Түүхийн хуудаснаас арчигдсан Атлантис хотын тухай 10 баримт

Эрт дээр үед үнэн худал нь мэдэгдэхгүй, учир битүүлэг зүйлсийн талаарх домог ярианууд маш их байсан. Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр эрдэмтэн, судлаачид тэдгээр олон нууцлагдмал зүйлсийн гаргалгааг гаргаж, үнэнийг тогтоож чадсан хэдий ч заримынх нь учрыг олж чадаагүй байсаар л байна. Бидний мэдэх сураггүй алга болсон хот, хөлөг онгоц, нууцлаг эрдэнэсийн тухай түүхүүд бүгд далай тэнгистэй холбоотой байдаг бөгөөд тэдгээрээс Атлантис хотын домог тэргүүн байранд ордог билээ. Ингээд бид танд хамгийн эртний, агуу домгуудын нэг болох Атлантис хотын талаарх сонирхолтой 10 баримтыг танилцуулж байна.

Түүхийн хуудаснаас арчигдсан Атлантис хотын тухай 10 баримт

1 Атлантис хот хаана байдаг вэ?

Олон ам дамжсан яриагаар Атлантис нь цунами эсвэл газар хөдлөлтийн нөлөөгөөр далай доор орсон гэдэг. Платоныхоор бол Атлантис нь Гибралтарын хадны ойролцоо байсан ба Посейдон бурхны сүм, төв хана, шуудуунаас бүрдсэн байжээ. Мөн түүнийхээр далай доор байрлах уг хот Атлантын далайн хаа нэгтээ байгаа аж. Гэхдээ ямар ч технологиор хайгаад далай доороос уг хотын ул мөрийг олоогүй л байна.

Нэг хэсэг нь уг хотыг газар дундын тэнгист Испанийн эргийн ойролцоо байгаа гэдэг бол нөгөө хэсэг нь Антарктикийн доор байгаа гэдэг. Мөн зарим хүмүүс Азорийн арлуудад байдаг ч үздэг. Сүүлийн үеийн судалгаагаар эрдэмтэд Атлантисыг Испани, Мароккогийн дунд Кадис хотын ойролцоо далайд байгаа гэж үзэх болжээ. Гэхдээ энэ хот үнэхээр байсан уу, яг хаана байдаг эсэх нь асуулт хэвээр байсаар л байна.

Атлантис хот хаана байдаг вэ?

2 Атлантис хотын хэмжээ

Платон уг хотыг “Ази болон Ливийг нийлүүлснээс ч том арал байсан” гэж бичиж үлдээжээ. Платонтой санал нийлдэг Христийн анхны түгээгч Тертуллиан нь Атлантис хотыг Атлантын далайд байсан гэж итгэдэг байсан юм. Энэ хотыг Газар дундын тэнгист байсан гэж үздэг хүмүүс хотын хэмжээг Грекийн хамгийн том арал болох Крит шиг байсан гэж тайлбарладаг. Харин Эдгар Кейси (Edgar Cayce) Атлантисыг Евро- Азитай адил хэмжээтэй байсан гэжээ.

Атлантис хотын хэмжээ

3 Бурхны энэрэлийг хүртсэн хот

Домогт тэнгисийн бурхан Посейдон нь эгэл жирийн бүсгүй болох Клэетод дурлах үедээ Атлантис хотыг байгуулсан гэж өгүүлдэг. Тэрбээр түүнийг хамгаалахын тулд тэнгисийн дунд байх тусгаарлагдсан нэгэн арлын орой дээр хот босгон сүндэрлүүлж Атлантис хэмээн нэрлэсэн ажээ.

Дэлгэрүүлбэл, Посейдон дэлхий даяар аялж байхдаа бусад улсуудаас илүү оюунлаг, үзэсгэлэнтэй иргэд амьдардаг нэгэн арлыг олжээ. Тэрбээр тэнд Клэетод анхны харцаар дурласан гэдэг. Улмаар тэр арлыг Атлантис гэж нэрлэн түүнд зориулан хот босгож өгсөн гэдэг.

Бурхны энэрэлийг хүртсэн хот

4 Дур булаам газар

Посейдоны байгуулсан Атлантис хот нь далайн 5 цагиргаар хүрээлэгдсэн ба тэдгээр нь туннелийн үүрэг гүйцэтгэдэг аж. Туннелээр хөлөг онгоцнууд зорчдог ба замыг нь цамхаг, хаалгануудаар хамгаалдаг байна. Мөн цагиргуудыг хүрээлж хананууд байх ба тэдгээр ханануудыг улаан, цагаан, хар өнгийн хадаар хийж, үнэт металлаар чимэглэсэн байсан гэнэ.

