Өндгөөр өглөөний хоол бэлтгэх өвөрмөц 5 жор

Айл бүрийн хөргөгчинд байдаг хүнсний бүтээгдэхүүний нэг бол яах аргагүй өндөг юм. Өндгөөр хоол хийх маш олон арга байдаг ч бид ихэнхдээ чанаж эсвэл шарж л иддэг. Хэрвээ та энэ байдлаас залхсан бол бид танд хэрхэн өндгөөр амархан хэрнээ амттай хоолнууд хийж болох жоруудаас танилцуулж байна.

Өндгөөр өглөөний хоол бэлтгэх өвөрмөц 5 жор
Lada машинтай болмоор байна уу?
Хаах
Сурталчилгаа

1 Улаан лоолины шүүсэнд шарсан өндөг

Улаан лоолины шүүсэнд шарсан өндгийг шакшука хэмээн нэрлэдэг бөгөөд ихэнхдээ энэхүү жорыг Израильчууд хэрэглэдэг. Үүнээс гадна шакшука нь шарталттай тэмцэх хамгийн шилдэг арга гэнэ. Ингээд шакшука хийх аргыг танилцуулъя.

Орц:

-2 өндөг

-4 улаан лооль

- 1\2 сонгино

-2 хумс сармис

-1 халуун чинжүү

-1\2 амтат чинжүү

-Хар перец

-3 цайны халбага паприка

-Ургамлын тос

-Давс

Хийх арга:

1.Хайруулын тавгаа дунд зэргийн гал дээр тавьж, дээр нь тосоо хийж халаана.

2.Сонгино, амтат чинжүү, халуун чинжүү буюу чили болон сармисаа нарийн хэрчинэ.

3. Хэрчсэн бүх зүйлсээ халуун тостой хайруулын тавгандаа хийж шаргал өнгөтэй болтол нь хуурна.

4.Улаан лоолиныхоо хальсыг хуулж, жижигхэн дөрвөлжин хэрчинэ. Ингээд улаан лоолио хайруулын тавгандаа хийж 5 минутын турш жигнэнэ.

5. Давс, хар перец, паприкагаа нэмж хийснээр таны хоол улаан өнгөтэй болно.

6. Өндөгний шарыг хагалахгүйгээр хайруулын тавгандаа хийж 5 минутын турш болгоно. Хамгийн гол нь хайруулын тавгийнхаа таглааг таглах хэрэггүй.

Улаан лоолины шүүсэнд шарсан өндөг

2 Бяслаг болон хиамтай шарсан өндөг

Та бяслаг болон хиамаа хүссэнээрээ сонгож болно.

Орц:

-150 гр хиам

-100 гр бяслаг

-4 өндөг

-Ургамлын тос

-Хар перец

-Давс

-Ногоон ногоо

Хийх арга:

1. Хиамаа жижиг дөрвөлжин хэрчиж, бяслагаа том үрэгч дээр үрнэ.

2. Ногоон ургамлынхаа зөвхөн навчийг нь маш жижиг хэрчинэ. Үүнд ногоон сонгино ч хийсэн болно.

3. Өндгөө аяганд хагалаад давс хийж хутгана.

4. Хайруулын тавгаа халааж, дээр нь өндгөө хийгээд жигд тараана.

5. Өндөг болж эхэлмэгц дээрээс нь бяслагаа цацаарай.

6. Ингээд бэлэн болсон өндгөн дээрээ ногоон сонгино, эсвэл бусад ногоон ургамлаа цацахад л хангалттай.

Бяслаг болон хиамтай шарсан өндөг

3 Амтат талхан дээр тавьсан өндөг

Хэрвээ та талхан дээр шарсан өндгөө тавиад л иддэг бол бид танд өөр арга танилцуулъя.

Орц:

-3 өндөг

-1 хоолны халбага улаан лоолины өтгөрүүлсэн шүүс

-1 ширхэг  сонгино

-Ургамлын тос

-Перец

-Давс

Хийх арга:

1.Сонгиноо жижиг хэрчиж, халаасан тостой хайруулын тавган дээрээ хуурна.

2. Өндөг болон улаан лоолины өтгөрүүлсэн шүүсээ хамтад нь хутгана.

3. Хуурсан сонгино дээрээ өндөг болон улаан лоолио хийх хэрэгтэй.

4. Хамгийн сүүлд нь давс болон амтлагчаа хийгээд талхан дээрээ тавиад идэхэд болно.

Амтат талхан дээр тавьсан өндөг

4 Байцаатай өндөг

Орц:

-2 өндөг

-1\4 байцаа

-4-5 ширхэг ногоон сонгино

-Перец

-Ургамлын тос

-Давс

Хийх арга:

1.Хамгийн чухал нь байцаагаа маш жижиг хэрчинэ. 

2.Халаасан тосон дээрээ байцаагаа хийгээд 10-12 минутын турш хуурна. Давс болон перецээр амтална.

3. Саванд өндөг, давсаа хийж хутгаад байцаатайгаа хутгана.

4. Бэлэн болсон өндгөн дээрээ ногоон сонгиноо цацна.

Байцаатай өндөг

5 Төмстэй өндөг

Хачирхалтай мэт санагдаж байгаа ч энэ нь хамгийн амттай өглөөний хоолны нэг шүү.

Орц:

-4-5 төмс

-3 өндөг

-1 ширхэг сонгино

-Ургамлын тос

-Ногоон ногоо

-Перец

-Давс

Хийх арга:

1.Хоолоо бэлтгэхдээ та шинэ төмс эсвэл улаан төмс сонгохыг хичээгээрэй. Хэрвээ төмс тань шинэ бол шууд шарах боломжтой. Харин улаан төмсөөр хийхээр шийдсэн бол эхлээд чанасан нь зүйтэй.

2. Төмсөө ургамлын тостой усанд бага зэрэг чанана.

3. Сонгиноо цагираг хэлбэртэй хэрчиж, халаасан тостой хайруулын тавгандаа хийж шараад дээрээс нь төмсөө хийж улаан болтол нь шарна.

4. Өндгөө саванд хийж, давс, перецтэй хутгаж, хуурсан төмсөн дээрээ хийнэ.

5. Ингээд өндөг бэлэн болоход таны өглөөний цай бэлэн боллоо гэсэн үг.

Төмстэй өндөг

6
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()