Төрийн нууц явуулга, хуйвалдаан илчлэгдсэн 10 тохиолдол

2019-04-11, 16:41
4,109

Бидний эргэн тойронд хэнд ч мэдэгдэлгүйгээр олон зуун хуйвалдаан, нууц явуулгууд явагдаж байдаг билээ. Мөн интернет сүлжээнд ч итгэмээргүй, хачирхалтай зарим нь дэндүү инээдтэй гэмээр үнэн, худал нь мэдэгдэхгүй олон зуун хуйвалдаануудын талаарх мэдээллүүд байдаг. Харин энэхүү нийтлэлээрээ бид танд хамгийн хачин хэрнээ үнэн болох нь батлагдсан 12 хуйвалдааны жишээг танилцуулж байна. 

Төрийн нууц явуулга, хуйвалдаан илчлэгдсэн 10 тохиолдол

1 Нас барсан хүүхдүүд төсөл

“Project Sunshine” буюу Нарны туяа гэж нэрлэгдсэн энэхүү төсөл нь дэлхийн 2-р дайн дуусах үед Япон улсын Хирошима "Hiroshima" болон Нагасаки "Nagasaki" хотуудад хаясан цөмийн бөмбөгдөлтийн дараа эхэлжээ. АНУ-ын засгийн газар радио идэвхт бодис хүний биед ямар нөлөө үзүүлдэг талаар илүү нарийвчлан судлах зорилготой энэхүү судалгааг эхлүүлсэн бөгөөд нас барсан хүмүүс дотроос голчлон хүүхдүүдийн биеийг нууцаар цуглуулж туршилт хийж байжээ.

Нас барсан хүүхдүүд төсөл

2 Хортой согтууруулах ундаа

1920-1933 оны хооронд АНУ-д бүхий л төрлийн согтууруулах ундааг хуулиар хориглож байжээ. Гэсэн хэдий ч хүмүүс нууцаар архи нэрж, хил давуулан хууль бусаар согтууруулах ундаа оруулж ирэх нь ихэссэн юм. Үүний улмаас 1926-1933 оны хооронд АНУ-ын засгийн газар хууль бусаар архи нэрэхийг зогсоохын тулд үйлдвэрийн зориулалттай спирт үйлдвэрлэгчдийг бүтээгдэхүүнүүддээ нэмэлтээр хортой химийн бодис хийхийг тушаажээ.

Хортой согтууруулах ундаа

3 АНУ-ыг удирдсан тэргүүн хатагтай

АНУ-ын 28 дахь ерөнхийлөгч Вудро Вилсон (Woodrow Wilson) 1919 онд зүрхний шигдээсээр өвдсөн тул түүний эрүүл мэндийн байдлыг олон нийтээс нууж байжээ. Улмаар тэргүүн хатагтай Эдит Вилсон (Edith Wilson) жил орчим нөхрийнхөө оронд ерөнхийлөгчийн үүргийг хашжээ. 

АНУ-ыг удирдсан тэргүүн хатагтай

4 Засгийн газрын оюун санааг удирдах туршилт

АНУ-ын тагнуулын ерөнхий газар сэтгэцэд нөлөөлөх бодисын нөлөөллийг судалж хэрхэн тагнуулын үйл ажиллагаанд ашиглаж болохыг мэдэхийн тулд "MK-ULTRA" гэх төслийг хэрэгжүүлжээ. Тэдний ашигласан сэтгэцэд нөлөөлөх бодис нь "LCD" бөгөөд судалгаанд оролцогчдод тодорхой хэмжээтэйгээр өгч ямар хариу урвал үзүүлж байгааг нь тэмдэглэж авжээ. Харамсалтай нь уг туршилтын төгсгөлд оролцогчдын ихэнх нь сэтгэл зүйн болоод бие физиологийн эмгэгтэй болсон гэдэг.

