Цэгцтэй, сайхан ярьдаг болох 8 арга

2019-04-11, 15:26
5,986

Ямар ч нөхцөлд сандралгүй сайхан ярьж сурахыг хүсэж байгаа бол "ном унших", " бичих" гэсэн энгийн аргууд танд төдийлөн сайн туслахгүй болов уу. Аливаа зүйлийн талаар ярихын тулд мэдлэгтэй байх ёстой нь үнэн боловч түгдэрч гацахгүй, эмх цэгцтэй, ойлгомжтой ярьж чадахгүй бол таны сурсан мэдсэний хэрэг гарахгүй шүү дээ. Тэр ч үүднээс та бүхэнд чөлөөтэй, сайхан ярьж сурахад туслах 8 аргыг хүргэж байна. 

Цэгцтэй, сайхан ярьдаг болох 8 арга

1 Сул үгийг хаях

"Одоо", "нөгөө", "аан", "ерөнхийдөө", "тэгээд" гэх мэт хэрэггүй сул үгс таны ярианы хэдэн хувийг эзэлдгийг бодоод үзээрэй. Мөн үүн дээр  "аймаар", "аягүй" ,"лаг" мэтийн утгагүй, улиг болсон үгс нэмэгдэнэ. 

Эдгээр үгс нь үгийн сангийн хамгийн чухал хэсгийг ашиглах боломжийг тань хааж, яриаг уйтгартай, баригдмал болгодог.

Иймд та сул үгсийг өөр үгээр орлуулж хэлж үзээд яриандаа ямар өөрчлөлт орсон байгааг анзаараарай. Яриагаа бичлэгт буулгах эсвэл цахим орчинд бичсэн өгүүлбэрээ хянаж болох юм.

Сул үгийг хаях

2 Өөр сонирхолтой хүнтэй яриа өрнүүлэх

Найз нөхөд, ойр дотны хүрээллийн чинь хүмүүс тантай яг адил үгсийн сан ашиглаж, улиг болсон сэдэв, наргианаа хэрэглэсээр байдгийг санаарай. 

Харин шинэ хүмүүстэй уулзах тусам таны яриа огт өөр болох болно. Шинэ үгс хэрэглэж, өөр түвшний наргиан бий болохын зэрэгцээ харилцан ярианы ерөнхий хэв маяг өөрчлөгдөнө. 

Шинээр харьцаж эхэлсэн хүн болгон чинь таны ярианы хэв маягийг аажмаар өөрчилж байдаг гэдгийг санаарай. Тиймээс бусадтай харилцаа үүсгэх, ялангуяа тантай сонирхол нийлэхгүй хүнтэй ойртохоос битгий эмээгээрэй. 

Өөр сонирхолтой хүнтэй яриа өрнүүлэх

3 Яруу найраг сонирхох

Тансаг өгүүлбэр, утга уянгын эх булаг болох яруу найргийн тусламжтай та үгийн сангаа баяжуулах боломжтой.

Өөртөө таалагдсан шүлгийнхээ мөрүүдийг тэмдэглэж авч байгаарай. Түүнчлэн дөрвөн мөртүүд цээжилж эхлэх хэрэгтэй. 

Яруу найраг сонирхох

4 Өөр төрлийн ном унших

Хэрэв та шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолуудад дуртай бол сонгодог уран зохиол эсвэл эрдэм шинжилгээний бүтээлүүдийг номын цуглуулгадаа нэмэхэд гэмгүй. Ашиглагдах үгс нь өөр байх тусам таны үгийн баялаг нэмэгдэнэ шүү дээ.

Өөр төрлийн ном унших

5 Блог, өдрийн тэмдэглэл хөтлөх

Хэрвээ та унших дургүй бол яагаад бичиж болохгүй гэж? Өөртөө блог нээж бусадтай санаа бодол, зорилгоо хуваалцаж, багавтар зохиол бичсэн ч болно шүү дээ.

Бичих нь сурсан үгээ мартахгүй ашиглах хамгийн зөв арга бөгөөд таны сэтгэн бодох чадварт дасгал болдог.

Блог, өдрийн тэмдэглэл хөтлөх

6 Цахим орчинд үг яриагаа хянах

Эможи ашиглахгүй, хэлэх гэсэн санаагаа богино өгүүлбэрүүдэд хувааж бичихгүй байхаас энэ арга эхэлнэ. Хувийн мессежээ эмхэлж цэгцэлснээр бодол санаа чинь ч гэсэн цэгцтэй болох болно.

Цахим орчинд үг яриагаа хянах

7 Үгийн утгыг асуух

Харилцан ярианы явцад утгыг нь мэдэхгүй үг, илэрхийлэл гарч ирвэл асуухаас бүү ичээрэй. Мэдэхийг хүсэж байгаа хүн хэзээ ч тэнэг харагддаггүй. Харин бүгдийг ойлгосон мэт дүр үзүүлж байгаа хүн л тэнэг харагддаг юм шүү.

Үгийн утгыг асуух

8 Ойролцоо үгийг хайх

Аливаа зүйл хэлэхийнхээ өмнө тухайн санаагаа яавал хамгийн зөв, ойлгомжтойгоор илэрхийлж болохыг бодоорой. Бараг бүх үгийг ойролцоо утга санаатай өөр үгээр орлуулж болдог.

Жишээлбэл "гуниглах" гэдэг үгийг "шаналах", "уйтгарлах", "зовних", "сэтгэл хямрах", "гансрах", "гуних", "гунигт автах" гэх мэт олон үгсээр орлуулж болно.

Ойролцоо үгийг хайх

13
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Фейсбүүк сэтгэгдэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()