Энгийн бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг санаанд оромгүй бодисууд

Бяслагийг сүүгээр, хиамыг махаар хийдэг гэдгийг хүн бүр сайн мэддэг. Гэхдээ бидний тогтмол хэрэглэдэг зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүний найрлагад санаанд оромгүй зүйлс багтсан байдгийг та мэдэх үү? Бид энэ талаарх сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Та дэлгүүрт ороод худалдан авалт хийхээсээ өмнө тухайн бүтээгдэхүүнийхээ орц, найрлагыг сайтар шалгаж авч байгаарай.

Энгийн бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг санаанд оромгүй бодисууд
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа

1 Халуун орны аннато мод

Энэ модны үрээс самрын үнэртэй, шар эсвэл улбар шар өнгийн будагч бодисыг гаргаж авдаг. Уг бодисыг ихэнхдээ бяслаг, маргарин болон төрөл бүрийн сүүн гаралтай бүтээгдэхүүнд өнгө оруулах зорилгоор ашигладаг. Аннато модын үрийг XVI зууны үеэс эхлэн бяслаганд өнгө оруулах зорилготойгоор хэрэглэж иржээ.

Халуун орны аннато мод

2 Коллаген

Амьтны яс, арьс гэх мэт биеийн хэсгүүдээс нь гаргаж авдаг коллагеныг желатин хийхэд ашигладаг. Энэ нь цэлцэгнүүр болон жимстэй зайрмагийн найрлагад багтдаг юм. Мөн амьтны өөхнөөс гаргаж авдаг каприны хүчил ч зайрмагт байдаг гэнэ.

Коллаген

3 Хан боргоцой

Хан боргоцойноос бромелаин хэмээх уураг боловсруулах үйлчилгээтэй бодисыг гаргаж авдаг бөгөөд ихэнхдээ хиам болон мах махан бүтээгдэхүүний үйлдвэрт ашиглагддаг. Энэ төрлийн бодисыг мөн папайя, илжгэн чихнээс гаргаж авдаг.

Хан боргоцой

4 Загасны цавуу

Загасны цавуу буюу загасны коллагеныг дэлхий даяар шар айргийг цайвар өнгөтэй болгох зорилготой хэрэглэдэг. Энэхүү бодисыг загасны сэлүүрээс гаргаж авдаг бөгөөд цагаан хоолтнууд маш ихээр эсэргүүцдэг гэнэ.

Загасны цавуу

5 Латекс

Дээр үед бохийг модны давирхайгаар хийдэг байсан бол орчин үед бохины найрлагад латекс орох болжээ. Латексаар төрөл бүрийн резинэн бүтээгдэхүүн хийдгийг бүгд л мэднэ. Одоогоор энэ бодисын хүний биед хэрхэн нөлөөлдөг нь тодорхойгүй байгаа ч бохийг 10-аас илүү минут зажлах хэрэггүй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.

Латекс

6 L-цистеин

Энэхүү бодисыг кекс болон зөөлөн жигнэмэг хийхэд ашигладаг. Цистенийг галууны өд болон хүний үснээс гаргаж авдаг бөгөөд боловсруулах арга нь тийм ч таатай биш боловч үс, арьсанд сайнаар нөлөөлж, цацраг идэвхт бодис болон хөгшрөлтөөс хамгаалдаг гэнэ.

L-цистеин

7 Розмарин

Розмариныг эртний Грекийн үед амтлагч болгож ашиглаж байсан бол орчин үед зөвхөн амтлагчаар төдийгүй, антиоксидант болон их хэмжээний тос агуулсан бүтээгдэхүүнийг түлэгдэлтээс хамгаалах зорилгоор хэрэглэж байна Жишээлбэл, чипсний найрлагад энэхүү ургамал багтдаг. Мөн шоколадны кремэнд ч хийдэг.

Розмарин

8 Кошениль

Кошинель гэдэг нь  "cochenille"  гэх шавжны эмэгчингээс гаргаж авдаг улаан өнгийн будагч бодис юм. Ялангуяа зайрмаг, амттан, цэлцэгэнүүрийг өнгө оруулахад уг бодисыг ашигладаг. Хэрвээ та будагч бодис сонгох хэрэгтэй байгаа бол ховор тохиолдолд харшил үүсгэдэг, хамгийн аюулгүй "cochenille"-ийг сонгоорой.

Кошениль

9 Нүүрсний давирхай

Нүүрсний давирхайгаар загас, амттан болон градус багатай согтууруулах ундааг өнгө оруулдаг. Хэдийгээр энэхүү бодисыг өмнө нь эрүүл мэндэд хортой гэж үзэж байсан ч судалгаагаар батлагдаагүй юм. Гэсэн ч зарим Европын орнуудад энэхүү будагч бодисыг хэрэглэхийг хориглосон байна.

Нүүрсний давирхай

10 Шеллак резин

Шеллакийг Kerriidae хэмээх нэгэн зүйлийн шавжны  эмэгчин нь модны гадна талд ялгаруулдаг. Улмаар түүж, боловсруулсны дараа чихэр, шоколад, амттан зэргийг гялалзуулах үүргээр ашигладаг байжээ.

Шеллак резин

11 Алт, мөнгө

Эдгээр үнэт металлыг ямар нэгэн амттаныг өнгө оруулах зорилготойгоор ашигладаг. Мэдээж, алт, мөнгө агуулсан бүтээгдэхүүнийг өндөр үнээр борлуулдаг ба тансаг зэрэглэлийн хэрэглээнд зориулж гаргадаг.

Алт, мөнгө

5
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()