрт хялбархан дасан зохицож чадна.

Цэвэр агаарт гар

Хаврын улиралд бие организм нарнаас Д амин дэм хуримтлуулдаг. Энэ нь дархлааг сайжруулж, сэтгэл санааны хямралтай тэмцэхэд тустай.

Дасгал сургуулилт хийхээ мартаж болохгүй

Тогтмол бэлтгэл хийх нь сэтгэл санааг өөдрөг болгохоос гадна биеийг эрч хүчээр цэнэглэж өгдөг.

Эмчид ханд

Хэрвээ таны биеийн ерөнхий байдал төдийлөн таатай биш, өдөр тутмын амьдралд тань сөргөөр нөлөөлж байвал  эмчид хандах хэрэгтэй. Мэргэжлийн эмч танд шаардлагатай эмчилгээг бичиж өгөх болно.

Хаврын синдромыг хэрхэн даван туулах вэ?

8
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()