Япончуудын эрүүл, чийрэг амьдралын 6 нууц

Инженер, Айкидогийн багш Кацузо Ниши (Katsuzo Nishi) нь бага насандаа маш сул биетэй, эмч нар түүнийг 20 нас ч хүрэхгүй гэж үзэж байжээ. Эцэг, эх нь түүнийг эрүүл болгохын тулд Буддын хийдэд хүртэл шавь оруулсан юм. Тэрбээр хийдэд 3 жилийг өнгөрүүлсэн ба тэнд бясалгах, сэлмээр тулалдах техникүүдийг сурчээ. Мөн эрүүл мэндээ сайжруулахын тулд эмч нарын бичсэн сүүлийн үеийн олон ном зохиолууд, дорнын болон өрнийн анагаах ухааны эртний бүтээлүүдийг уншсан байна. Түүн дээрээ тулгуурлан өөрийн биеийг эрүүл болгоход хэрэглэсэн эмчилгээнийхээ талаар ном бичиж 1927 онд 44 настай байхдаа хэвлүүлж байжээ. Ингээд бид танд түүний эрүүл байлгах жоруудаас танилцуулж байна.

Япончуудын эрүүл, чийрэг амьдралын 6 нууц
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

6 “Цэх нуруу”

Нуруу мурийснаар дотор эрхтнүүдэд олон асуудал үүсдэг. Иймээс бид бүхэл өдрийн турш төдийгүй шөнө ч биеийн байрлалаа анхаарч, хянаж байх хэрэгтэй юм. Кацузогийн олж мэдсэнээр нуруугаа цэхлэснээр таны өндөр 2 см-ээр нэмэгдэх ба ходоод гэдэс болон амьсгалын системийн эрхтнүүдэд олон эерэг нөлөө үзүүлдэг байна.

“Цэх нуруу”

5 “Зөөлөн дэрний оронд хатуу бөөрөнхий дэр хэрэглэх”

Япончууд хүзүү гилжгий байвал урт насалж чадахгүй гэж үздэг. Өдрийн цагаар толгойныхоо байрлалыг хянаад байж болох ч шөнө боломжгүй учир Кацузо зөөлөн дэрний оронд хатуу бөөрөнхий дэрийг хүзүүнийхээ 3 болон 4-р нугалмаараа дэрлэж унтахыг зөвлөдөг. Хатуу дэр нь эхэндээ тухгүй байвал 2 давхар даавуу нэмж дэрлээрэй. Даавуунуудыг яваандаа нэг нэгээр нь авах хэрэгтэй шүү.

“Зөөлөн дэрний оронд хатуу бөөрөнхий дэр хэрэглэх”

4 “Алтан загасны хөдөлгөөн”

  • Эхлээд хатуу гадаргуу дээр цэх хэвт.
  • Хоёр гараа толгойныхоо дагуу сунга.
  • Хөлийн улаа шалтай перпендикуляр байлга.
  • Хөлөө шалнаас салгахгүйгээр зүүн хөлийн улаа өөр лүүгээ татаж, зүүн гараа дээш нь өргө. Энэ хөдөлгөөнийг талдаа нийтдээ 2 минутын турш ээлжлэн хийгээрэй.
  • Гараа хүзүүнийхээ ард авчирч, 3 болон 4-р нугалмын харалдаа зөрүүл. Хөлөө нийлүүлж салган зүүн баруун тийш хөдөлгө. Энэ хөдөлгөөнийг 2 минутын турш хийнэ.

“Алтан загасны хөдөлгөөн”

3 "Хялгасан судасны цусны эргэлтийг сайжруулах”

  • Хатуу тэгш гадаргуу дээр хэвт.
  • Хүзүүнийхээ 3 болон 4-р нугалмын харалдаа хатуу бөөрөнхий дэр тавь.
  • Хөл болон гараа зэрэг өргө. Энэ үед тохой болон өвдгөө бага зэрэг нугалаарай. Дараа нь хүссэнээрээ амарна.
  • Хөл, гараа сэгсрэх хөдөлгөөнийг 1-3 минутын турш хийнэ.

"Хялгасан судасны цусны эргэлтийг сайжруулах”

2 “Алга болон улнуудаа нийлүүлэх”

Эхлэх байрлал: Хатуу, тэгш гадаргуу дээр хүзүүнийхээ 3 болон 4-р нугалмаар хатуу бөөрөнхий дэр дэрлээд хэвтэнэ. Өвдгөө шалнаас салгалгүйгээр нугалж хөлийн улнуудаа нийлүүлнэ. Уг дасгалыг 10 удаа давтана.

