Зөвлөлт засгийн дор тэрбумтан болсон сүйхээтэй 8 эр

Бусдын хараагүй боломжийг харж, "суусан газраасаа шороо атгадаг" хүмүүс аль ч нийгэмд байсаар ирсэн. Тэр ч байтугай бүхий л шатанд ашиг хонжоо олох боломжийг хориглосон Зөвлөлтийн нийгэмд ч тийм хүмүүс цөөнгүй амьдарч байжээ. Ингээд та бүхэнд ЗХУ-ын төрийн "түмэн нүд"-нээс нуугдаж өөрийн хүчээр тэрбумтан болсон сүйхээтэй 8 эрийг танилцуулж байна.

Зөвлөлт засгийн дор тэрбумтан болсон сүйхээтэй 8 эр
11.11 ОНЦГОЙ ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Исаак Зингер

Их дайны дараах 1950-иад оны үед эдийн засаг дөнгөж хөл дээрээ босож эхэлж байхад Зөвлөлт засаг ард иргэдийнхээ хувцасны хэрэгцээг  хангаж чадахгүй байлаа. Энэ үед л Исаак Зингер гэх эр төрөлхийн бизнесмэн гэдгээ харуулж, тодорч гарч ирсэн юм.

Тэрбээр зах зээлд бүхий л бараа бүтээгдэхүүний эрэлт нь нийлүүлэлтээ хол хаясан байгааг ажиглаж Киргизийн Фрунзе (өнөөгийн Бишкек) хот дахь хуучин цэргийн агуулахад өөрийн үйлдвэрлэлээ шуурхай эхлүүлж байжээ. Улмаар ойролцоох үйлдвэрүүдээс нууцаар хуучин оёдлын машин, багаж төхөөрөмжүүд худалдан авч, Еврейчүүдийг хөлслөн ажиллуулах болсон юм. Удалгүй түүний үйлдвэрлэсэн хувцаснууд талх шиг л зарагдаж, Зингерийн халаасанд сая саяараа мөнгө урсан орж ирсэн гэдэг.

Исаак Зингер

2 Зигфрид Газенфранц

Исаак Зингерийн хамтран зүтгэгч байсан Газенфранцыг нууцаар хувцас үйлдвэрлэх санааг анх сэдсэн хүн гэж үздэг. 

Хоёр нууц саятан олсон хөрөнгөө өөрсдөдөө зарцуулахыг хүсэх нь ойлгомжтой. Тэд чамин харш худалдан авч, үйлчлэгч хөлсөлж, гадны үнэтэй машин хөлөглөх болсон нь эрх баригчдын сэжгийг төрүүлсэн юм.

Газенфранц, Зингер нар 1962 онд социалист өмчийг шамшигдуулсан хэргээр КГБ-д баригдсан бөгөөд байцаалтынхаа үеэр тэр 2 улсаас сохор зоос ч аваагүй, бүгдийг өөрсдийн хөдөлмөрөөр бий болгосон гэж хичнээн мэдүүлсэн ч нэмэр бололгүй хоёулаа буудуулсан юм.

Зигфрид Газенфранц

3 Ян Рокотов

Нэгэн хэвийн, огт өөрчлөгддөггүй хувцасны загвараас залхсан Зөвлөлтчүүд 60,70-аад оны үеэс эхлэн барууныхны өмсөж зүүж байгаад нүд унагах болжээ. Улмаар гадаад явсан иргэд тэрхүү сонирхолтой, гоёмсог хувцас хэрэглэлүүдээр ганзагаа дүүргэж, Зөвлөлтөд ирээд тэнгэрт хадсан үнээр иргэдэд зарах болсноор "дамын наймаачин" хэмээх нэр томъёо анх үүссэн юм.

Энэ төрлийн ажилд хамгийн мэргэшсэн, дамын наймааны хаан гэж цоллуулж явсан Ян Рокотов  валют худалдах бүхэл бүтэн сүлжээг бий болгосон бөгөөд Зөвлөлтийн хар захыг Америк, Европын бараагаар дүүргэж байлаа. 

Ян Рокотов нь гүйлгээ ухаан сайтай нэгэн байсан ч нэлээн хуншгүй хүн байжээ. Тэрбээр өөрийн түншүүдээ цагдаа нарт матдаг байсныхаа ачаар хэрэгт оролгүй багагүй хугацааг өнгөрүүлсэн гэдэг. Харин Никита Хрушев засгийн эрхэнд гарсныхаа дараа түүний хэргийг зүгээр өнгөрүүлээгүй ба 1962 оны зун буудаж хороох ял оноожээ.

