"Хаан ширээний тоглоом"-оос суралцах амьдралын 7 хичээл

Хүн бүрийн тэсэн ядан хүлээсэн "Хаан ширээний тоглоом" буюу "GOT" цувралын сүүлчийн бүлэг эхэлж, уг кинонд дуртай хүмүүс тун ч баяртай байгаа билээ. Энэ кино чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд туслахаас гадна хүмүүсийг амьдралын ухаанд сургаж байдаг гэдгийг та мэдэх үү? Ингээд "Хаан ширээний тоглоом" цувралаас таны сурч болох зүйлсийг сонирхуулж байна.

"Хаан ширээний тоглоом"-оос суралцах амьдралын 7 хичээл

1 Өөрийн дутагдлыг давуу тал мэтээр хүлээж ав

Хэдийгээр чинээлэг гэр бүлээс гаралтай ч одой төрсөн Тирион Ланнистерийн амьдрал тийм ч таатай биш. Гэхдээ тэрбээр өөдрөг үзэлтэй байж, сул талаа давуу тал гэж хүлээж авч, аливаа зүйлийг гүн ухаанчийн сэтгэлгээгээр харах чадварт суралцжээ. Бутач хүү Жон Сноуд тэрбээр дараах зөвлөгөөг өгчээ.

"Өөрийгөө хэн гэдгийг хэзээ ч бүү март. Яагаад гэвэл бусад хүмүүс чамайг хэн гэдгийг мартахгүй. Үүнийгээ өөрийн хамгаалалт болгож ашиглах үед хэн ч чамайг гэмтээж чадахгүй" 

"Өөрийнхөө сул тал, дутагдлаас зугтах нь утгагүй зүйл юм. Боломжтой бол сул талаа зас, боломжгүй бол эвлэрэх хэрэгтэй. Тэгвэл муу санаатнууд сул талыг чинь таны эсрэг ашиглаж чадахгүй"

Өөрийн дутагдлыг давуу тал мэтээр хүлээж ав

2 Өөртөө хэт итгэлтэй байх хэрэггүй

Дэлгэцэн дээр цөөхөн гарсан ч үзэгчдийн хайрыг татаж чадсан дүр бол ханхүү Оберин юм. Шулуухан зантай, шазруун тэрээр олон үгэнд дургүй, асуудлын учрыг нударгаараа шийдэхийг урьтал болгодог. Түүний гол зорилго нь дүүгийнхээ үхлийн буруутныг олж, өөрийн гараар шийтгэх явдал байсан юм.

Гэвч түүний  өөртөө хэт их итгэлтэй байдал нь бүхнийг балласан юм. Тэрбээр дүүгийнхээ алуурчныг олж түүнтэй тулалдаж, ялалт байгуулахын даваан дээрээ гэмтнийг өөрийн хийсэн зүйлээ ухаарч, уучлалт гуй хэмээн буруу харж зогсдог. Харамсалтай нь тэр Оберины сүүлийн мөч байсан юм.

"Аливаа зүйлийг эхлэхдээ өөртөө итгэлтэй байх хэрэгтэй ч хэтэрхий бардам байж болохгүй гэдгийг санаарай"

Өөртөө хэт итгэлтэй байх хэрэггүй

3 Тэвчээртэй бай

Варис халаасны хулгайчаас хааны зөвлөх хүртэл дэвшиж чадсан. Тэрбээр өөрийн хийж буй алхам бүрдээ дүн шинжилгээ хийдэг байсан бөгөөд хэзээ ч яаруу шийдвэр гаргаж байгаагүй. Түүний бүх дайснууд бодлогогүй алхам хийж сүйрч байхад, Варис удаанаар бодлоготойгоор зорилгодоо хүрч байсан юм.

