Хэний ч санаанд оромгүй этгээд зэвсгүүд

Аль ч улс үндэстэн дайснаасаа зэвсэглэлийн хувьд илүү байхыг хичээдэг. Үүний хүчинд хүн төрөлхтөн буу, хорт хий, цөмийн бөмбөг гэх мэт санаанд оромгүй хүчирхэг зэвсгүүдийг сэдсэн билээ. Тэгвэл заримдаа дайснаасаа зэвсэгтэй болохыг хүссэн хүмүүс "арай ч дээ" гэмээр зүйлс бодож олох нь бий. Бид та бүхэнд амралтын өдрийн зугаа болгох үүднээс тэдгээр хэний ч санаанд оромгүй этгээд зэвсгүүдийг сонирхуулж байна.

Хэний ч санаанд оромгүй этгээд зэвсгүүд

10 Сэлэм хугалагч

Дундад зууны үеийн цэргүүд "Сэлэм хугалагч" хэмээх тусгай хутга хэрэглэдэг байжээ. Энэхүү хутга нь нэг талдаа гүн хувилнуудтай байсан бөгөөд тэрхүү хувил нь дайсны сэлмийг гацаагаад хугалах зориулалттай юм. 

Энэ хэний санаа байсан бэ?

Хэн ч үүнийг зохиосон хүний нэрийг мэддэггүй. Түүхчид энэхүү зэвсгийг дундад зууны үед хүлэг баатрууд түлхүү хэрэглэдэг байсан гэдгээс өөр баримт олж чадаагүй юм.

Сэлэм хугалагч

9 Хүн баригч

Хүн баригч нь урд талаасаа хавчдаг урхи бүхий хагас дугуй хэлбэртэй, хоёр толгойтой зэвсэг юм. Үүнийг дундад зууны үед тулаанаас зугтаж байгаа хаан эсвэл язгууртныг хүзүүгээр нь барихад хэрэглэдэг байжээ. Хүн баригчаар мөн аюултай хоригдлуудыг тогтоон барьдаг байв

Энэ хэний санаа байсан бэ?

Хэн ч хүн баригчийг зохион бүтээсэн хүнийг мэддэггүй. Үүнийг Дундад зууны үеэр Европт ашиглаж эхэлсэн бөгөөд XVIII зууныг хүртэл хэрэглэж байсан. Японд Эдогийн эрин үед үүнтэй тун төстэй сасумата хэмээх зэвсгийг ашигладаг байсан бөгөөд Японы цагдаагийнхан сасуматаг өнөөдрийг хүртэл ашигладаг гэнэ. 

Хүн баригч

8 Паклын буу

Дэлхийн анхны пулемёт болох Паклын буу нь хөлөг онгоцон дээр дайсан гарахаас сэргийлэх зориулалтаар хийгдсэн зэвсэг бөгөөд 7 минутад 63 сумаар галлах чадалтай ажээ. Хамгийн хачирхалтай нь энэ буу бөөрөнхий, дөрвөлжин гэсэн 2 сумаар галладаг байжээ. Бөөрөнхий сум нь христийн шашинтай, дөрвөлжин сум нь лалын шашинтай хүмүүсийг алах зориулалттай юм.

Энэ хэний санаа байсан бэ?

Энэхүү зэвсгийг Английн зохион бүтээгч, хуульч, зохиолч Жэймс Пакл (James Puckle) 1718 онд зохион бүтээсэн юм. Хэд хэдэн хөрөнгө оруулагчид энэхүү буунд багагүй хэмжээний хөрөнгө зарсан ч тухайн цаг үедээ дэндүү боловсронгуй эд ангитай байсан учраас олноор нь үйлдвэрлэж чадаагүй гэдэг.

