Алдартай киноны баатруудыг ямар хүмүүсээс санаа аван бүтээсэн бэ?

Зохиолын дүрүүд гэдэг зүгээр нэг хий хоосноос ургаад гарчихдаггүй бололтой. Кино зохиолчид, найруулагчид бидний үзэх дуртай алдартай кино, хүүхэлдэйн баатруудыг зохиохдоо бодитоор оршин байдаг хэн нэгэн хүнээс санаа авсан байх нь элбэг. Бид энэхүү нийтлэлдээ хүн бүхний мэдэх алдартай дүрүүд бодит амьдрал дээр ямар хүмүүс байсан тухай мэдээллийг бэлтгэлээ.

Алдартай киноны баатруудыг ямар хүмүүсээс санаа аван бүтээсэн бэ?

1 "Miss Piggy", The Muppet Show

"The Muppet Show" хэмээх хүүхдийн цуврал дээр гардаг гол дүрүүдийн нэг болох "Miss Piggy"-г алдартай дуучин Пегги Ли (Peggy Lee)-ээс санаа аван бүтээжээ. Тус дүрийг бүтээсэн Бонни Эриксон (Bonnie Erickson) Хойд Дакота мужид ээжтэйгээ амьдардаг байх даа түүний дуунуудыг орон нутгийн радиогоор сонсдог байсан учраас Пегги Ли дээр тулгуурлаж дүр зохиох болсон аж. 

"Miss Piggy", The Muppet Show

2 Жэймс Бонд

Бондын дүрийг Их Британийн нэгэн жинхэнэ нууц ажилтнаас санаа авчээ. Дэлхийн II дайны үед Нацистуудыг тагнаж байсан алдартай тагнуулч Форест Йео-Томас  (F.F.E. Yeo-Thomas) гэх хүний түүх Бондын түүхтэй маш адилхан аж. Жэймс Бонд нэг кинон дээр өөрийг нь алахаар ирсэн КГБ-ийн ажилтантай оройн хоол иддэг бол Форест өөрийнх нь талын хүнийг хөнөөсөн Гестапогийн офицертой хоол идэж байсан бөгөөд мөн Бондтой адил бүсгүйчүүдийг араасаа гүйлгэдэг нэгэн байж.

Жэймс Бонд

3 Жан Валжан,"Les Misérables"

Виктор Югогийн алдарт "Шоовдор хүмүүс" зохиолын гол дүр Жан Валжаныг Южен Франсуа Видок (Eugène François Vidocq) хэмээх хүнээс сэдэвлэн бүтээжээ. Жан Валжаныг талх хулгайсны төлөө шоронд хоригдож буйгаар гардаг бол Южен Франсуа Видок өөр нэг хоригдолп хуурамчаар өршөөлийн бичиг хийж өгсний улмаас 3 сарын хоригдох ял авч байсан гэнэ. Харин шоронгоос гараад тэрбээр цагдаагийн мөрдөгч болж олон хэрэг илрүүлсэн аж. 

Жан Валжан,"Les Misérables"

4 Люшус Лион, "Empire"

"Empire" телевизийн цувралын гол дүр Люшус Лионыг алдарт реппер Жэй Зи (Jay-Z)-ээс сэдэвлэжээ. Люшус Лион нь Жэй Зитэй адил өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаад өөрийн гэсэн хөгжмийн студитэй болсон амжилттай яваа бизнесмэн юм. 

Люшус Лион, "Empire"

5 Тони Старк, "Iron Man"

Тони Старкыг АНУ-ын алдартай тэрбумтан, бизнесмэн, зохион бүтээгч, нисгэгч Ховард Хьюс (Howard Hughes)-ээс сэдэвлэн бүтээжээ. 

Тони Старк, "Iron Man"

6 Гүнгийн ахайтан Кора Кровли, "Downton Abbey"

"Downton Abbey" цувралын гол дүрүүдийн нэг Гүнгийн ахайтан Кора Кровлиг Гүнгийн авхай Алмина Херберт (Almina Herbert)-ээс сэдэвлэжээ. Тэд хоёул саятан еврэй эцэгтэй бөгөөд Дэлхийн I дайны үед шархадсан цэргүүдийг эдлэн дээрээ байрлуулж байсан юм. 

Гүнгийн ахайтан Кора Кровли, "Downton Abbey"

7 Холли Голайтли, "Breakfast at Tiffany’s"

"Breakfast at Tiffany’s" киноны гол дүр, үзэсгэлэнт Холли Голайтлиг жүжигчин Карол Грэйсээс (Carol Grace) сэдэвлэжээ. Карол Грэйс нь Холли Голайтлитай адил Нью-Йоркын 52-р гудамжны зоогийн газарт хооллож, морь унаж, Тифани дэлгүүрийн өмнө түргэн хоол идэх дуртай байжээ.

