Хүн төрөлхтний түүхийг өгүүлэх гайхалтай хөшөө дурсгалууд

Хөшөө, дурсгал гэдэг ямар ч орны нэрийн хуудас нь байдаг билээ. Заримдаа жуулчид очих гэж буй газрынхаа зөвхөн хөшөө баримлыг харахын тулд урт замыг туулах нь ч бий. Жишээлбэл, 2016 онд Эллис арал дээрх "Эрх чөлөөний хөшөө"-г үзэхээр 4,5 сая хүн очсон байдаг. Мөн аливаа зохион бүтээгчид өөрсдийн баримлаараа ямар нэгэн түүхийг өгүүлэхийг хичээдэг ба маш их анхаарал хандуулж, бүхий л зүрх сэтгэлээ зориулдаг гэдгийг санах хэрэгтэй. Ингээд бид танд гайхалтай утга санааг илэрхийлдэг дэлхийн алдартай хөшөө баримлуудаас танилцуулж байна.

Хүн төрөлхтний түүхийг өгүүлэх гайхалтай хөшөө дурсгалууд

1 Нацистуудын гарт амиа алдсан Рейхстагийн 95 депутатад зориулсан дурсгал

Энэхүү хөшөө нь Рейхстагийн өмнө байрладаг бөгөөд хөшөөний тавцан дээр нацистуудын гарт амиа алдсан депутат нарын нэр бий. Ихэнх нь 1933-1945 оны хооронд амиа алджээ. Зөвхөн Георг Вендт л 1948 онд нацистуудын Бранденбургт байхдаа нас барсан юм. Орлогчдын дунд 90 эрэгтэй, 6 эмэгтэй байсан гэдэг.

Нацистуудын гарт амиа алдсан Рейхстагийн 95 депутатад зориулсан дурсгал

2 "Аялагчид"

Хүмүүс энэ баримлыг харахдаа хоосон орон зайг төсөөлдөг бол зарим нь хөшөөн дээрх жуулчин өөрийн хэсэг бүрээ аялсан газрууддаа үлдээсэн байх гэж хардаг. Гэхдээ уг баримлыг зохион бүтээсэн Бруно Каталано баримлынхаа утга учрыг огтхон ч тайлбарладаггүй ба тэрбээр Францын олон хотод энэ төрлийн хөшөөг босгож бүгдийг нь  “Аялагчид” хэмээн нэрлэсэн юм.

"Аялагчид"

3 "Далайчдад зориулсан баримал"

Брайан Фелл өөрийн баримлаа барихын тулд хөлөг онгоц барихад ашигладаг технологийг хэрэгжүүлсэн бөгөөд үндсэн биетүүдийг хадаасаар холбожээ. Тиймээс анх харахад уг баримал хөлөг онгоц шиг харагддаг. Уэльсийн оршин суугчид энэхүү баримлыг дайны үеэр эсвэл гэмт хэрэгтнүүдийн гарт амиа алдсан худалдааны усан цэргүүдэд зориулсан гэж үздэг. Тэд өдөр бүр өөрсдийн амь насыг дэнчин тавьж, нутгийн ард иргэдээ хоол хүнсээр хангадаг байжээ.

"Далайчдад зориулсан баримал"

4 "Бид ялсан"

Аугаа эх орны дайны үед Зөвлөлтийн цэргүүдэд хол газарт явах, хоол хүнс цуглуулахад нь техник технологиос гадна амьтад болон тэмээ тусалж байсан гэнэ. Тэдний хамгийн алдартай нь Машка, Мишка гэх 2 тэмээ бөгөөд тэд дайныг даван туулж Берлин хүртэл явж чаджээ. Ялалт байгуулсны дараа уг амьтдын талаарх сонирхолтой баримт, түүх, домог яригдаж эхэлсэн бөгөөд тэд Москвагийн амьтны хүрээлэнд амьдрах болсон гэдэг.

"Бид ялсан"

5 "Өөрчлөлт" 1977-2005 он

Польшийн Вроцлав хотын төвд замын нэг талд нь газар руу орж байгаа болон газраас гарч ирж буй хүрэл хүмүүсийн баримал байдаг. Энэхүү хөшөөг Польшийн алдарт зураач, барималч Ежи Калина (Jerzy Kalina)  санаачлан хийжээ. 1981 оны улс төрийн үймээний үеэр хүмүүс газар доороос гарч ирж байсан ба уг баримлыг өөрөөр “Дайны үеийн хохирогчдын дурсгалд зориулав” гэж нэрлэдэг.

"Өөрчлөлт" 1977-2005 он

6 "Дөрвөлжин толгой"

1996 онд Ниццын засгийн газар хотынхоо төвд баримал барих тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд уг тэмцээний ялагчаар "Дөрвөлжин толгой" шалгарчээ. Энэ нь "Хүн ном уншсанаар өөрийн бодлыг цэгцлэх боломжтой" гэсэн санааг илэрхийлдэг аж.

"Дөрвөлжин толгой"

7 "Ленинградын хүүхдүүд"

Аугаа эх орны дайны үеэр Ленинградын оршин суугчдыг Омск руу нүүлгэн шилжүүлж байжээ. Тухайн үед Омскын иргэд айсан хүүхдүүдийг аз жаргалтайгаар өөрсдийн гэр бүлд хүлээн авч байсан ба тэрхүү түүхэн үйл явдлын дурсгалд зориулж 2014 онд 3 хүүхдийн баримлыг босгосон юм. Хөшөөн дээр тэд өөрсдөдөө үлдсэн хамгийн үнэтэй зүйлсээ зүрхэндээ наасан байх бөгөөд түүнд нь хийл, данх болон хүүхэлдэй багтжээ.

