Амьдрал тань буруу тийшээ эргэснийг илтгэх 5 шинж

2019-04-20, 16:00
4,998

Хэрэг төвөгт орооцолдсон, эсвэл бор дарсанд толгойгоо мэдүүлсэн үед л тухайн хүнийг "амьдрал нь урууджээ" гэж тодорхойлдог. Гэхдээ уг тодорхойлолтыг батлах өөр, далд шинжүүд бас бий. Дараах шинж тэмдгүүд таны сэтгэл зүй, өдөр тутмын амьдралд илэрч эхэлсэн бол аливаа нэг зүйлийг яаралтай өөрчлөх шаардлага танд гарч иржээ гэж ойлгож болно.

Амьдрал тань буруу тийшээ эргэснийг илтгэх 5 шинж

1 Өнгөрсөндөө л амьдраад байна уу?

Дурсамжин дотроо амьдрах нь оршуулгын газрын дэргэд амьдрахаас ч долоон дор асуудал. Ингэж амьдарлаа гээд танд ямар ч үр ашиг олдохгүй.

Мэдээжийн хэрэг, хүний урьдын алдаа, туршлага бол анхаарал хандуулах зүйлс мөн. Харин Хайнаньд аялж байсан жаргалтай мөчөө, эсвэл туранхай байсан үеэ дурсан санаад суух юм бол одоогийн нөхцөл байдал тань ер дээрдэхгүй гэдгийг сана. Ирээдүйгээ сайн сайхан, бүр гайхамшигтай сайхан байлгахыг хүсэж байвал одоо байгаа чадваруудаа ашиглаж эхлэх хэрэгтэй. Тиймээс Даваа гарагийг бүү хүлээ, одоо өөртөө хөрөнгө оруулж эхэл.

Өнгөрсөндөө л амьдраад байна уу?

2 "Дежа Вю"-г мэдрээд байгаа юм шиг санагдаж байна уу?

Амьдралд тань өрнөж байгаа бүхэн өмнө нь болоод өнгөрчихсөн мэт санагдаж мэднэ. Өчигдөртэй яг адилхан өнөөдөр гэсэн үг. Хагас жилийн өмнө л өглөө 6-с сэрж, 7-с өглөөний цайгаа ууж, 8-д ажил руугаа явдаг байсан, өнөөдөр ч гэсэн ийм хэвээрээ байна уу? Тэгвэл энэ бол "дежа вю" биш, энэ бол таны амьдрал болохоо байж эхэлсний шинж.

"Дежа Вю"-г мэдрээд байгаа юм шиг санагдаж байна уу?

3 Үл мэдэх нэг юмнаас айгаад байна уу?

Бүх л юм зүгээр байгаа мөртлөө шөнө дунд гэнэт нэг юманд санаа зовоод, эсвэл айгаад сэрнэ. Хамгийн гол нь таны санааг зовоосон, айлгасан зүйл юу болох нь тодорхой бус. Ийм тохиолдолд таны хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол эмчид очиж биеийн байдлаа үзүүлэх юм. 

Үл мэдэх нэг юмнаас айгаад байна уу?

4 Үргэлж л хаа нэгтээ өвдөөд байна уу?

Өчигдөр хөлөө гэмтээчихсэн учраас өнөөдөр хөл чинь өвдөөд байгаа бол мэдээж эмч дээр оч. Харин эхлээд толгой, дараа нь хоолой, гэдэс гар, элэг, тохой чинь ямар ч шалтгаангүйгээр өвдөөд байгаа бол сэтгэл мэдрэлийн эмч дээр оч.

Гэхдээ тийшээ очихоосоо өмнө идэж ууж байгаа юм, ашиглаж байгаа хэрэгслүүд, хийдэг ажилдаа нэг анхаарал хандуулаад, өвдөлтийн шалтгаан байсан эсэхийг нь тандаад аваарай. 

Үргэлж л хаа нэгтээ өвдөөд байна уу?

5 Өөр хүний биед амьдраад байгаа юм шиг санагдаж байна уу?

Хөндлөнгийн хүний амьдралаар амьдраад байгаа юм шиг санагдаж эхэлсэн бол мэргэжлийн хүн дээр очиж, бүхнийг байранд нь буцаан оруулах хэрэгтэй. 

Уг эмгэг нь өмнө нь болж байсан цочирдол (траума), эсвэл архаг ядаргаанаас болж үүсдэг. Гэнэт л таны дасал болсон зүйлс хачирхалтай, цоо шинэ зүйл мэт санагдаж эхэлнэ. Та өөрөө биш, өөр хүн таны хийдэг ажлыг хийж, амьдрал танд яг л зурагтаар үзэж байгаа юм шиг санагдана.

Өөр хүний биед амьдраад байгаа юм шиг санагдаж байна уу?

12
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()