Холли Голайтли, "Breakfast at Tiffany’s"

8 Ханнибал Лектер, "The Silence of the Lambs"

Ханнибал Лектерын дүрийг жинхэнэ алуурчин Алфредо Балли Тревино (Alfredo Balli Trevino)-оос сэдэвжэлээ. Тревино нь мэс засалч мэргэжилтэй байсан бөгөөд найз бүсгүйгээ хэрцгийгээр хөнөөснөөс болоод цаазын ял сонссон байна.

Ханнибал Лектер, "The Silence of the Lambs"

9 Оливиа Поуп, "Scandal"

Вашингтон хотод ажиллаж амьдардаг, аливаа шуугиан дэгдээсэн асуудлуудыг намжаадаг PR мэргэжилтэн Жүди Смит (Judy Smith)-ээс "Scandal" цувралын гол дүр Оливиа Поупын дүр гарч иржээ. 

Оливиа Поуп, "Scandal"

10 Эбэнизер Скрүүж, "A Christmas Carol"

Алдарт "A Christmas Carol" зохиолын гол дүр Эбэнизер Скрүүжийг 18-р зууны үед амьдарч байсан улс төрч Жон Элвесээс сэдэвлэжээ. Тэрээр чинээлэг гэр бүлээс гаралтай байсна ч эвдэрхий байшинд амьдарч, уранхай хувцас өмсөн, муудсан хоол иддэг харамч нэгэн байжээ.

Эбэнизер Скрүүж, "A Christmas Carol"

11 Виктор Наровски, "The Terminal"

"The Terminal" киноны гол дүр Виктор Наровски Нью-Йоркийн Кеннедийн нэрэмжит олон улсын нисэх буудал дээр 9 сар амьдардаг. Тэгвэл түүнийг Ираны иргэн Мехран Карими Нассери (Mehran Karimi Nasseri)-аас сэдэвлэсэн байна. Тэрбээр их Британи руу Францаар дамжин нисэх гэж байгаад бичиг баримтаа алдаж Парисын "Шарль де Голь" нисэх буудал дээр  1988-2006 оны хооронд амьдарсан аж. 

Виктор Наровски, "The Terminal"

12 Аврора гүнж, "Sleeping Beauty"

"Sleeping Beauty" киноны Аврора гүнжийн дүрийг Холливудын алтан үеийн одуудын нэг Одри Хепбурн (Audrey Hepburn)-аас сэдэвлэжээ.

Аврора гүнж, "Sleeping Beauty"

13 Роки Балбоа, "Rocky"

Мэргэжлийн боксчин Чак Уэпнер (Chuck Wepner) Мухаммад Алитай 1972 онд тулалдаж байхдаа 7-р раундад цээж рүү нь цохин унагаж байжээ. Хэдийгээр Чак Уэпнер 15-р раундад хүнд цохилтоор ялагдсан ч өмнө нь рингэн дээр унаж байгаагүй Мухаммад Алиг унагасан цорын ганц боксчин болсон байна. Силвестр Сталлонегийн тоглосон Роки Балбоагийн дүрийг түүнээс сэдэвлэн бүтээсэн аж.

Роки Балбоа, "Rocky"

14 Темперес Бреннан, "Bones"

Антропологч Кэти Райхс (Kathy Reichs) өөрийнхөө амьдрал дээр тулгуурлан "Bones" нэртэй ном бичсэн нь телевизийн цуврал болсон байна.

Темперес Бреннан, "Bones"

15 "Popeye"

Алдарт хүүхэлдэйн киноны дүр Попайг Фрэнк "Роки" Фигел (Frank “Rocky” Fiegel)  хэмээх эрээс сэдэвлэн бүтээжээ. Тэрбээр байнга гаанс зууж явдаг, шүдгүй, зодолдох дуртайгаараа нутагтаа алдаршсан нэгэн байв.

"Popeye"

16 Шелдон Күүпер, "The Big Bang Theory"

"The Big Bang Theory" цувралын зохиолч Шелдон Күүперийг өөрийн таних програмист дээр тулгуурлан бүтээсэн ч түүний нэрийг жүжигчин, продюсер Шелдон Леонард (Sheldon Leonard) болон Нобелийн шагналт эрдэмтэн Леон Күүпер (Leon Cooper) нараас сэдэвлэн өгчээ. 

Шелдон Күүпер, "The Big Bang Theory"

24
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Фейсбүүк сэтгэгдэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()