2019 онд трэнд болох даашинзууд

Бүсгүйчүүддээ зориулаад 2019 онд трэнд болох даашинзын загваруудыг танилцуулж байна. Энэ жилийн трэнд даашинзууд урьд урьдын жилүүдийг бодвол нэлээд хурц өнгөтэй, бас өвөрмөц загвартай байх нь ээ.

2019 онд трэнд болох даашинзууд

1 Барууны даашинз

2018 онд трэнд болсон барууны хэв маягтай даашинз 2019 онд ч бас хүмүүсийн нүдийг хужирласан хэвээр байх нь ээ. Энэ жил албаны гэмээр өнгө төрхийг барууны даашинзууд бүрдүүлэх бололтой. 

Барууны даашинз

2 Нэвт харагддаг даашинз

Биед бараг наалддаггүй, өд шиг хөнгөн, нэвт харагддаг даашинз таны зуны гангараа байх нь тодорхой. 

Нэвт харагддаг даашинз

3 Гоёмсог хээтэй даашинз

Хэрвээ та урлагт хайртай бол төрөл бүрийн уран зураг, хээ угалз, геометрийн дүрс бүхий хээтэй даашинз өмсөөрэй.

Гоёмсог хээтэй даашинз

4 Үдэшлэгийн даашинз

Хэрвээ та өдөр бүрийг баяр мэт өнгөрүүлэхийг хүсэж байвал 60,70-аад оны мэт үдэшлэгийн даашинзыг сонгоорой.

Үдэшлэгийн даашинз

5 Цыган маягийн даашинз

Урт хормой, сул ханцуйтай, тод өнгийн цыган маягийн даашинз нь 2019 онд томоохон тэсрэлтийг хийх гэж байна. 

Цыган маягийн даашинз

6 Арьсан хээтэй даашинз

Бүсгүйчүүд ирвэсний арьсан хээтэй даашинз өмсдөг болоод олон жил өнгөрсөн ч энэ жилээс сандаль юмуу пүүзтэй хослуулан өмсөх шинэ трэнд гарч ирсэн байна шүү.

Арьсан хээтэй даашинз

7 2 өөр хээтэй даашинз

Цэцэг болон араг яс, ногоон хүрээтэй цэнхэр цэцэгтэй, эсвэл цагаан дээр хав хар зиг заг хээтэй гэх мэт хоёр өөр утга илэрхийлэх хээтэй даашинз өмссөн эмэгтэйчүүд энэ жил бусдын анхаарлыг татаж эхлэх нь дээ. 

2 өөр хээтэй даашинз

8 Урт богино хормойтой даашинз

Урд хормой нь богино хэрнээ ард тал нь урт даашинзыг өндөр өсгийттэй хослуулан өмсөхөд хамгийн тохиромжтой. 

Урт богино хормойтой даашинз

9 Бариу даашинз

Биеийн галбирыг гайхалтайгаар тодорхойлох даашинз. 

Бариу даашинз

10 Нэг мөртэй даашинз

Нэг мөрийг ил гаргасан эдгээр даашинзуудын хувьд өнгө, загвар, материал зэрэг нь төдийлөн чухал биш.

Нэг мөртэй даашинз

13
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Фейсбүүк сэтгэгдэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()