Италийн алдарт "Шпагетти карбонара"-г хийж сурцгаая!

Шпагетти карбонара нь италийн хамгийн алдартай хоолнуудын нэг бөгөөд хийхэд тун амархан учраас дэлхий даяар алдартай болж чаджээ. Итали зоог монголчууд бидний ширээг чимж эхлээд удаж байгаа учраас үүнийг хийж сурахад асуудал байхгүй байх. Дараах жорын дагуу Шпагетти Карбонараг хийж амралтын өдрүүдээр хайртай дотны хүмүүсээ баярлуулаарай.

Италийн алдарт "Шпагетти карбонара"-г хийж сурцгаая!

1 Орц

  • Шпагетти - 250 г
  • Цөцгийн тос - 20 г
  • Сармис - 2 хумс
  • Сонгино - 1 ш
  • Гахайн утсан мах - 50 г
  • Цөцгий - 200 мл
  • Нунтагласан бяслаг - 50 г
  • Өндөг - 4 ш
  • Давс - хүссэнээрээ
  • Хар перец - хүссэнээрээ
     

Орц

2 Хийх арга

1. Шпаггетигаа усанд буцалгана. Ингэхдээ шпаггетины саван дээрх заасан хугацаанаас нэг минутын өмнө гаргаж авах хэрэгтэй.

Хийх арга

2. Шпаггети буцалж байх хооронд хайруулын тавгандаа цөцгийн тосоо хайлуулаад дээр нь хэрчиж бэлтгэсэн сонгино, сармис, гахайн махаа хийж хуурна. 

3. Дараа нь галыг багасгаад өндөг, бяслаг, цөцгийгөө нэг саванд хийгээд сайтар холино. Дээрээс нь давс, перецээ хийгээд ахиад сайтар холих хэрэгтэй.

4. Шпаггетигээ таваглаад дээр нь гахайн махаа хийгээд нь бяслаг, өндөг, цөцгийний холимгоо нэмнэ. Эцэст нь бяслагны үйрмэг болон перец нэмц цацсанаар таны "Шпагетти карбонара" бэлэн болно.

Сайхан хооллоорой!

5
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()