Засгийн газрын оюун санааг удирдах туршилт

5 Далай лам ба Тагнуулын Ерөнхий Газар

1960-аад оны үед АНУ нь Зөвлөлт Социалист Холбооны хүч чадлыг бууруулахаар олон төрлийн тагнуулын үйл ажиллагаа явуулж байжээ. Тэдгээрийнхээ нэгд  Далай ламыг оролцуулж байсан юм. Төвдийн өөртөө засах орны дэглэмийг эсэргүүцсэн босогчдыг санхүүжүүлж БНХАУ-ын тайван байдлыг алдагдуулах зорилготой үйл ажиллагаанд шаардлагатай мөнгийг Далай ламаар дамжуулж өгч байсан бөгөөд Далай лам хариуд нь ойролцоогоор $180,000 авсан гэдэг.

Далай лам ба Тагнуулын Ерөнхий Газар

6 Жон Ленноныг (John Lennon) засгийн газар мөрдөж байсан

Дайны эсрэг утга агуулгатай  “Give Peace a Chance” гэх мэт дуунуудын улмаас "Beatles" хамтлагийн хуучин гишүүнийг 1971 онд Холбооны Мөрдөх Товчоо (FBI) нууцаар мөрдөж байжээ. Харин сүүлд түүнийг Цагаачлалын албаныхан АНУ-аас албадан хөөхөөр оролдсон юм.

Жон Ленноныг (John Lennon) засгийн газар мөрдөж байсан

7 Засгийн газар нь цахим сүлжээ ашиглан иргэдийг нууцаар тагнасан

Өндөр хурдтай хөгжиж буй ухаалаг технологи болон цахим сүлжээнд бид өөрсдийн хувийн мэдээллээ оруулж бусадтай хуваалцах болсон. Мэдээж цахим сүлжээний платформууд хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг нууцалдаг боловч 2016 онд АНУ-ын засгийн газар "Facebook"-ээс 49868, "Google"-ээс 27850 болон "Apple"-аас 9076 хэрэглэгчийн хувийн мэдээллийг өгөхийг шаарджээ.

Засгийн газар нь цахим сүлжээ ашиглан иргэдийг нууцаар тагнасан

8 Тамхи хорт хавдар үүсгэдэг гэдгийг үйлдвэрлэгчид нь нуусан

Тамхи үйлдвэрлэгчид өөрсдийн бүтээгдэхүүн нь хүний эрүүл мэндэд хортой, хорт хавдрын гол шалтгаан болдог гэдгийг олон турш судалж мэдсэн ч нууж байжээ. 1950 оноос эхэлж тамхи болон уушгины хорт хавдартай холбогдолтой судалгаанууд гарч эхэлсэн боловч олон нийтэд төдийлөн хүрч чадаагүй юм. Харин 1990 онд тухайн үеийн томоохон тамхи үйлдвэрлэгч болох Филипп Моррис Интернэшнл (Philip Morris International) тамхи нь хорт хавдар үүсгэдэг гэдгийг хүлээн зөвшөөрч байжээ.

Тамхи хорт хавдар үүсгэдэг гэдгийг үйлдвэрлэгчид нь нуусан

9 Хуурамч тулаан, жинхэнэ дайн

Тонкин тохойд (Gulf of Tonkin) болсон Вьетнамын дайнд Хойд Вьетнамын тэнгисийн цэрэг Америкийн усан онгоц луу дайрсан хэмээн үздэг ч яг юу болсон талаарх тодорхой мэдээлэл байдаггүй. Харин АНУ-ын усан цэргийн институтээс гаргасан мэдэгдэлд тэдний сөнөөгч онгоц Өмнөд Вьетнамын цэргийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх тушаал авсан байжээ.

Хуурамч тулаан, жинхэнэ дайн

10 Канад улс ижил хүйстнүүдийг таних төхөөрөмж бүтээсэн

1960-аад онд Канадын засгийн газар ижил хүйстэн хүмүүсийг таних төхөөрөмж бүтээжээ. Тэр нь эротик зураг болон дүрс харсан хүмүүсийн нүдний хүүхэн хараа хэрхэн өөрчлөгдөж байгааг хэмжиж ижил хүйстэн эсэхийг нь таньдаг гэнэ. Ойролцоогоор 400 гаруй төрийн албан хаагчид үүний улмаас ажлаасаа халагдаж байжээ.

Канад улс ижил хүйстнүүдийг таних төхөөрөмж бүтээсэн

5
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Фейсбүүк сэтгэгдэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()