"Ленинградын хүүхдүүд"

8 "Шүхэртэй охин"

1999 оны 5 сарын 30-нд Минскт болсон томоохон наадмын үеэр их хэмжээний бороо оржээ. Улмаар 2000 гаруй хүн газар доорх гарцанд нуугдахыг оролдож 53 хүн амь насаа алдсан гэдэг. "Шүхэртэй охин" нь тэр гунигт үйл явдлын дурсгал болжээ.

"Шүхэртэй охин"

9 "Крипто валют"

Крипто валютын цаг үеийг харуулсан уг баримлыг "Eidoo" биржийн захиалгаар барьжээ. Зохион бүтээгч Федерико Клаписа  нь цахим мөнгөний хэрэглээ ирээдүйд газар авч, ураг эхийн хэвлийд байхдаа л ухаалаг утасны хэрэглээг мэдэх болно гэсэн санааг илэрхийлжээ.

"Крипто валют"

10 "Чулуу цэвэрлэж буй настан"

Венийг нацистууд эзэлсний дараа тэд Еврейчүүдийг гудамжинд гаргаж, Фашистын эсрэг бичигдсэн уриаг арилгуулж байсан юм. Түүний дурсгалд зориулж Австрийн нийслэлд чулуу цэвэрлэж байгаа настны баримлыг босгожээ. Уг нь анх төмөр утас байгаагүй ч жуулчдаас хамгаалахын тулд ийнхүү төмөр утастай болгосон гэдэг.

"Чулуу цэвэрлэж буй настан"

11 "Хутгаар хийсэн сахиусан тэнгэр"

Ливерпүүлийн барималч Альфа Брэдли хүйтэн зэвсгийг болгоомжтой хэрэглэх хэрэгтэй гэсэн санааг илэрхийлэхийн тулд уг баримлаа босгожээ.Тэрбээр цагдаагийн байгууллагуудад хураагдсан 100 мянга гаруй хутгаар энэхүү сахиусан тэнгэрийг бүтээжээ. 

"Хутгаар хийсэн сахиусан тэнгэр"

12 "Ургийн хөгжил"

Катарын эмнэлгийн гадаа 14 ширхэг эхийн хэвлий дэх ургийн хөгжлийг харуулж буй хүрэл баримал байдаг. Хүн төрөхийнхөө өмнө ямар шат дамжлага дамждаг болохыг зураач Дэмиен Хёрст энэхүү баримлаараа харуулахыг зорьжээ. Зураачийн хэлж байгаагаар энэ бол Ойрхи Дорнодын хамгийн анхны нүцгэн баримал гэнэ.

"Ургийн хөгжил"

13 "Квант хүн"

Олон мянган босоо ган навчаар хийгдсэн "Квант хүн" нь квантын физикийн нүүр царай юм. Уг баримлаас хүн харагдаж байгаа мэт боловч харах өнцгөө өөрчлөхөд л хүний дүрс харагдахаа больдог.

"Квант хүн"

14 "Эвдэрхий сандал"

Женевийн гудамжинд 12 метрийн өндөртэй хөлийг нь тайрсан мэт эвдэрхий сандал байдаг. Энэ нь дайн хийх нь ард иргэдийг хохироож, хөгжлийн бэрхшээлтэй болгодог гэсэн санааг илэрхийлдэг.

"Эвдэрхий сандал"

15 "Зоригт охин"

Энэхүү баримлыг 2017 онд Нью-Йорк хотод "State Street Corporation" компанийн захиалгаар барьжээ. Үхэр рүү харж буй ууртай, зоригт охин эмэгтэйчүүдийг томоохон байгууллагын захирал болгож, өндөр албан тушаалд томилох хэрэгтэй гэсэн санааг илэрхийлдэг аж. “Эмэгтэйчүүдийн хүч чадлыг үнэл. Тэд өндөр албан тушаалд томилогдож удирдагч байх эрхтэй” гэсэн бичвэр баримлын доор байдаг.

"Зоригт охин"

16 "Лайк"

2018 онд Миланы жуулчдад зориулж "XXV Aprile" талбай дээр энэхүү "Лайк" баримаыг босгожээ. Уг гаран дээр “Амьдралын хамгийн чухал зүйл бол лайк” хэмээн бичсэн байдаг. Угтаа "Цахим сүлжээнд  бага анхаарал хандуулж, бодит амьдралыг илүүд үз" гэсэн утгыг илэрхийлдэг юм.

"Лайк"

17 "Жирэмсний амралтаа авсан эмэгтэй"

Испанийн Торрелавег хотынхон жирэмсний амралт бол амралт биш байдаг гэдгийг энэхүү баримлаар харуулахыг зорьжээ. Үнэн хэрэгтээ жирэмсний амралтаа авсан эмэгтэй хүн амрах өдөргүй болж бүх л асуудлыг өөрөө шийдвэрлэх хэрэгтэй болдог шүү дээ.

"Жирэмсний амралтаа авсан эмэгтэй"

24
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()