Паклын буу

7 Агаарт нисэх онгоц тээвэрлэгч

Зөгнөлт зохиол, телевизийн шоу, кинонууд дээр гардаг агаарт хөөрдөг нисэх онгоц тээвэрлэгчийг Дэлхийн II дайны үед бүтээхээр хүчирхэг орнууд зэхэж байжээ. Харамсалтай нь тухайн үед байсан хамгийн том агаарт хөөрдөг хэрэгсэл болох агаарын бөмбөлгөөр олон тооны онгоцыг зэрэг тээвэрлэх боломжтой гэж тооцоолсон ч Германд "Хинденберг" нэртэй агаарын хөлөг шатаж томоохон осол дэгдээснээс тэнгэрээр бус далайгаар дээр нисэх онгоц тээвэрлэх нь илүү аюулгүй гэж үзэх болжээ. Сонирхолтой нь саяхан "Boeing 747" загварын иргэний тээврийн онгоцоор арай жижиг байлдааны онгоц тээвэрлэх оролдлогыг АНУ хийсэн байна. .

Энэ хэний санаа байсан бэ?

Агаарын нисэх онгоц тээвэрлэгчийг АНУ-ын тэнгисийн цэргийнхэн Дэлхийн II дайны үед агаарын бөмбөлгөөр хийхийг оролдож байжээ.

Агаарт нисэх онгоц тээвэрлэгч

6 Тэсрэх бөмбөгтэй амьтад

Өнөөдөр амьтны эрхийн байгууллагууд дайны үед амьтдыг ашиглахыг эсэргүүцдэг болсон ч Дэлхийн II дайнд хэд хэдэн улс амьтныг зэвсэг болгон ашиглажээ. АНУ-ын цэргүүд маш олон тооны сарьсан багваахайд тэсрэх бөмбөг зүүн дайсанд урхи тавьдаг байжээ.  Мэдээж сарьсан багваахай нь шөнийн цагаар идэвхжиж дайсныг түвэггүй устгадаг байв. Британичууд тэсрэх бодис үхсэн харханд хийдэг байжээ. Учир нь тэдгээр хархыг олсон германчууд нүүрсний зууханд шууд хийгээд дэлбэрч магадгүй гэж тэд тооцсон аж. Харин ЗХУ тэсрэх бөмбөг зүүсэн ноход ашигладаг байжээ.

Энэ хэний санаа байсан бэ?

Сарьсан багваахайд тэсрэх бөмбөг зүүхийг шүдний мэс засалч Литли С. Адамс (Lytle S. Adams) сэдсэн бөгөөд 1942 онд АНУ-ын ерөнхийлөгч Франклин Рузвельт (Franklin Roosevelt) зөвшөөрөл олгосон байна. Тэсэрдэг хархыг Их Британийн Тусгай Үйл Ажиллагааны Гүйцэтгэх байгууллага сэдсэн юм. Харамсалтай нь эхний ээлжийн тэсэрдэг хархуудыг далайгаар зөөж байхад нь Германчууд илрүүлсэн учраас энэ санааг бүрмөсөн хаяжээ. ЗХУ цэргийн зориулалтаар нохойг 1924 онд хэрэглэж эхэлсэн бөгөөд Москвагийн тусгай цэргийн сургуульд сургадаг байв. 

Тэсрэх бөмбөгтэй амьтад

5 Бамбайт жад

Сэргэн мандалтын үеийн зэвсэг болох бамбайт жад нь.жижиг бамбай болон богино жадаас бүрдсэн зэвсэг юм. Бамбайт жадыг анх дайн тулаанд ашиглаж байсан ч сүүлдээ шинэ цэргүүдийн байлдааны сургууль болон хууль сахиулагч нар гэмт хэрэгтэнг баривчлахад ашигладаг болжээ.

Энэ хэний санаа байсан бэ?

XVI зууны үед үл мэдэгдэх Итали хүн энэ зэвсгийг зохиосон гэдэг. Гэхдээ Швейцар цэргүүд энэхүү зэвсгийг түлхүү ашигладаг байсан учраас зарим хүмүүс бамбайт жадыг "Швейцар бамбай" гэж нэрлэх болсон юм.

