Алдартай уран зургуудын нууц

Алдартай уран зургууд үеийн үед л биднийг гайхшруулсаар ирсэн билээ. Мэргэжилтнүүд тэдгээрийн хачирхалтай, учир битүүлэг нарийн детал зураглалын утга учрыг тайлах гэж тоо томшгүй их таамаг дэвшүүлж байдаг ч зарим нь нууц хэвээр байсаар л байна. Гэхдээ орчин үеийн дэвшилтэт технологийн тусламжтайгаар бид нууцыг тайлахад алхам алхмаар ойртсоор л байгаа нь авууштай.  Ингээд бид танд олон нийтэд хэдийнээ танил болсон 10 алдартай уран зургийн урьд өмнө ил болж байгаагүй нууцлаг деталуудаас танилцуулж байна.

Алдартай уран зургуудын нууц

1 “Сүүлчийн зоог” уран зураг дахь хөгжмийн нот

Да Винчигийн уран зургууд нууцлаг утгатай, кодчилолтой байдгаараа алдартай билээ. Италийн компьютер техникч “Сүүлчийн зоог” уран зураг дээрх талхны хэрчмүүдийг холбоход хөгжмийн нот болж байгааг тайлжээ. Бүр ч илүү гайхшруулсан зүйл нь нотыг ухрааж тоглоход гайхалтай төгс хөгжмийн аялгуу гарсан байна.  

“Сүүлчийн зоог” уран зураг дахь хөгжмийн нот

2 Зургаас арилсан халим

Цаг хугацааны явцад эртний уран зураг дээрх нарийн деталууд арилж хүний нүдэнд харагдахгүй болох тохиолдол бий. Жишээлбэл, "Scheveningen Sands" уран зургийг 2014 онд сэргээн засварлах хүртэл зурган дээр дүрслэгдсэн хүмүүс юунд харцаа хандуулж зогссон нь тодорхойгүй байсан юм. Харин олон жил дагтаршсан хөө тортгийг арилгахад зургийн төв хэсэгт халим байсан нь ил болжээ.

Зургаас арилсан халим

3 Зураачийн өөрийн тусгал

Зураачид бүтээлдээ өөрийгөө зурж үлдээх нь тийм ч түгээмэл биш байх.  Гэхдээ зарим тохиолдолд бид түүнийг нь зүгээр л анзаараагүй олон жил болсон ч юм билүү. Мэргэжилтнүүд удаан хугацаанд дүн шинжилгээ хийсний үр дүнд Карваггиогийн өвөрмөц хөрөг зургийг түүний хамгийн алдартай бүтээлээс олжээ. Тэрбээр дарсны жүнзэнд өөрийгөө суугаа байдалтайгаар дүрсэлсэн байна.

Зураачийн өөрийн тусгал

4 Уран зурагт нуугдсан Грекийн домог

Уран зураач Вүүдийн зурсан тариачин хосын зураг онцлох юмгүй энгийн харагдаж байж мэдэх л юм. Гэхдээ нарийн ажиглавал эмэгтэйн энгэрийн зүүлтэд үхэгсдийн орны хаан Хадены гарт олзлогдсон  грекийн охин тэнгэр Персефонаг дүрсэлсэн байна. Харин тариачин эр Хаде хааны зураглалд ихээхэн дүрслэгддэг  хадуур сэрээ барьсан нь энгийн нэг тохиолдол биш бололтой.

Уран зурагт нуугдсан Грекийн домог

5 Төсөөллийн цэцэгс

Алдартай уран зураачдын чимхлүүр детал бүрийг гайхалтай нарийн гаргаж чаддаг авьяасыг бишрээд баршгүй. Уран зураач Сандро Боттичелли "La Primavera" бүтээлдээ гайхалтай нарийн зураглалтай 500 орчим төрөл зүйлийн ургамал, цэцгийг дүрслэн зуржээ. Хамгийн хачирхалтай нь тэдгээр нь бодитоор байдаггүй ба бүгд зураачийн оюун санаанаас л урган гарчээ.

Төсөөллийн цэцэгс

6 Микеланжелогийн уран зураг дахь анатоми

Микеланжело нь чадварлаг уран бүтээлч төдийгүй хүний биеийн бүтцийг гайхалтай дүрсэлж чаддаг суутан юм. “Адамыг бүтээсэн нь” уран зурагт бурхны нөмрөгийн ерөнхий хэлбэр нь хүний тархитай тун төстэй харагддаг. Тэрбээр тухайн цаг үеийн сүмийн дэг жаягийг эрс шүүмжилдэг нэгэн байсан ба өөрийн бүтээлүүдээрээ эсэргүүцлээ илэрхийлдэг байсан ч байж мэдэх юм.

Микеланжелогийн уран зураг дахь анатоми

7 Хөгшин загасчны 2 өөр төрх

Уран зургийг хаанаас харж байгаагаас хамаарч таны харах өнцөг өөрчлөгдөж байдаг. Шонтери Коскас /Csontváry Kosztka/-ийн хөгшин загасчин эр бүтээлийг голоор нь толинд тусгаж харвал нэг дор хоёр түүхийг өгүүлж байгаа нь харагддаг. Нэг талд нь гэмгүй эр аминчлан залбирч байгаа бол нөгөө талд нь далайн шуурган дунд зогсож байгаа чөтгөр дүрслэгдсэн байна.

Хөгшин загасчны 2 өөр төрх

8 Харь гарагийн нисдэг биет

“Гэгээн Живаннио болон Маддона” нь этгээд хачин зураглалтай уран зурагт зүй ёсоор багтдаг. Мэргэжилтнүүд үүнийг хэний бүтээл вэ гэдэг дээр нилээн маргадаг. Мөн уг зургийн баруун дээд булан дахь харь гарагийн зүйл олны анхаарлыг маш их татдаг билээ. Уран зураач энэхүү дүрслэлээрээ сансар огторгуйд зөвхөн хүн төрөлхтөн амьдардаггүй гэдгийг харуулах гэсэн юм болов уу?

Харь гарагийн нисдэг биет

9 Орчин цагийн “Сүүлчийн зоог”

Ван Гогийн “Шөнийн кафе” бүтээлийг зэрвэс харахад хэтэрхий энгийн гэмээр зураглалтай санагддаг. Гэхдээ нарийн ажиглавал уг бүтээлээр Ван Го алдарт “Сүүлчийн зоог” бүтээлийг шинэчлэн зурсан болох нь ажиглагддаг. Цонхны өмнө зогсож буй цагаан хувцастай зөөгч загалмайг төлөөлж, эргэн тойрных нь хүмүүс түүнийг тойрон хүрээлж байгаа нь харагдаж байна.

Орчин цагийн “Сүүлчийн зоог”

10 Далд нуугдсан чөтгөрийн төрх

Италийн Ассиси сүмийн зураач Гиоттогийн бүтээлийг дахин сэргээх явцад хавтан дээрх зураглалын үүлэн дундаас чөтгөрийн царайг олжээ. Мэргэжилтнүүд үүнийг Гиоттогийн дэггүйттэл гэж дүгнэдэг бол зарим нь дүргүй хүмүүсээ ингэж албаар чадсан байх гэж таамагладаг. Харин та эдгээр тайллыг хэрхэн дүгнэж байна вэ? Ямар нэгэн далд утга илэрхийлэх гэж санаатайгаар зурсан уу эсвэл зүгээр л нэг тохиолдол юм болов уу?

Далд нуугдсан чөтгөрийн төрх

34
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()