Эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй дэлхийн шилдэг 10 саван

2019-04-20, 15:26
3,604

Хүний гоо сайхан, ариун цэвэрт хамгийн чухал нөлөө үзүүлдэг зүйл бол яахын аргагүй саван билээ. Бид саванг өдөр тутамдаа тогтмол хэрэглэдэг хэдий ч тэр бүр орц, найрлагыг нь анзаарч хардаггүй. Ямар нэгэн химийн бодис агуулсан савангууд бидний биед сөрөг нөлөө үзүүлж, арьсыг гэмтээж, харшлын суурь шалтгаан болж байдаг гэнэ. Тийм ч учраас сүүлийн үед хүмүүс органик, байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхийг илүүд үздэг болсон юм. Ингээд та бүхэнд арьсыг эрүүл болгож, нөхөн сэргээх, хамгаалах үйлчилгээтэй дэлхийн хамгийн алдартай 10 савангийн брендийг танилцуулж байна. Та эрүүл мэндээ хайрлаж өөрт тохирсон савангаа хэрэглэж заншаарай.

Эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй дэлхийн шилдэг 10 саван
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

10 "Tom’s of Maine" - Өдөр тутмын чийгшүүлэх үйлчилгээтэй саван

Органик чидун жимсний тос болон витамин Е агуулсан энэхүү саван нь хуурай арьсанд хамгийн их тохирсон бөгөөд арьсны чийгийг хадгалж,  гэмтлийг нөхөн сэргээдэг байна. Мөн ямар ч төрлийн өнгө болон үнэр оруулагч агуулаагүй ба цэвэр ургамлын гаралтай юм. 

"Tom’s of Maine" - Өдөр тутмын чийгшүүлэх үйлчилгээтэй саван

9 "Dove" - Мэдрэг арьсны саван

Энэ саван нь амархан харшил өгдөг, мэдрэг арьсанд зориулагдсан бөгөөд химийн үнэр болон өнгө оруулагчгүй.  Мэргэжлийн эмч нар эмзэг арьстай хүмүүст уг саванг хэрэглэхийг зөвлөдөг юм. 1/4-ийн чийгшүүлэгч болон цэвэрлэгчийг өөртөө агуулсан "Dove" саванг хэрэглэх үед арьсны өнгө сэргэж бага зэргийн хуурай мэдрэмж төрдөг. Өвөл болон хуурайшилт ихтэй улирлын үед хэрэглэхэд хамгийн тохиромжтой. 

"Dove" - Мэдрэг арьсны саван

8 "Paul Mitchell" - Цайны мод биеийн саван

Цайны модноос гаргаж авсан тосыг өөртөө агуулдаг энэ саван нь бактерийн эсрэг үйлчилгээтэй юм. Арьсан дээрх төрөл бүрийн тууралтыг намдаах үйлчилгээтэй ба арьсны тослогийг тэнцвэржүүлдэг. Мөн найрлагадаа яншуй агуулдаг учир үхэжсэн арьсыг эрчимтэйгээр гуужуулдаг юм. Нэмж дурдахад эрчүүд сахлын хөөсний оронд хэрэглэх боломжтой байдаг.

"Paul Mitchell" - Цайны мод биеийн саван

7 "Aveda" - Розмарин болон гаатай биеийн саван

Байгалийн органик розмарин болон гааг өөртөө агуулсан энэ саван нь чамин үнэрээ удаан хадгалдаг. Розмарин нь үхэжсэн арьсыг зөөлнөөр гуужуулж, нүхжилтийг багасгадаг бол гаа нь арьсыг чангалж залуужуулдаг юм.

"Aveda" - Розмарин болон гаатай биеийн саван

6 "Pangaea"- Органик саван

Энэхүү саван нь найрлагадаа Энэтхэгийн ногоон цай, гаа болон сарнай цэцгийн дэлбээ зэрэг байгалийн хамгийн цэвэр тансаг орцуудыг өөртөө агуулсан байдаг. Манай Монгол орны хахир хатуу, хуурай уур амьсгалтай нөхцөлд хэрэглэхэд хамгийн их тохирсон саван гэж хэлж болох бөгөөд арьсыг чийгшүүлж, нөхөн сэргээх үйлчилгээтэй юм.