Дур булаам газар

5 Посейдоны алтан хөшөө

Домогт Клэето болон Посейдон нь таван ихэр хөвгүүдтэй байсан гэдэг. Ууган хүүг нь Атлас гэдэг байсан ба Атлантис хотыг захирдаг байжээ.Тэрбээр эцэгтээ зориулж цул алтаар түүнийг аварга сүмд далавчтай морин тэргэнд сууж байгаагаар дүрслэн хөшөө босгож өгч байсан гэдэг.

Посейдоны алтан хөшөө

6 Бүх зүйлсээ өөрсдөө хийдэг маш баян хот

Тэнд хагас бурхан, хагас хүмүүс амьдардаг байсан бөгөөд иргэд нь шаардлагатай хоол хүнсээ өөрсдөө тариалж, амьтад тэжээдэг байжээ. Атлантис хот нь маш үзэсгэлэнтэй ба хар болон улаан чулуугаар барьсан гайхамшигтай барилга байгууламж ихтэй байсан. Мөн маш ховор металлуудаар талст үйлдвэрлэж, ашигладаг байсан ба чөлөөт цагаараа тэднийг галт ууланд тоглодог байсан гэлцдэг.

Бүх зүйлсээ өөрсдөө хийдэг маш баян хот

7 Атлантисын сэргэлт

Атлантис хотын талаар маш олон домгууд байдаг. Эдгар Кейсийн үзэж байгаагаар Атлантис хот Хойд Америкийн зүүн эрэг орчимд дахин гарч ирэх ёстой бөгөөд тэнд амьдарч байсан хүмүүсийн сүнс бидний оюун ухааныг гэгээрүүлж өгөх аж.

Атлантисын сэргэлт

8 Атлантисын холбоо

Зарим домогт өгүүлснээр Атлантисын оршин суугчид “Lyrian” гэх одны системээс 50,000 жилийн өмнө тэнд суурьшсан гэдэг. Тэдгээр нь одоогийн хүмүүсээс арай өндөр бөгөөд маш шударга байсан аж. Мөн 800 насалдаг байжээ.

Атлантисын холбоо

9 Атлантисчуудын гайхалтай хүч

Өөр нэг домогт Атлантис хот нь Ангараг гараг дээрх харь гарагийн колоничлолын хот байсан гэж өгүүлдэг. Тиймээс хотынх нь иргэд ер бусын хүчтэй, цаг агаарыг удирдаж, галт уулыг өөрчлөх чадвартай байсан аж.

Атлантисчуудын гайхалтай хүч

10 Бодит үйл явдал дээр суурилсан түүх байдаг уу?

Зарим хүмүүс Атлантис хотыг зүгээр л домог гэж боддог. Гэхдээ далайн аялагч Роберт Баллард нь галт уулын дэлбэрэлтээр Атлантис хоттой адилхан гэнэт алга болсон Грекийн ойролцоо “Aegean” тэнгист байх Санторини арлын хүмүүсийн тухай домгийг өгүүлдэг. Ер нь маш олон домог ярианууд байдаг ба Атлантис хотыг Багамын арал дээр байж байгаад Бермудийн гурвалжинд ороод алга болсон гэх нь ч бий. Мөн өөр домог дээр Атлантисыг Антарктиктад байгаа гэж үздэг. Бард коллежийн Профессор Жеймс Ром нь "Платон хүмүүст өөрийн онолыг тайлбарлаж, идеал нийгмийн талаарх санаагаа ойлгуулахын тулд Атлантис хотын тухай худал түүхийг зохиосон" гэж ч хэлж байжээ. Гэвч Атлантис яг бодитоор байсан эсэх нь нууц хэвээр л байна.

Бодит үйл явдал дээр суурилсан түүх байдаг уу?

Хамгийн сүүлд шуугиан тарьсан нэгэн таамаг бол Африкийн баруун эрэгт, Мавритани улсын нутаг дэвсгэрт байх нэгэн сонин тогтоцтой газар нь Атлантис мөн байж болох тухай таамаг юм. Цөлийн дундах нүд гэмээр нэртэй тэрхүү газрыг "Рихатын тогтоц" гэж нэрлэдэг бөгөөд геологийн бүтэцийн хувьд Платоны дүрсэлсэнтэй тун ойрхон очиж байгааг олон эрдэмтэд онцолж байна.

12
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()