Хаант Оросын "галзуу санваартан" Распутины тухай итгэмээргүй 10 баримт

1917 оны хувьсгалаас өмнө Оросыг Царь Николай II болон түүний эхнэр хатан хаан Александра нар удирдаж байжээ. Тэд бол хааны угсааны сүүлчийн гэр бүл байсан юм. Хатан хаан Александра нь далдын хүч, ид шидэнд маш их итгэдэг нэгэн байжээ. Тиймдээ ч тэрбээр хувраг Григорий Распутинг өөрийнхөө зөвлөгч болгосон гэдэг. Гэвч Григорий Распутин энгийн нэг хүн байгаагүй бөгөөд түүнийг түүхэн дэх хамгийн хачирхалтай, чөтгөр шиг хүн гэх нь ч бий. Үнэхээр ч тэрбээр амилсан чөтгөр байсан юм.

Хаант Оросын "галзуу санваартан" Распутины тухай итгэмээргүй 10 баримт

10 Маш хүчтэй зөв совинтой нэгэн

Григорий Распутин нь Сибирийн Покровское гэх нэгэн жижиг тосгонд ядуу тариачны гэр бүлд төржээ. Түүний эцэг, эх бичиг үсэгт тайлагдаагүй байсан бөгөөд адууны хулгайчид гэдгээрээ зартай хүмүүс байв. Распутин бага насандаа өөрийгөө бусдыг анагаах увдистай, ирээдүйг харах чадвартай гэдгээ мэдсэн гэдэг.

Тэр үед ХОУ-д ер бусын үйл явдлууд их тохиолдож байсан бөгөөд тосгоны хүмүүс түүнийг үнэхээр эдгээх увдистай гэж хүлээн зөвшөөрсөн юм. Түүний нөлөөгөөр тэрбээр хэрүүлч, хулгайч, архичин гэх мэт бүх л муу шинж бүрдсэн буруу хүн болж хувирчээ.

Распутин гэрлэж хүүхдүүдтэй болсон ч 28 насандаа хувраг болохоор  шийдэж гэр бүлээ орхин сүмд амьдарч эхэлсэн юм. Гэвч тэрбээр удалгүй лүүгээ буцаж очихоор Сибирийн чоно, бар, баавгай, хорт могой зэргээр дүүрэн аюултай ойг ганцаараа туулжээ. Эцэст нь тосгондоо очиход хүмүүс түүнийг үнэхээр өөрчлөгдсөн болохыг анзаарсан юм. Тэрбээр урт сахалтай, гүн харцтай болж сүнслэг чанараа улам хүчтэй болгосон байжээ.

Маш хүчтэй зөв совинтой нэгэн

9 Секс ёслолд оролцдог болов

Тэр үед “Хлысты” гэх шашны хууль бус бүлэглэл хүчээ авч байжээ. Тэд үнэн алдартны нэг урсгалыг дагагсад бөгөөд гишүүд нь зөвхөн нүгэл үйлдсэнээр аврагдана гэдэгт итгэдэг байв. Бүлэглэлийн гишүүд. Ариун сүнсний өмнө мансууртлаа бүжиглэж дараа нь бэлгийн ажил хийцгээдэг байжээ. Распутин тосгондоо ирснийхээ дараа иймэрхүү ёслолыг зохион байгуулдаг болсон гэдэг.

Түүн рүү тосгоных нь гэр бүлтэй эмэгтэйчүүд хүртэл нөхрөө хуурч тэмүүлдэг байсан ба тэр нь дан ганц ид шидтэй холбоотой байгаагүй юм. Мөн Распутинтэй унтахын тулд хол газраас маш олон бүсгүйчүүд зорьж очдог байжээ. Улмаар тэрбээр Орос улс даяар нэр хүндтэй болж чадсан юм. 

Секс ёслолд оролцдог болов

8 Ид шидийн анагаагч

Тэрбээр 34 настайдаа жижиг тосгондоо номлол айлдахаа больж  Санкт Петербург руу явахыг хүсэх болжээ. Мөн түүн дээр Гэгээн Мария ирж хааны гэр бүлд түүний тусламж хэрэгтэй болсон гэж хэлсэн гэлцдэг.

Хатан Александра нь зөвхөн охин хүүхэдтэй байсан учраас Романовын гэр бүлд өв залгамжлагч хүү төрүүлж өгөхийг үнэхээр их хүсдэг байжээ. Тэрбээр маш их мухар сүсэгтэй, далдын хүчинд итгэдэг нэгэн байсан юм. Түүний төрүүлсэн хүү Алексей нь цусны өвчтэй байсан ба тэд Распутинтай танилцаж хүүгийнхээ өвчнийг нууцлах болжээ. Распутин тэднийг хүүгээ эмчид үзүүлэх хэрэггүй гэж зөвлөсөн бөгөөд тэр үед хүүгийн бие үнэхээр сайжирч эхэлсэн юм. Тэрбээр үүний учрыг ид шидтэйгээ холбож тайлбарладаггүй бөгөөд хүүд өгч байсан аспириныг болиулсан нь түүний биед эергээр нөлөөлсөн гэдэг.

Ид шидийн анагаагч

7 Өмхий үнэртэй

Распутинтай уулзаж байсан хүмүүсийн яриагаар тэрбээр усанд ордоггүй байсан бөгөөд нэг хувцсаа зургаан сар өмсдөг байжээ. Тухайн үед ойр орчмын хүмүүс нь ч түүний хувийн ариун цэврийн талаар ор тас мартсан байсан гэдэг. Эмэгтэйчүүд түүний  харцанд нь татагддаг байсан гэж үздэг бөгөөд зарим нь Распутинг хүмүүсийг ховсдож хүссэн зүйлээ хийлгэдэг байсан гэж ярьдаг.