"Pangaea"- Органик саван

5 "Caswell" - Зөгийн бал болон "Massey" ямааны сүүн саван

100%-ийн цэвэр сүү, зөгийн бал агуулсан энэхүү органик саван нь байгалийн эрдэс бодисоор баялаг бөгөөд эмзэг, мэдрэг арьстай хүмүүс хэрэглэхэд тохиромжтой байдаг. Нэг бүрчлэн гар аргаар бэлтгэж савладаг учир хэрэглэх бүрд хөнгөн, зөөлөн мэдрэмжийг төрүүлдэг. 

"Caswell" - Зөгийн бал болон "Massey" ямааны сүүн саван

4 "Mario Badescu Skin care" - Органик ургамлын түүхий эдтэй биеийн саван

Папаяа болон бэрсүүт жимсний охь агуулсан энэхүү биеийн шингэн саван нь ямар ч химийн бодис агуулаагүй бөгөөд үхэжсэн арьсыг гуужуулж, зөөлөн булбарай болгодог. Мөн савангийн найрлага дахь овьёосны уураг болон  хүн орхоодойн охь нь арьсны үрэвсэл болон өө сэвийг арилгаж, эмчлэх үйлчилгээтэй байдаг.

"Mario Badescu Skin care" - Органик ургамлын түүхий эдтэй биеийн саван

3 "Vernal" – Японы нүүр цэвэрлэгч эмчилгээний хос саван

"Vernal" нь 1989 онд Японд байгуулагдсан, 30 жилийн туршлагатай, салбартаа тэргүүлэгч, тансаг зэрэглэлийн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани билээ. Мөн хамгийн анхны хос цэвэрлэгээний саванг үйлдвэрлэж арьс арчилгааны салбарт шинэ технологийг нэвтрүүлсэн юм. Уг саван нь Япондоо эрэлт ихтэй, хэрэглэгчдийн хайртай бүтээгдэхүүн болж чадсан ба 1 минутанд 4 ширхэг борлуулагддаг гэнэ. Энэхүү хос савангийн хөөс нь маш нарийн ширхэгтэй учир арьсны өнгөн болон гүний бохирдлыг сайтар цэвэрлэдэг. Мөн арьсны өнгийг сэргээж, нүхжилт болон батгыг арилгаж, арьсны балансыг тогтворжуулдаг. Бүх төрлийн арьсанд тохиромжтой.

Ногоон саван нь гадны бохирдол, нүүрний будгийг арилгах үйлчилгээтэй.

Найрлагадаа улаан буудай (цэвэрлэх), Jojoba тос (чийгшүүлэх), Houttunuynia охь (чийгшүүлэх), Chamomira охь агуулдаг.

Цагаан саван нь арьсыг гүн цэвэрлэж чийгшүүлэх, гуужуулах үйлчилгээтэй.

Найрлагадаа авакадогийн тос, зөгийн бал, гиалуроны хүчил агуулдаг.

"Vernal" – Японы нүүр цэвэрлэгч эмчилгээний хос саван

2 "Coco Chanel" биеийн саван

Парисын алдарт хувцас загварын бренд болох  "Coco Chanel"-ийн биеийн саван нь найрлагадаа цитрус, жүрж жимс, жасмин болон гааг агуулдаг ба арьсыг зөөлөн булбарай болгох үйлчилгээтэй байдаг. Мөн сэтгэл булаам, маш сайхан үнэртэйг нь дурдах нь зүйтэй.

"Coco Chanel" биеийн саван

1 "Badger" органик биеийн саван

"Shea" самрын органик тос болон цэвэр оливийн тосыг өөртөө агуулсан энэхүү саван нь цахим орчинд шуугиан тарьж байсан удаатай. Арьсыг чийгшүүлж зөөлөн болгох үйлчилгээтэй уг саванг гар аргаар үйлдвэрлэдэг бөгөөд ямар нэгэн өнгө оруулагч нэмэлт химийн бодис агуулдаггүй тул арьсыг хуурайшуулдаггүй. Мөн ямар ч төрлийн арьстай хүн хэрэглэх боломжтой. 

"Badger" органик биеийн саван

11
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()