XXI зууны хүн бүр мэдэж байх ёстой зүйлс

Хүн төрөлхтний хөгжлийн явцдаа бий болгосон хамгийн үнэ цэнэтэй зүйл бол шинжлэх ухаан болон соёл юм. Соёл болон шинжлэх ухаан нь зуунаас зуун дамжин, өнөөдрийг хүрсэн бөгөөд харилцааны хамгийн чухал хэрэглүүр билээ. Иймд өнөөдөр бид та бүхэндээ орчин цагт заавал мэдэж байх ёстой, дагаж мөрдвөл зохилтой шинжлэх ухаан болоод соёлын тухай баримтуудыг хүргэхээр бэлтгэлээ.

XXI зууны хүн бүр мэдэж байх ёстой зүйлс

1 Одон орон судлал

XXI зуунд хүн одон орны тухай өнгөцхөн боловч мэдлэгтэй байх ёстой бөгөөд одон орныг зөвхөн зурхайгаар төсөөлөх нь байж болшгүй хэрэг юм. Одон орон судлал нь орчлон ертөнцийг түүх, физик, химийн ухаанаар судалдаг учраас хүн бүр мэдэж байхад илүүдэхгүй. Тийм учраас мэдэхэд илүүдэхгүй хамгийн чухал гэсэн одон орны баримтуудыг хүргэе.

  1. Буд, Сугар, Дэлхий, Ангараг, Бархасбадь, Санчир, Тэнгэрийн ван, Далай ван: Энэ бол манай нарны аймгийн гарагуудын дараалал юм. Үүнийг цагаан толгой шиг цээжлэх хэрэгтэй.
  2. Манай нар 4.5 тэрбум жилийн настай, харин сансар огторгүй 14 тэрбум орчим настай.
  3. Гэлийн жил бол цаг хугацаа биш, орон зай юм. Ойролцоогоор 9,5 их наяд км замыг нэг гэрлийн жил тооцдог. Дэлхийгээс сар хүртэл энэ хурдаар нэг секунд аялана.
  4. "Event horizon" буюу "Оршихуйн хязгаар" гэдэг нь нүдэнд үзэгдэж байгаа хэдий ч тэнд болж буй үйл явдал бидэнд нөлөөлж чадахааргүй орон зайн нэршил юм. Жишээ нь бидний дурангаар ажиглаж байсан нар тэсэрсэн ч түүний соронзон орон болоод тэсрэлтийн нөлөө манай гаригт нөлөөлж чадахааргүй бол түүнийг "Оршихуйн хязгаар"-т байна гэж үзнэ. 

Одон орон судлал

2 Түүх

Мэдээж хэрэг бүхий л шинжлэх ухаан дундаас түүхийг гуйвуулах амархан. Учир нь түүхийн мэдлэггүй хүнд ямар нэг болсон үйл явдлыг буруугаар зааж өгвөл тухайн хүн бусдад буруу түүхийн баримт тарааснаар олон тооны хүн буруу зүйлд итгэж эхэлдэг. Тиймээс та бүхэнд мэдэж байх ёстой түүхийн баримтуудыг хүргэе.