  • Алгаа биедээ перпендикуляр байдалтайгаар нийлүүлж, хуруунуудаа хооронд хүчтэй шахна (алганы хонхорхой нийлэхгүй). Дараа нь алгаа бүхэлд нь нийлүүлж ижил үйлдэл хийнэ. Дараа нь алгаа шахсан байдалтайгаар гараа өргөнө. Тэр чигт нь гараа цээжнийхээ аюулхай орчимдоо буулгана.
  • Алгаа нийлүүлсэн чигээр нь толгойныхоо ард аваачина. Дараа нь буцааж цээжин дээрээ авчирна.
  • Алгаа нийлүүлсэн хэвээр нь хөлийнхөө чигт хөдөлгөж цавь орчмоо аваачина. Энэ хөдөлгөөнийг 10 удаа хийнэ. Дараа нь алгаа нийлүүлсэн чигээр нь цээжнийхээ харалдаа дээш нь өргөж, тэндээс нь хөл рүүгээ буулгаад дараа нь буцааж толгойныхоо ард авчирна.
  • Гараа аюулхайнхаа харалдаа өргөж, энэ үед улнуудаа салгалгүйгээр өвдгөө өргөж буулгана.
  • Дээрх гар хөлийн хөдөлгөөнүүдийг хамтад нь гүйцэтгэхийг санаарай. Хэрэв хөдөлгөөнийг гүйцэтгэхэд зовиур мэдрэгдэж байвал давталтын тоогоо бууруулж болно. Эцэст нь эхлэх байрлалд шилжиж нүдээ аниастай 10 минутын турш амарна.

“Алга болон улнуудаа нийлүүлэх”

1 "Сээр нуруу болон гэдэсний дасгал”

Эхлэх байрлал: Хөлөө зөрүүлж суугаад мөрөө аль болох доошлуулна. Уг дасгалыг 10 удаа давтана. Давталт бүрийн дараа доорх дасгалыг хийгээрэй.
Гараа шалтайгаа перпендикуляр байрлуулна. Хүзүүгээ зүүн тийш нь нугалаад нуруугаа харахыг хичээнэ. Энэ хөдөлгөөнийг мөн баруун тал руугаа гүйцэтгэнэ. Дараа нь гараа өргөсөн байрлалтайгаар уг дасгалыг хийнэ.

  • Гарын байрлалаа өөрчлөлгүйгээр мөрөө дээш, доош нь хөдөлгөнө.
  • Гараа эхлэл байрлал руугаа буцааж, толгойгоо зүүн мөр лүүгээ хазайлгана. Дараа нь баруун тал руугаа хазайлгана.
  • Гараа хөлийн ул дээрээ тавиад толгойгоо дээшлүүлж хүзүүгээ сунгана. Дараа нь толгойгоо доошлуулж хүзүүгээ цээжиндээ ойртуулна.
  • Хоёр гараа хажуугаараа өргөж шалтай параллель болгох ба тохойгоо нугална. Гарын алгаа нүүрнийхээ урд авчраад нуруугаа бөгтийлгөж хүзүүгээ цээжиндээ хүргэх гэж хичээнэ. Дараа 2 гараа хажуу тал руугаа сунгана. Мөрөө хавчсан чигээр нуруугаа тэнийлгээд толгойгоо хойш гилжийлгэнэ. Энэ байрлалд 7 секунд байна.
  • Ахин эхлэх байрлалыг авч 1-р хөдөлгөөнийг хийнэ. Амьсгал авах үедээ мөрөө дээшлүүлж, амьсгал гаргах үедээ мөрөө доошлуулна.
  • Дараа нь эхлэх байрлалдаа орж биеэрээ баруун, зүүн тал руугаа бөхийж, гэдсээ чангалах, суллах дасгалыг 10 минутын турш хийнэ.

"Сээр нуруу болон гэдэсний дасгал”

Кацузо Нишигийн үзэж байгаагаар хүн эрүүл байхад хэрэгтэй бүх зүйлс тухайн хүний дотор байдаг ба гол нь залхууралгүйгээр тэдгээр боломжуудыг ашиглах хэрэгтэй аж.

 

14
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()