"Далайн давлагаа, хуй салхи ирдгээрээ ирж, том загас жижиг загасаа идэж байхад би тайван хөвсөөр л байсан" - Варис

"Аливаа зүйлд бодлоготой, тэвчээртэй хандах хэрэгтэй. Амьдралд бүх зүйл зүгээр байж байгаад л олддоггүй гэдгийг санаарай"

Тэвчээртэй бай

4 Гэнэн байх хэрэггүй

Лорд Нед Старк маш сайхан сэтгэлтэй нэгэн байсан бөгөөд нас барахдаа хүртэл өөрийн үзэл бодолдоо үнэнч байж чадсан юм.

Гэвч гэнэн, сайхан сэтгэлтэй байдал нь түүнийг үхэлд хүргэжээ. Түүнд өөрийн дайснууд болох Ланнистерүүдийг шийтгэх боломж олдсон ч Нед сайхан сэтгэл гаргаж тэдэнд зугтах боломж өгсөн. Ийнхүү сэтгэл гаргасныхаа хариуд тэрбээр амь насаа алдсан юм.

"Хэтэрхий сайхан сэтгэлтэй, энэрэнгүй байх хэрэггүй. Үгүй бол өөрийн чинь эсрэг үйлчилж мэднэ"

Гэнэн байх хэрэггүй

5 Бүхий л амьдралынхаа туршид суралцах хэрэгтэй

Тирион одой хүн учир сэлмээр тулалдаж, ах шигээ цэрэг болох боломжгүй байсан юм. Тиймээс ямар ч нөхцөлд өөрийгөө хамгаалахын тулд оюун ухаанаа ашиглах хэрэгтэйг ойлгожээ. Түүнийхээ ачаар тэрбээр ном уншиж, 3 гадаад хэл сурч, маш ухаалаг удирдагч болж чадсан юм.

"Илдэнд ирлэх билүү хэрэгтэй байдгийн адилаар оюун ухаанд ном хэрэгтэй" - Тирион Ланистер

Бүхий л амьдралынхаа туршид суралцах хэрэгтэй

6 Ойр дотны хүмүүсээ хайрла

Теон Грейжой хүүхэд насаа Лорд Старкийн гэрт барьцаалагдан өнгөрүүлсэн. Старк түүнийг өөрийн хүүхдүүдийн хамт өсгөж, хүмүүжүүлж байсан ба хөвгүүд хамтдаа тулааны урлагт суралцаж, насанд хүрмэгцээ мөр зэрэгцэн тулалддаг.

Гэвч Грейжой төрсөн эцэгтээ хүлээн зөвшөөрөгдөж, ард иргэдийнхээ хүндлэлийг хүртэхийн тулд хүүхэд байхаас нь эхлэн хайрлаж өсгөсөн хүмүүс рүүгээ довтолсон юм. Улмаар хийсэн бүхэн нь өөр дээр нь бууж хариугаа амсдаг.

"Хувийн ашиг сонирхлоо хөөж, хайртай дотны хүмүүсээ битгий гомдоогоорой"

Ойр дотны хүмүүсээ хайрла

7 Амьдралаа дэмий зүйлд үрэх хэрэггүй

"Valar Morghulis" хэмээх үгийг кинон дээр үргэлж хэлдэг бөгөөд энэ нь "Бүгд үхдэг" гэсэн утга санааг илэрхийлдэг. Киноны жүжигчид "Valar Morghulis" гэж хэлэхэд хариуд нь "Valar Dohaeris"  гэж хэлдэг.  Хэрвээ энэ хоёр үгийг хооронд нь нийлүүлж ойлговол:

"Бүх хүмүүс хэзээ нэгэн цагт нас барна. Гэхдээ энэ тал дээр санаа зовох хэрэггүй" гэсэн утгатай болно.

"Цаг хугацаа хэзээ нэгэн цагт дуусдаг гэдгийг санаж түүнийг дэмий зүйлд зарцуулах хэрэггүй. Тиймээс амьдралаа аз жаргалтай, сонирхолтой өнгөрүүлэх хэрэгтэй"

Амьдралаа дэмий зүйлд үрэх хэрэггүй

25
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()