  1. Үлэг гүрвэлийн мөхөл нь дэлхий дээрх хамгийн том мөхлийн эрин биш юм. 252 сая жилийн өмнө Их Пермийн мөхлийн үед дэлхий дээрх бүх амьд организмын 80 хувь нь устаж үгүй болж байсан юм. Харин түүнээс хойш 107 сая жилийн дараа үлэг гүрвэлүүд бүрэн мөхөх үед түүнээс 2 дахин бага тооны амьтад устсан байдаг.
  2. Орчин үеийн хүн 200,000 орчим настай; хамгийн эртний хот бол 10-12 мянган жилийн настай. Неолитын хувьсгал буюу хүн ан хийж, газар хагалж, тариа тарьж сураад 8-10 мянган жил өнгөрч байна. 
  3. Ямар ч улс Ром шиг Европт (магадгүй бүхэлдээ дэлхийд) нөлөө үзүүлээгүй. Ер нь, бид одоо ч гэсэн Ромын хууль дүрмийн дагуу амьдарч байгаа. Учир нь орчин үеийн бүхий л улс Ромын хууль цааз дээр улсынхаа хуулийг тулгууралсан байдаг. 
  4. 1497 онд Испани, Португали улсууд бүх дэлхий ертөнцийнг хувааж авах Тордесиласын гэрээг байгуулсан. Энэ гэрээний дагуу тэд уугуул Америкчуудыг устгасан юм. Тэд мөн Инк, Азтекийн эзэнт гүрнийг сөнөөсөн бөгөөд үүнийгээ "бурхны нэрийн өмнөөс" хийсэн гэдэг. 
  5. Анхны лаазалсан бүтээгдэхүүн гарч ирэхэд олон хүн орчин үед бид химийн аргаар боловсруулан хүнсний бүтээгдэхүүнд бас ингэж ханддаг шиг идэж болохгүй, хортой гэж итгэдэг байсан. Анхны пулимёт буу гарч ирэхэд хүмүүс үүнээс илүү хөнөөлтэй зэвсэг гарч ирэхгүй гэж итгэж байсан. Түүний дараа химийн зэвсэг, цөмийн зэвсэг гарч ирэх үед ч гэсэн хүмүүс түүнээс илүү хөнөөлтэй зүйл гарч ирэхгүй гэдэгт итгэсэн хэвээр. 

Түүх

3 Газарзүй

Бид дэлхий хэмээх гариг дээр төрсөн гэдгээ л мэддэг боловч ямар үзэсгэлэнтэй, хачирхалтай гариг дээр амьдардаг гэдгээ хүн бүр төдийлөн сайн мэддэггүй. Зуу зуун жил хүн төрөлхтөн эх дэлхийгээ судалсаар ирсэн боловч нууц нь тайлагдаагүй оньсогууд байсаар л байдаг. Тиймээс та бүхэнд газарзүн тухай хүн бүрийн мэдэж ёстой баримтуудыг хүргэе.

  1. Дэлхий дээр 6 тив байдаг: Хойд Америк, Өмнөд Америк, Африк, Еврази, Австрали, Антарктид. Заримдаа Европ, Ази хоёрыг өөр өөр тивд хувааж, Хойд болон Өмнөд Америкийг нэгтгэдэг. Дэлхий дээр 5 далай байдаг: Арктикийн, Атлантын, Номхон далай, Энэтхэг, Өмнөд далай. 
  2. Дэлхий дээр 196 орон байдаг. Тивээр хуваавал: Африк 54. Европ 44, Ази 47, Америк 35, Австрали 14.
  3. Тектоник хавтан болон тивийн хөдөлгөөн бол хамгийн сонирхол татам байгалийн үзэгдэлүүдийн нэг юм. Энэ нь тектоник хавтангууд үргэлжийн мөнхөд хөдөлгөөнд оршиж салж нийлэн шинэ тивийг үүсгэж байдаг. 335 сая жилийн өмнө хамгийн сүүлчийн супер тив Пангеа үүссэн байдаг. Супер тив гэдэг нь бүх тивүүд нийлж нэг бүхэл аварга том эх газрыг үүсгэснийг хэлнэ. Пангеа 175 сая жилийн дараа задарч бидний одоогийн мэдэх тивүүд үүссэн юм. Пангеагаас өмнө Колумби, Родиниа, Паннота, Лаврусиа зэрэг супер тивүүд байсан бөгөөд 300 сая жилийн дараа өөр нэг супер тив болох Пангеа Ултимиа үүснэ гэж эрдэмтэд тогтоожээ. 
  4. Өвөл хүйтэн зун нь халуун байдгийн учир нь дэлхий нарнаас холдсонд биш аж. Харин дэлхий 23 градусын хазайснаар дэлхийн зарим хэсэгт нарны элч очиж чадалгүй эрс хүйтэрдэг гэнэ.

Газарзүй

27
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()