Бамбайт жад

4 Хабаккук төсөл

Дэлхийн II дайны үед металл нь үнэт түүхий эд байв. Холбоотнууд ч энэ үеэр Германы шумбагч онгоцнуудад олон байлдааны хөлөг онгоцнуудаа алдаж байсан байна. Тиймээс Британийн засгийн газар пиркцет (мөс, модны холимог материал)-аар хол аялалд гарах хөлөг онгоцнуудыг бүрэх төлөвлөгөө гаргажээ. Уламжлалт металл хөлөг онгоцнуудаас ялгаатай нь пиркцетийн 14 хувийг мод, 86 хувийг мөсөөр хийдэг учраас засварлахад хамаагүй амар байсан гэнэ.

Энэ хэний санаа байсан бэ?

Пиркцетийг Жофри Пайк (Geoffrey Pyke) хэмээх эрдэмтэн зохион бүтээсэн гэдэг. Харамсалтай нь пиркцетээр бүрсэн хөлөг онгоцнууд үйлдвэрээс дөнгөж гараад байхад дайн дууссан байна.

Хабаккук төсөл

3 Архимедийн савар

Архимедийн савар нь Ромын тэнгисийн цэргийн дайралтаас Сиракусын Картагин хотыг хамгаалахын тулд МЭӨ III зууны үед бүтээгдсэн юм. Энэ нь олсоор удирддаг асар том хэмжээтэй гар шиг хэлбэртэй дэгээ бүхий зэвсэг бөгөөд Ромын хөлөг онгоц хотын хананд ойртох үед дэгээ нь хөлөг онгоцыг шүүрэн авч уснаас гарган авдаг байв. Сонирхолтой нь зэвсгийг маш сайн нуусан учраас Ромчууд өөрсдийг нь бурхан шийтгэж байна гэж үзсэн гэдэг.

Энэ хэний санаа байсан бэ?

Бүх цаг үеийн хамгийн агуу сэтгэгчдийн нэг Архимед (Archimedes)-д Картагины захирагч төрөлх хотоо хамгаалах үүрэг өгсөнд тэрбээр ийм зэвсэг бүтээжээ.

Архимедийн савар

2 Хуйн салхины буу

Хуйн салхины буу нь Дэлхийн II дайны үед Германчууд хиймэл хуй салхи үүсгэх зорилгоор бүтээсэн зэвсэг юм. Энэхүү төхөөрөмж нь өндөр хурдаар эргэлдэх зуур доторх цилиндртээ тэсрэлт үүсгэж, үүссэн тэсрэлтийг дайсанруугаа чиглүүлэн дайрах зориулалттай аж. Эхний жижиг хэмжээтэй туршилтын загвар нь хиймэл хуй салхи үүсгэн 200 м-ийн цаана байсан хураалттай банзнуудыг хугалсан гэдэг. Харамсалтай нь том хэмжээтэй хуй салхины буу өндөрт байгаа байд хүрч чадахгүй байсан учир энэхүү төслийг зогсоосон байна. .

Энэ хэний санаа байсан бэ?

Хуй салхины бууг Австрийн зохион бүтээгч Доктор Зиппермаяар (Zippermeyer)-ийн санаачилгаар "Lofer" компанид бүтээсэн байна. Дайны үед Германчууд дайсны агаарын дайралтаас хамгаалах илүү үр дүнтэй зэвсэгтэй болохын тулд хуй салхины буунд хөрөнгө оруулж байжээ.

Хуйн салхины буу

1 "Гей" бөмбөг

Халитозын бөмбөг эсвэл гей бөмбөг нь тэсрэх үедээ агаарт хүчтэй эмэгтэй даавар цацдаг зэвсэг ажээ. Гол санаа нь дайсны цэргүүд тэрхүү даавраар амьсгалсныхаа дараа эсрэг талын цэргүүдэд шууд татагдан эсэргүүцэл үзүүлэхгүй байх ёстой аж.

Энэ хэний санаа байсан бэ?

Гей бөмбөгийг бүтээх санааг 1994 онд АНУ-ын агаарын хүчний гаргасан ч хэзээ ч үйлдвэрлэлд нэвтрүүлээгүй байна. Энэхүү төслийг хожим нь "Sunshine Project" нэртэй байгууллага хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн үндсэн дээр ил болгожээ.

"Гей" бөмбөг

18
таалагдаж байна

22
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()