"National Geographic"-аас бидэнд ил болгосон 14 гайхалтай баримт

Египетийн пирамидын орой дээр юу байдаг болох, Исландад “галт уулын талх” хэрхэн хийдгийг, ямар нөхцөлд байгалийн маш ховор үзэгдлийг харах боломжтой талаар та мэдэх үү? Бидэнд мэддэг зүйлс олон байдаг боловч мэддэггүй нь тэр хэмжээгээрээ л их байдаг. Ингээд бид та бүхний мэдлэгийг тэлж "National Geographic"-ийн олж нээсэн сонирхолтой баримтуудаас танилцуулж байна.

"National Geographic"-аас бидэнд ил болгосон 14 гайхалтай баримт
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

1 Египетийн нэгэн пирамидын оройн хэсэг

Энэ бол МЭӨ 1840 оны үеийн Бенбен гэдэг чулуу бөгөөд эрдэмтэд Галт шувууны сүмийн ойролцоогоос олж илрүүлж байжээ. Эртний Египетчүүдийн хувьд галт шувуу нь улирлын бэлгэ тэмдэг ба дахин босох гэсэн утгыг илэрхийлдэг байсан аж. Эрдэмтдийн үзэж байгаагаар Бенбен чулуу Аменемхет III пирамид дээр байсан бөгөөд чулуун дээрх бичээс нь фараон “Дахин амьдрал харсан” гэсэн утгыг илэрхийлдэг гэнэ.

Египетийн нэгэн пирамидын оройн хэсэг

2 Канар бялзуухайг улаан чинжүүгээр хоолловол өнгөө өөрчилдөг

"Serinus canaria" зүйлийн бялзуухайн өнгийг далавчинд агуулагдах тусгай пигмент хариуцдаг. Мөн тэдний хооллолтоос хамаарч өнгө нь өөрчлөгддөг бөгөөд улаан чинжүү иддэг шувууны өнгө шараас улбар шар, эсвэл улаан өнгөтэй болох магадлалтай байдаг гэнэ. Чинжүү нь шувуудад хоргүй бөгөөд маш их амин дэмийг агуулдаг юм.

Канар бялзуухайг улаан чинжүүгээр хоолловол өнгөө өөрчилдөг

3 Ватиканд жилд нэг л удаа тоглогддог ая байсан

Италийн алдарт хөгжмийн зохиолч Аллегригийн бичсэн хоёр найрал дууг Ватиканд жилд нэг л удаа дуулдаг байжээ. Уг бүтээлийг 150 жилийн турш маш ихээр хамгаалж, хуулбарлахыг хориглодог байсан юм. 14 настай Моцарт уг дууг нэг л удаа сонсож цээжилж аваад эгч Наннельдээ тоглож өгсөн гэдэг.

Энэ талаар Ватиканчууд мэдсэнийхээ дараа Моцартын бичсэн аяыг сонсоод яг ижил болсонд нь гайхан биширчээ. Ингээд Моцартад хуягт баатрын алтан одонг Ромын пап гардуулж өгч байсан юм.

Ватиканд жилд нэг л удаа тоглогддог ая байсан

4 «Огтлолцсон давалгаа» хэмээх байгалийн өвөрмөц үзэгдэл

Далайн 2 давлагаа огтлолцож, тэгш өнцөгт торнуудыг үүсгэдэг уг гайхалтай байгалийн үзэгдлийг "National Grographic" анх нээж байжээ. Нэг давлагаа нь салхинаас, нөгөө нь байгалийн үзэгдлээр үүссэн байдаг. Ингээд усан дээр тор үүссэн мэт харагддаг аж. Хэдийгээр үзэсгэлэнтэй хэдий ч энэ төрлийн давлагаанд орсон хөлөг онгоц сүйрэх, живэх магадлалтай юм.

«Огтлолцсон давалгаа» хэмээх байгалийн өвөрмөц үзэгдэл

5 Тутанхамоны алтан багийн сахал 2014 онд алга болж байв

Тутанхамоны баг нь Египетийн бэлгэ тэмдэг бөгөөд хүн төрөлхтний нийгэмшил, соёл иргэншлийг илэрхийлдэг нэгэн чухал баримт билээ.  Уг маскыг 1922 онд бүрэн бүтэн олсон боловч 2014 онд музейн ажилчид цэвэрлэгээ хийж байх үедээ сахлыг нь унагаж байжээ. Тэд өөрсдийнхөө алдааг нуун дарагдуулахын тулд энгийн цавуугаар наасан ба тэр нь түүхэн дурсгалт баримлын өнгө үзэмжид муугаар нөлөөлсөн юм. Энэхүү нууц 2016 онд задарсан аж.

Тутанхамоны алтан багийн сахал 2014 онд алга болж байв

6 Зарим төрлийн цахирмаа цэцгийг чөтгөрийн ургамал гэж нэрлэдэг

Telipogon diabolicus буюу чөтгөрийн ургамлыг саяхан Колумбын ойгоос олж илрүүлжээ. Чөтгөрийн цэцэг гэж нэрлэх болсон шалтгаан нь цэцэгний голд хүний нүүрний хэлбэртэй, улаан нүдтэй, эвэртэй  зүйл байдаг юм. Одоогоор энэ цэцгийг худалдаж авах боломжгүй бөгөөд онцгой нөхцөлд ургадаг учир "Улаан ном"-д бүртгэж авчээ.

