Хятадын төрөөс хориглосон хамгийн хачирхалтай зүйлс

Хятад улсын засгийн газар урт удаан оршин тогтнохын төлөө аливаа зүйлсэд хориг тавьдаг. Тус улсын засгийн газар нь интернетээр тархаж буй мэдээллийг хатуу чанд хянадаг бөгөөд тэгснээрээ иргэдээ юу мэдэх, юу мэдэхгүй байх вэ гэдгийг нь шийддэг аж. Тэд хүмүүсээ барууны орны “Google”, “Facebook” гэх мэтийг ашиглахыг хориглодог ба үйл ажиллагааг нь хялбархан удирдаж чадах Хятадын өмчит компаниудаа дэмждэг юм. Эрх баригчид интернетээс өөр хачирхалтай гэмээр олон зүйлсийг хориглосон байдаг ба улс төрийн шалтгаанаар хаахад бэлэн зүйлсийн жагсаалт хүртэл байдаг гэнэ.

Хятадын төрөөс хориглосон хамгийн хачирхалтай зүйлс
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа

1 Хип хоп дуу

Тус улсад шивээстэй уран бүтээлчид болон хип хоп дууг хориглодог. Хэвлэл, нийтлэл, радио, кино болон телевизийн улсын хороо (ХНРКТУХ) хип хоп дуучид Хятадын коммунист намын (ХКН) дүрмийг баримтлахаас татгалздаг учир энэ хориог тавьсан гэж тайлбарлажээ.

ХНРКТУХ нь хэвлэл мэдээллийн байгууллагуудыг уран бүтээлдээ бүдүүлэг эсвэл “тааламжгүй” үгс ашигладаг, ХКН-ын үзэл санаанаас зөрдөг уран бүтээлчидтэй хамтарч ажиллахыг хориглодог. Мөн тийм төрлийн уран бүтээлчид нэр хүндгүй байх ёстой гэж үздэг гэнэ. 

Энэ хориг гарахаас өмнө Ван Хао (тайзны нэр “PG One”) болон Жоу Ян (тайзны нэр “GAI”) гэсэн хоёр хип хоп дуучдад хориг тавьж байжээ. Тэднийг ХКН-ын үзэл санаанд нийцээгүй үгс хэрэглэсэн болон “буруу зан авиртай” гэж үзсэн юм. “PG One”-ийг эмэгтэйчүүдийг доромжилсон, мансууруулах бодисын хэрэглээг сурталчилсан гэж шийтгэж байжээ.

Хип хоп дуу

2 Цаг хугацааны аялал

2011 оны 4 дүгээр сараас хойш тус улсад цаг хугацааны аяллын талаар өгүүлсэн кино, телевизийн нэвтрүүлэг хийхийг хоригложээ. Засгийн газар нь энэ талаараа цаг хугацааны аяллыг харуулсан кино, нэвтрүүлэг нь түүхийг үнэн зөв харуулдаггүй ба феодализм, мухар сүсэг болон хойд төрөл гэх мэт зүйлсийн тухай өгүүлэхдээ Хятад улсын түүхийг гажуудуулах, доромжлох боломжтой учраас хориглосон гэж тайлбарлажээ.

Энэ хориг нь Хятадад цаг хугацааны аяллыг харуулсан кинонууд олны анхаарлыг татаж байх үед гарсан байдаг. Тэдгээр кинонуудад ихэнхдээ орчин үеийн Хятадаас эртний Хятад руу хүмүүс очиж байгаа тухай гардаг бөгөөд Хятадад эрт үед болж өнгөрсөн түүхэн бодит үйл явдлуудыг кинон дээр үзүүлэхдээ хэтрүүлэлтэй дүрсэлснээс болж засгийн газар энэ төрлийн кинонууд хүмүүсийн түүхийн талаарх үзэл бодлыг өөрчилнө гэдгээс айжээ.

