Аянгад цохиулсны дараа хүний биед ямар өөрчлөлт гардаг вэ?

2019-04-20, 16:00
3,203

Хүн аянгад цохиулах магадлал 30000 тутамд нэг байдаг бол аягад цохиулаад амьд үлдэх магадлал 90% байдаг байна. Гэсэн хэдий ч аянгад цохиулсны дараа хүний биед их хэмжээний өөрчлөлт ордог бөгөөд үүний нэг нь цахилгаан хэлбэртэй Лихтенбергийн дүрс "Lichtenberg figure" сорив болон үүрд тогтдог байна. Ингээд хүний биед аянгад цохиулсны дараа ямар өөрчлөлт гардгийг харцгаая. 

Аянгад цохиулсны дараа хүний биед ямар өөрчлөлт гардаг вэ?
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

Аянга цахилгаан цахих үед ойр орчмын агаар 27.760C хүрдэг бөгөөд энэ нь нарны гадаргын температураас 5 дахин их юм.

Цахилгаан гүйдэл хүний биед нэвтэрснээр хүний биеийн зүрх, уушги болон мэдрэлийн тогтолцоог удирдаж байдаг жижиг хэмжээний цахилгаан дохиог унтраадаг байна. Ингэснээр зүрх зогсох, тархи мэдрэлийн систем болон үе мөчид хохирол учруулдаг бөгөөд зарим тохиолдолд ой санамжаа алдахад хүргэдэг ажээ. 

Мөн хүний нүдний хараанд нөлөөлдөг бөгөөд нүдний хүүхэн хараа, торлог бүрхэвчид нүх цооролт үүсгэж хараагүй болоход хүргэх аюултай юм. 

Цахилгаан хүний биед орсноор жижиг хялгасан судлууд хагарч цус булчин болон арьс луу нэвчиж орсноор хүний биед хөхрөлт гэмтэл үүсдэг байна. Энэ нь цахилгаан хэлбэртэй Лихтенбергийн дүрс "Lichtenberg figure" үүсэж сорив үлдээдэг ажээ. 

Мөн аянга нь 3-р зэргийн түлэгдэлтийг үүсгэдэг байна. 

Хөлс шээс зэрэг биеийн шингэн шууд ууршуулж алга болдог. 

2011 онд 24 настай цахилгаанчин Винстон Жемп (Winston Kemp) аадар борооны үеэр гараад аянгад цохиулжээ. 

Тэрээр аянгад цохиулахад ямар байсныг тайлбарлахдаа "Би хөршийн байшинг л аянга цохилоо гэж бодсон. Тухайн үед юу ч мэдрээгүй зүгээр гар загатнаж байгааг л мэдэрсэн" хэмээжээ.

"Цагийн дараа гар дээр үүссэн дүрсийг олж харсан харин цаг өнгөрөх тусам дүрс томорч байсан" хэмээн тайлбарлажээ.

8
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()