Өмхий үнэртэй

6 Эзэн хааныг гар хөлөө болгов

Тэрбээр Николай, Александра хоёрт Алексейг эдгэрсний дараа өөрийгөө байхгүй болбол хүү нь нас барах болно гэж хэлж байжээ. Өөрсдийн цорын ганц өв залгамжлагчаа алдахгүйн тулд тэд Распутины хүссэн бүгдийг зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрчээ. Цуу яриагаар бол Распутин хүссэн үедээ Александра болон охидтой нь унтдаг байжээ. Мөн Романовынхонд юу хийх, юу хийхгүй байхыг нь заадаг болсон бөгөөд удалгүй Оросын эзэн хааны гэр бүлээс ч илүү их эрх мэдэлтэй болсон гэдэг.

Эзэн хааныг гар хөлөө болгов

5 Сүсэгтэн шавь нартай болов

Тэрбээр өөрийгөө маш олон эмэгтэйчүүдээр хүрээлүүлж байжээ. Нууц албаныхан Распутинг мөрдөж түүнийг биеэ үнэлэгч нартай харьцдаг байсныг нь тэмдэглэж үлдээсэн байдаг. Распутинг дагадаг эмэгтэйчүүдийн дунд үзэсгэлэнт Ольга Лохтина гэх эмэгтэй байсан бөгөөд анх гэдэсний өвчнөө эмчлүүлэхээр түүнтэй уулзаж байжээ. Тэрбээр эдгэрснийхээ дараа Распутинг хоёрдох Есүс хэмээн үзэх  болж, чинээлэг нөхөр, хүүхдүүдээ хаяж Распутины дагагчдын нэг болж түүнтэй цуг амьдардаг болсон юм. Лохтина эцэстээ сэтгэцийн эмнэлэгт хүргэгдсэн гэдэг.

Сүсэгтэн шавь нартай болов

4 Тэр чөтгөртэй харьцдаг байсан уу?

Распутин охид, эмэгтэйчүүдийг байшиндаа авчирч чөтгөртэй тулалдах нэрээр тэдэнтэй бэлгийн харьцаанд ордог байжээ. Мөн тэрбээр чөтгөр л урдаа байгаа чөтгөрөө харж чаддаг гэж хэлдэг байсан бөгөөд олон хүмүүс түүнийг гудамжинд өөрөө өөртэйгөө ярьж, хашхирч байсныг харсан гэдэг.

Тэр чөтгөртэй харьцдаг байсан уу?

3 Түүнийг бүх эрчүүд үзэн яддаг байв

Тэрбээр хааны гэр бүлийн зөвлөх байхдаа маш олон дайсантай болжээ. Тухайлбал, түүнийг Оросын бараг бүх эмэгтэйтэй унтсан гэх шалтгаанаар маш олон эрчүүд үзэн яддаг байсан юм. Царь Николай II-ыг Дэлхийн нэгдүгээр дайнд байлдаж байх зуур Распутин өөрийн найзуудаа Александрагаар дамжуулан эрх мэдэлтэй болгож чаджээ. Тухайн үед Александрагийн гаргаж байсан шийдвэр бүрийн нь цаана Распутин байсан юм. Удалгүй түүнийг хатан хаан Александратай холбоотой гэж хэвлэлээр шуугих болсноор олон хүмүүс тэдэнд анхаарал хандуулах болжээ. Распутин нь Александрад хэрвээ түүний үхэлд тэдний гэр бүлийн гишүүд оролцох юм бол тэднийг 2 жилийн дотор удмаар нь устгах хараал хийнэ гэж хэлж байсан гэдэг.

Түүнийг бүх эрчүүд үзэн яддаг байв

2 Түүнийг алах боломжгүй байв

Распутин маш олон дайсантай байсан учир түүнийг олон удаа алахыг оролдож байжээ. Эхлээд Илиадор гэх хуврага нэгэн биеэ үнэлэгчид мөнгө төлж Распутинг алахыг завдаж гэдэс рүү нь хутгалсан юм. Гэвч Распутин амьд гарч, түүнийг эмнэлэгт эмчлүүлж байхад Орос улс Дэлхийн нэгдүгээр дайнд оролцох болжээ. Энэ үед тэрбээр Николай II руу дайтахаа зогсоохыг хүссэн захиа явуулж, бид бүгдээрээ цусанд живнэ гэж анхааруулж байсан гэдэг.

Дараагийн удаа хааны удмын хунтайж, гүн Феликс Юсупов нь Распутинг алахаар оролдож гэртээ оройн зоогт урьж, цианидаар хордуулсан хоолоор дайлж, зүрхэн тус газар нь бууджээ.

Түүнийг алах боломжгүй байв

1 Үхэл

Феликс Юсупов болон түүний найзууд Распутинг үхсэн хэмээн баярлаж байсан бөгөөд амьд эсэхийг нь шалгахаар очтол тэрбээр гэнэт нүдээ нээгээд босоод зугтчихжээ. Тэр үед түүн рүү дахин хэд хэдэн удаа буудсан ба нэг сум түүний толгойг онож үхэлд хүргэсэн юм. Тэд дараа нь түүний цогцсыг голын ус руу хаясан гэдэг.

Распутины Романовын гэр бүлд хийсэн хараал үнэхээр биеллээ олсон ба тэд 2 жилийн дотор Коммунист хувьсгалын үеэр бүгд алагдсан юм.

Үхэл

26
таалагдаж байна

11
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()