Цаг хугацааны аялал

3 Алдартнуудын хов жив

2017 оны 6 дугаар сарын 8-ны үеэр алдартнуудын хов живээр голчлон мэдээлэл гаргадаг блог, сошиал хаягууд тус улсын цахим орчноос гэнэт алга болсон юм. Дараа нь тэрхүү үйл явдал засгийн газрын тушаалын дагуу хийгдсэн нь мэдэгджээ. Засгийн газар зарим интернет компаниудыг дуудаж уулзаад хаахыг хүссэн 60 блог, сошиал хаягуудын интернетийн бүртгэлийг өгчээ.

Тэдгээр интернетийн бүртгэлүүдийг “социалист үнэ цэнэ”-ийг дэмжээгүй гэсэн шалтгаанаар хаасан бөгөөд тэр шийдвэр интернет хэрэглэгчдийнх нь хувьд цочирдом үйл явдал болсон юм.

Алдартнуудын хов жив

4 Дахин төрөх

Хятадад дахин төрөх хориотой байдаг. Дахин төрөхийг хүссэн хүн бүр засгийн газрын зөвшөөрлийг авч, шашны хэрэг хариуцсан улсын байгууллагын өгсөн дүрмийг мөрдөх ёстой гэнэ. Энэ шийдвэр нь цаанаа шашин, улс төрийн далд утгатай бөгөөд Төвдийн буддизм, тэр тусмаа Төвд хүмүүсийн оюун санаа болоод Далай ламын эсрэг чиглэгдсэн юм.

50 гаруй жилийн өмнө Хятадууд Төвдийн газар нутагт халдаж байсан бөгөөд тэр үед Далай лам Энэтхэг рүү дүрвэж байсан. Төвдүүд Далай ламыг дахин төрөх чадвартай гэдэгт итгэдэг ба Хятадын талын энэ шийдвэр түүний хойд дүрийг тодруулахтай хамаатай юм.

Дахин төрөх

5 Үгээр наадах

Үгээр наадахыг тус улсад хориглодог. Хятадын засгийн газар үгээр наадаж, давхар утга илэрхийлэх нь улс орны соёлд сөрөг нөлөөтэй, хүүхэд багачуудад буруу үлгэр дуурайлал үзүүлэх аюултай гэж үзжээ. Үнэн хэрэгтээ энэ нь цахим орчинд засгийн газрыг муулуулахгүй байхад л чиглэгдсэн юм.

Үгээр наадах

6 “Би зөвшөөрөхгүй байна”

2018 оны 3 дугаар сард Хятадын ард түмний үндэсний их хурлаар ерөнхийлөгчийг дээд тал нь 5 жилээр хоёр удаа сонгож болно гэх хуулийг цуцалсан юм. Үүнийг ерөнхийлөгч Ши Жиньпин Хятадыг бүх насаараа удирдах гэсэн эхний алхмаа хийсэн гэж харж болно. Засгийн газар энэ цуцлах шийдвэрийн хэрэгжилтийг бүрэн хангахын тулд 2 долоо хоногийн өмнөөс бүх бэлтгэл ажлыг хийжээ. Хятадын зарим иргэд уг шийдвэрийг буруу шаасан бөгөөд үүнийгээ цахим орчинд ч нээлттэй илэрхийлсэн байдаг. Олон хүн Хятадыг Умард Солонгостой харьцуулж, үл зөвшөөрсөн байдлаа илэрхийлж “Би зөвшөөрөхгүй байна” гэх үгийг хэрэглэж байсан юм. Улмаар Хятадад би зөвшөөрөхгүй байна гэсэн үгс агуулсан мессежийг илгээх боломжгүй болсон ба цагаачлал, онгоцонд сууж байна, бүх насаараа мөрдөх журам, бүх насаар суух, эзэн хаан гэх мэт үгс болон Жорж Орвеллийн (George Orwell) “Animal Farm” зохиолын нэрийг хүртэл ашиглахыг хорьжээ. "Онгоцонд сууж байна" гэх үг нь Хятадаар “Хаан ширээнд суух” гэсэн давхар утгыг илэрхийлдэг аж.

