Хэрхэн зөв мэтгэлцэх вэ? /Маргааны үед гардаг логикийн 9 алдаа/

2019-04-16, 15:32
3,340

Хэдийгээр өөрийн чинь түмэн зөв байсан ч маргаан, мэтгэлцээнд ялагдсан тохиолдол танд гарч л байсан байх. Учир нь таны өрсөлдөгч маргаандаа логикийн алдаа гаргаагүйд байгаа юм. Харин та Аристотелийн тодорхойлж, боловсруулсан "Логикийн алдаа" (Logical fallacy) хэмээх ухагдахууны золиос болсон гэсэн үг. Тиймээс дараагийн удаа хүнтэй маргалдахдаа дараах үндсэн алдаануудыг гаргахгүй байхыг эрмэлзээрэй.

Хэрхэн зөв мэтгэлцэх вэ? /Маргааны үед гардаг логикийн 9 алдаа/
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 "Strawman" - "Мануухай"

Нөгөө хүнийхээ хэлсэн үгийг гуйвуулж, мушгиж, давсалж, улмаар эсрэг тал руугаа "довтлох" таатай орон зай гаргахыг "Strawman fallacy" гэдэг.

Жишээлбэл, та хичээл дээрээ Дональд Трампын хийсэн зарим ажлыг магтлаа гэж бодъё. Гэтэл багш тань "Түүнийг дэмждэг бол чи арьс өнгөөр ялгаварлагч юм байна" хэлбэл тэрбээр "Мануухайн алдаа" гаргаж байна гэсэн үг.

"Strawman" - "Мануухай"

2 "Slippery slope" - "Халтиргаатай налуу"

Хэт туйлширсан үзэл бодолтойгоор маргалдахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл ямар ч нотолгоогүйгээр хийсвэрлэн дүгнэлт гаргаж, зүтгэхийг хэлж байгаа юм. Жишээлбэл, та ээжээсээ мөнгө зээлэхийг гуйлаа гэж бодъё. Тэгтэл ээж тань "Өнөөдөр чи надаас 10 мянгыг гуйж байна. Маргааш 100 мянгыг гуйх байх. Тэгэхээр өгөхгүй" гэж хариуллаа. Энэ нөхцөлд ээж тань ямар ч бодит нотолгоогүйгээр дүгнэлт гаргаж байгаа тул "Slippery slope" алдааг гаргажээ гэж ойлгож болно.

"Slippery slope" - "Халтиргаатай налуу"

3 "Хар цагааны алдаа"

Өөр шийдэл, гарц байгааг авч үзэлгүйгээр зөвхөн "x" болон "y" гэсэн хоёр ухагдахууны аль нэгийн төлөө маргалдахыг "Хар цагааны алдаа" гэнэ.

Жишээлбэл, та 30 сая төгрөгөөр шинэ машин авах уу эсвэл 3 сая төгрөгөөр маш муу, хуучирсан машин авах уу гэж эргэлзэнэ. Ингэснээрээ та хэдхэн жил барьсан, шинээс ялгаагүй машиныг боломжийн үнээр авах боломж байгааг мартаж байна.

Хүмүүс уг алдааг ихэвчлэн "Чи миний төлөө юу эсвэл миний эсрэг үү" гэсэн хандлагаар гаргадаг. 

"Хар цагааны алдаа"

4 "Bandwagon fallacy" - "Даган баясах"

Олонхын үзэл бодол ямагт зөв байдаг гэж боддог бол та "Bandwagon fallacy" алдааг гаргадаг байх магадлалтай. Алдартай болгон сайн биш байдаг шүү дээ. Хүн бүр дэлхийг хавтгай гэж боддог байсан үеийг энэ жишээгээр тайлбарлаж болох юм.

"Bandwagon fallacy" - "Даган баясах"

5 "Ad Hominem" - "Маргаан руу бус хүн рүү"

Хүний хэлсэн үг рүү нь биш дүр төрх, байгаа байдал руу нь дайрахыг "Ad Hominem" гэнэ. Өөрөөр хэлбэл маргалдаж байхдаа өрсөлдөгчдөө илүү анхаарал хандуулахыг хэлж байгаа юм.

"Ad Hominem" гэдэг нь латинаар "хүн рүү" гэсэн утгатай. Жишээлбэл, тантай маргалдагч "Ядаж наад хувцсаа угаачихаад надтай ирж юм яриарай" гэвэл тэр хүн "Ad Hominem" алдааг гаргаж байна.

"Ad Hominem" - "Маргаан руу бус хүн рүү"

6 "Anecdotal fallacy" - "Өөр шигээ бодох"

Танд тохиолдсон ямар нэг зүйл бусад хүмүүст ч адилхан заавал тохиолдоно гэж үзвэл энэ нь "Anecdotal fallacy" болно. 

"Манай өвөө насаараа тамхи татлаа, одоо хүртэл өвчин тусаагүй байж л байна" эсвэл "Наад утсаа авсны хэрэггүй шүү, би ганц сар бариад л эвдэрчихсэн" гэх мэт жишээнүүд үүнд багтана.

"Anecdotal fallacy" - "Өөр шигээ бодох"

7 "Ad Ignorantiam" - Мэдэхгүй дээр дөрөөлөх

Тухайн сэдвийн талаарх үнэн зөв мэдээлэл дутагдалтай байгааг ашиглаж дайралт хийхийг "Ad Ignorantiam" гэнэ. 

Жишээлбэл, "Сүнсний талаар баттай мэдээлэл огт алга, тэгэхээр сүнс байдаггүй гэсэн үг" гэвэл та "Ad Ignorantiam" алдааг гаргаж байна гэсэн үг.

"Ad Ignorantiam" - Мэдэхгүй дээр дөрөөлөх

8 "Hasty generalization" - Хамруулах алдаа

Цөөн хүний хийсэн үйлдлээр нийтийг хамруулж өөрийн санаагаа хамгаалахыг "Hasty generalization" гэнэ. "Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино" гэдэг нь үүний тод жишээ юм.

"Hasty generalization" - Хамруулах алдаа

9 "Loaded question" - "Хариулт гуйх"

Маргаанд ялахын төлөө эсрэг талаасаа "ам алдуулах" зорилготой асуултууд асуухыг "Loaded question fallacy" гэнэ. 

Жишээлбэл, найз чинь танаас "Чи яагаад iPhone-ийг шилдэг утас гэж боддог юм бэ?" гэж асууна. Та өөрийн бодлоо хэлэхэд тэр таны өөдөөс "мад тавих" гаргалгаа хийж маргаанд ялах болно.

"Loaded question" - "Хариулт гуйх"

6
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()