Сэтгэл хангалуун амьдрахын тулд яг өнөөдрөөс хийж эхлэх 6 зүйл

2019-04-14, 12:26
5,355

Өөрийн хүссэнээ хийх нь таны эрх. Өглөө 6 цагт босмооргүй байвал босохгүй байж болно. Үдээс хойш эхэлдэг ажил эрт орой хэзээ нэгэн цагт танд олдох л байх. Хоолны дэглэм баримааргүй, махлаг хэвээрээ үлдэхийг хүсч болно. Таны л хувийн амьдрал шүү дээ. Энэ мэтээр та бүхнийг хийж болох ч өөрийн дотоод амар амгаланг ийм байдалтайгаар олно гэж хүлээгээд хэрэггүй. Гэхдээ та бусдын зөвлөгөөг сонссоноор амьдралаа дээшлүүлж чадна. 

Сэтгэл хангалуун амьдрахын тулд яг өнөөдрөөс хийж эхлэх 6 зүйл
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Бяцхан ялалтыг эрхэмлэ

Мэдээж та насаараа алтан дунджыг баримталж амьдрах албагүй, гэхдээ бас сагсны аварга, байгууллагын шилдгээр байнга тодроод байх албагүй. Тиймээс "тэнгэрийн" юмыг мөрөөдөхөө больж одоо хийж байгаа, одоо дуртай байгаа зүйлдээ анхаарал хандуул. Тэгж байтал нэг өдөр тэрхүү өндөрлөгтөө хүрэх ч юм бил үү. Гэхдээ тийм өдөр ирэх үед та өмнө нь төсөөлж байсан шиг аз жаргалыг төдийлөн мэдрэхгүй. Учир нь мөрөөдлийнхөө төлөө хичээж, зүтгэж байх үед л тэрхүү аз жаргал  мэдрэгддэг юм. 

Бяцхан ялалтыг эрхэмлэ

2 Өөрөө учрыг нь ол

Урам зориг өгч, амжилтын зам руу тань чиглүүлэх сүржин уриатай олон лекц, уулзалт, семинар зохиогддог. Гэхдээ тэрхүү лекцэн дээр сонссон бүхэн танхимаас гараад л хэрэггүй болно. Ихэнх тохиолдолд нэг хүний мэдлэг нөгөө хүний нөхцөл байдалд тохирдоггүй. 

Хийх шаардлагатай зүйлийг тухайн хүн зөвхөн өөрийн чадлаар хийх боломжтойг хүмүүс ухаардаггүй. Өмнө нь өөр хүн хийгээд болгочихсон юм бол та ч гэсэн хийж чадна шүү дээ. Иймд ном худалдаж аваад унш, авсан мэдлэгээ бодит зүйл болго. 

Өөрөө учрыг нь ол

3 Өөртөө эргэлз

Үүнийг өөртөө итгэлгүй байх эсвэл өөрийгөө үзэн ядахтай андуурч болохгүй. Нөгөө талаар өөртөө итгэлтэй байх, юунаас ч эмээхгүй байх нь бас байнга тус болоод байдаггүй. Өөрийнхөө чадал, хязгаарыг нэг л удаа тогтоочих хэрэгтэй. Энэ талбарт байхад миний мэдлэг чадвар хүрэх үү, миний хийж байгаа зүйл ямаршуу болж байна вэ гэж өөрөөсөө байнга асуугаарай. 

Өөртөө эргэлз

4 Сониуч бай

Аливаа зүйлийн учрыг мэдмээр байвал юу ч бодолгүйгээр шууд асуу. Ухамсартай ямар ч хүн бусдыг асуулт асуусны төлөө буруутгахгүй. Олон суут ухаантан, эрдэмтэд, бүтээлч хүмүүс өөрсдийгөө сониуч сэтгэхүйтэй гэж тодорхойлдог. 

Хэрэв та он цагийг яг л өвс ургаж байгаа юм шиг өнгөрөөж, салхи хаашаа үлээнэ, тэр зүг рүү найгаад байвал хэзээ ч амжилтанд хүрэхгүй. 

Сониуч бай

5 Уншиж эхлэ

Шинэ, сонирхолтой мэдлэг олж, түүнийхээ бодит ашгийг гаргах тохиолдол өдөр бүр яаж ийгээд л гарч ирдэг. Зөвхөн ном гэлтгүй блог, википедиагийн сэдэв, тэр ч байтугай телевизийн зарим нэвтрүүлгүүд ч гэсэн таны аливаа зүйлийн тухай ойлголтыг өөрчилж чадна. Өөрийн тань асуудлыг шийдвэрлэх "эрүүл" мэдлэгийг байнга эрэлхийлж байгаарай. 

Уншиж эхлэ

6 Өвөрмөц хоббитой бол

Загасчлах, фитнессд явах гэх мэт байдаг л нэг хобби хэрэггүй. Харин энгийн зүйлээс ихийг олж харах боломжийг олгох тийм өвөрмөц хоббитой болоорой. Хүмүүст хачирхалтай санагдах зүйлээс эмээх хэрэггүй. 

Өвөрмөц хоббитой бол

18
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()