“Би зөвшөөрөхгүй байна”

7 Винни Пух

Ард иргэд нь ерөнхийлөгч Ши Жиньпинийг Винни Пухтэй харьцуулах болсныг засгийн газар нь мэдээд түүнийг хориглосон юм. Интернетийн хоригоос болоод Хятадын ард иргэд зарим үгсийг хэрэглэх боломжгүй болсон бөгөөд энэ хоригийг эсэргүүцэж Винни Пух гэх үгийг ихээхэн хэрэглэдэг болжээ.

Ерөнхийлөгч Ши Жиньпиний Японы ерөнхий сайд Шинзо Абэтэй гар барьж буй зургийг “Pooh”-ийн “Eeyore”-тэй гар барьж буй зурагтай, машинаасаа бууж байгаа зургийг нь “Pooh”-ийн тоглоомон машинаасаа бууж байгаа зурагтай харьцуулж байжээ.

Винни Пух

8 Интернетийн шууд дамжуулалт

Хятадын засгийн газар интернетийн шууд дамжуулалтын үед агуулгыг нь хянаж чадахгүйгээ мэдээд хориг тавьжээ. Засгийн газар энэ шийдвэрээ интернетийг цэвэрлэх үйлдэл гэж тайлбарласан юм. Энэ хориг нь 2017 оны 6 дугаар сард хэрэгжиж эхэлсэн бөгөөд Хятадын “Twitter” болох “Sina Weibo” болон “Youtube”-тэй төстэй “Ifeng”, “AcFun” зэрэг сайтууд руу чиглэсэн байдаг. Хориг гарах үед интернетийн шууд дамжуулалт нэлээд алдартай болж байсан юм. Тухайлбал, “Ifeng” нь 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийг шууд дамжуулж байжээ. Энэ нь Хятадад хориотой байдаг аж.

Интернетийн шууд дамжуулалт

9 “N” үсэг

Англи хэлний цагаан толгойн 14 дэх “N” үсэг нь Хятадад хориотой. Энэ хориг нь ерөнхийлөгчийн хоёр удаа сонгогдох хуулийг цуцлах үеэс хэрэгжсэн байдаг. Хятадууд математикт бидний хэрэглэдэг “x” үсгийг “n”-ээр тэмдэглэдэг ба үл мэдэгдэх болон хязгааргүй гэсэн утгыг илэрхийлдэг аж. Хятадын ард иргэд Ши Жиньпиний засаглах хугацааг дээрх үсгээр илэрхийлэх болсон гэнэ.

“N” үсэг

10 Шүтлэг

Хятад улс өөрийгөө шүтлэггүй үндэстэн гэж тодорхойлдог. Засгийн газар нь ард иргэдээ шашин шүтлэггүй байлгахыг хичээдэг хэдий ч шүтэх эрхийг нь хүлээн зөвшөөрдөг. ХКН-ын хуучин болон одоо байгаа гишүүд шашин шүтэх хориотой байдаг ба шашны ямар нэг үйл ажиллагаанд оролцож болдоггүй.

Тус улсын шашны эрх чөлөө гэдэг нь хуурмаг зүйл юм. Учир нь засгийн газар нь шашныг хатуу чанд хянаж байдаг ба сүм хийдүүд үйл ажиллагаа явуулахын тулд улсаас заавал зөвшөөрөл авах шаардлагатай байдаг. Тухайлбал, засгийн газар Христийн Библийн түгээлт болон хэн сүмийн удирдагч болох зэргийг алсаас удирдаж байдаг гэнэ. Мөн мусульман нэр, хувцас гэх мэтийг хориглодог.

Шүтлэг

22
таалагдаж байна

17
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()