Ян Рокотов

4 Николай Мирзоянц

Эх орны дайны ялалтын дараа ард иргэдийн сархдын хэрэгцээ дийлдэхээ больжээ. Тэр үед багахан ухаан зарахад л хэн ч баяжих боломжтой байсан юм. Үүнийг хамгийн овжноор ашигласан нь орлогч депутат Николай Мирзоянц байжээ. Тэрбээр нутаг, нутгийн дарс исгэгчдээс их хэмжээний хахууль авч, архины худалдааг цэцэглүүлж байв. 

1952 онд Мирзоянцыг нууц амрагийнх нь гэрт баривчилж, нуусан байсан 1 сая рублийг нь хураан авсан юм. Сонирхолтой нь түүнийг цаазаар аваагүй ба 10 жилийн хорих ялаар шийтгэжээ.

Николай Мирзоянц

5 Вениамин Вайсман

Багаасаа л халаасны хулгай, луйвраар амьдралаа залгуулахаар шийдсэн Вайсман үргэлж цагдаа нарт баригдаж, торны ард багагүй хугацааг өнгөрүүлдэг байжээ. Тэрбээр нэг удаа шоронгоос оргож явахдаа гар, хөлөө хөлдөөсөн нь түүнд орлогын үүдийг нээж өгсөн гэдэг.

Хөдөлмөрийн чадваргүй болсноо зальжин ашиглаж өөрийгөө II дайны ахмад дайчин хэмээн бусдад итгүүлэхэд түүнд дархан дээр очиж өөртөө хэдэн дуураймал одон хийлгүүлэх л хангалттай байлаа. Улмаар Вайсман сангийн яамны хөрөнгөөс хороолцож, Киевт өөрийн гэсэн байртай, шаггүй эд хогшилтой, байнгын орлоготой болоод амжжээ. Гэвч шуналаа хязгаарлаж чадаагүйгээсээ болж хяналтынхны анхаарлыг татсанаар хөрөнгөө хураалгаж, нутаг заагдан 10 жил албадан ажиллах ялаар шийтгүүлсэн юм.

Вениамин Вайсман

6 Тавшунский

Төрийн өмчийн үйлдвэр, цехүүдэд очих материалуудыг хувьдаа ашиглан нууцаар үйлдвэрлэл явуулах замаар баяжсан хүн бол Тавшунский юм. Тэрбээр хамсаатнуудаа удирдаж хууль бус оёдлын артелийн томоохон сүлжээг бий болгож чаджээ.

Тодруулбал тэд улсаас захиалсан ажилчны хувцсыг санаатайгаар хэт бариу юм уу, хэт урт хийж буцаалгаж, ирсэн гологдлуудын материалаар жирийн хувцас хийж зардаг байжээ. 1947 онд тэдний булхай илчлэгдэж, нэлээн хүнд гэмт хэрэгтнүүдийн тоонд орсон ч азаар цаазаар авахуулаагүй өнгөрсөн аж.

Тавшунский

7 Борис Ройфман

Оёдлын үйлдвэрлэлээр баяжсан хүмүүсийн нэг болох Борис Ройфман нь Калинин дахь сэтгэцийн эмнэлгийг удирддаг байжээ. Тэрбээр сонсгол болон оюун санааны бэрхшээлтэй хүмүүсийг ажиллах хүч болгон мөнгө олдог байсан юм.

Борис цехдээ ажиллуулдаг байсан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст сайхан хандаж, тогтмол цалин олгож байв. Тэрбээр хангалттай мөнгө олсныхоо дараа Москвад очиж сэтгэцийн эмнэлгийн их эмчээр томилогдон ажиллажээ. Гэвч хэсэг хугацааны дараа дарга нарыг хахуульдаж өвчтөнүүдийг гэртээ аваачиж хувцас оёулах аргаар "эмчилж" эхэлсэн байна. Улмаар түүнийг 1961 онд буудан хороожээ.

Борис Ройфман

8 Артём Тарасов

Зөвлөлтийн анхны хууль ёсны тэрбумтан гэгддэг Артём Тарасов нь 1980-аад оны сүүлчээр буюу коммунист дэглэм зөөлөрч эхлэхэд өөртөө олдсон боломжийг алдалгүй атгажээ.

Тэрбээр импортын цахилгаан бараа засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Техника" нөхөрлөлийг байгуулсан бөгөөд 1989 онд 3 сая рублийн орлого олж байсан юм. Яваандаа бизнес нь маш амжилттай үргэлжилж шинээр нэвтэрсэн компьютерын програм хангамжийн салбарт хүч үзэх болжээ.

Артём Тарасов

23
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()