Зарим төрлийн цахирмаа цэцгийг чөтгөрийн ургамал гэж нэрлэдэг

7 Өнгөгүй солонго байдаг

Манан солонго буюу цагаан солонго нь манантай үед бий болдог байгалийн хачирхалтай үзэгдлүүдийн нэг юм. Агаар мандал дахь усан дуслуудын хэмжээ маш жижиг (0.05мм-ээс бага) үед энэ үзэгдэл үүсдэг. Энэ солонго шөнийн цагаар, сарны гэрэлд ч гардаг бөгөөд тэр тохиолдолд сарны солонго хэмээн нэрлэдэг байна.

Өнгөгүй солонго байдаг

8 GPS дэлхий даяар үнэгүй байдаг ч өдөрт 2 сая долларын зардал гаргадаг

GPS-ийн ачаар дэлхийн хаана ч таны байгаа байрлалыг мэдэх боломжтой. Гэхдээ хиймэл дагуул болон системийн үйл ажиллагааг хэвийн хадгалахын тулд АНУ жилд 750 сая доллар буюу өдөрт 2 сая долларыг зарцуулдаг байна. Засгийн газрын мэдээлж байгаагаар энэхүү хиймэл дагуулаас тэд ашиг олдоггүй ба зүгээр л энэ системийн ачаар ослоос урьдчилан сэргийлж, бусдад цаг алдалгүй тусламж үзүүлэх боломжтой байдаг аж.

GPS дэлхий даяар үнэгүй байдаг ч өдөрт 2 сая долларын зардал гаргадаг

9 Хэрвээ та Орост амьдардаг бол хаашаа ч нүүхгүйгээр олон хотод зэрэг амьдрах боломжтой

Та Петербургт төрсөн бол Петроградын сургуульд сурч, Ленинградад гэрлэлтээ батлуулж, Санкт-Петербургт өтлөх боломжтой бөгөөд хаашаа ч нүүх шаардлагагүй. Оросын хотууд маш олон удаа нэрээ сольж байсан учир заримдаа аль хотод байгаагаа ойлгохын тулд нэлээд толгойгоо гашилгах шаардлагатай болдог гэнэ.

Хэрвээ та Орост амьдардаг бол хаашаа ч нүүхгүйгээр олон хотод зэрэг амьдрах боломжтой

10 Авокадо гэрийн тэжээвэр амьтдад хортой

Хачирхалтай нь авокадо хүнээс бусад бүх төрлийн амьд биетэд хор хөнөөл учруулдаг. Авокадогийн навч персин хэмээх хорт бодис агуулдаг бөгөөд энэ нь бүх төрлийн амьтдын зүрхний булчин болон хөхний булчирхайд некроз үүсгэдэг. Жижиглэсэн авокадогийн яс нь гэрийн тэжээвэр амьтны амь насанд халтай бол зөөлөн эд нь морь эсвэл үхрийг алах ч магадлалтай байдаг гэнэ.

Авокадо гэрийн тэжээвэр амьтдад хортой

11 Исландад шороон дор талх барьдаг уламжлал бий

Исланд бол галт уулын идэвхтэй бүсийн орон учир нутгийн иргэд  нь энэхүү давуу талаа ашиглаж сурчээ. Тэд эрт дээр үеийн нэгэн жор болох “галт уулын талх”-ыг одоо хүртэл барьсаар л байгаа гэнэ. Гурилтай савыг гейзерийн ойролцоо 24 цагийн турш булж, дээрээс нь чулуу тавьж хийдэг аж. Хөрсний дулаан 100 градус хүрдэг учир талх бүрэн гүйцэд болдог бөгөөд хөрсний амтыг дарахын тулд тостой хольж иддэг гэнэ.

Исландад шороон дор талх барьдаг уламжлал бий

12 2016 онд Хойд Сибирьт орших Ямал хагас арал дээр мянга мянган мөсөн бөмбөлөг үүссэн

Арктик, Антарктидын судалгааны багийн мэргэжилтнүүд энэхүү хачирхалтай үзэгдлийг хүчтэй салхи цасыг мөсөн бөмбөлөг болгож хувиргаснаас болж үүссэн гэж тайлбарлажээ. Энэхүү бөмбөлгүүд арлын эрэг дээр бөөгнөрсөөр 50 см-ийн диаметрт хүрдэг аж.

2016 онд Хойд Сибирьт орших Ямал хагас арал дээр мянга мянган мөсөн бөмбөлөг үүссэн

13 23 мянган жил тутам Сахарын цөл өтгөн ой болж хувираад эргэн цөл болдог байна

Эрдэмтдийн үзэж байгаагаар 6000 жилийн өмнө Сахарын цөл нь өтгөн ой, өвс ургамлаар бүрхэгдсэн байсан бөгөөд цаг уурын нөхцөл байдлаас хамаарч элсэн цөл болсон ажээ. Судалгаанаас харахад энэхүү өөрчлөлт 23 мянган жил тутам явагддаг гэнэ.

23 мянган жил тутам Сахарын цөл өтгөн ой болж хувираад эргэн цөл болдог байна

14 Оцон шувууны ялгадас нь Антарктидын эко системийг өөрчилдөг

Сүүлийн 5000 жилийн турш оцон шувууд 8 сая тонн тэжээллэг бодисоор баялаг ялгадас гаргажээ. Хэрвээ цаг уурын байдал өөрчлөгдөх юм бол энэхүү ялгадас нь хөлдсөн ургамлын үндсийг хамгаалж, амьтдыг амьд гарахад туслах гэнэ.

Оцон шувууны ялгадас нь Антарктидын эко системийг өөрчилдөг

20
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()