Халуун буулгах шалгарсан 5 арга

Хүүхэд болон насанд хүрсэн хүний халууныг бууруулах үр дүнтэй 5 арга бий. Гэхдээ зөвлөгөөгөө хүргэхээс өмнө танд дараах зүйлийг сануулья. Хүний биеийн халуун нэмэгдэх нь муу гэхээсээ илүү сайн байдаг. Учир нь халуурах үед бие организм гадны бактери, вирүстэй тэмцэж байдаг бөгөөд тэрхүү үүргээ гүйцэтгэж байхад нь саад болох хэрэггүй юм. Гэхдээ хэт удаан халуурвал бие сульдаж, маш ихээр ядарч эхэлдэг учраас тоолгүй орхиж болохгүй шүү.

Халуун буулгах шалгарсан 5 арга
Дата давалгаа
Хаах
Сурталчилгаа

1 Хэвтэж амрах

Халуунтай үед их хэмжээгээр хөдөлбөл биеийн халуун улам өссөөр байдаг. Тиймээс аль болох амарч, хэвтэхийг бодоорой.

Хэвтэж амрах

2 Нимгэн, агаар чөлөөтэй нэвтрүүлдэг хувцас өмсөөрэй

Халуурсан үедээ хүн хөлсөөрөө дамжуулж халуунаа бууруулдаг. Тиймээс аль болох агаар чөлөөтэй нэвтрүүлдэг хувцас өмсөөрэй. Хэрвээ даарч, чичирч байвал дулаан хувцас давхарлаж өмсөөрэй.

Нимгэн, агаар чөлөөтэй нэвтрүүлдэг хувцас өмсөөрэй

3 Шингэн зүйл их уух

Хүн халуурсан үедээ маш их хөлөрч шингэнээ алддаг. Хэр их шингэнээ алдана тэр чинээгээрээ биеийн халуун тогтворжих үйл явц удааширч, улам сульдаж байдаг.

Тиймээс биеийн шингэнээ ихээр алдахгүйгээр халуунаа бууруулахын тулд та чадах хэмжээгээрээ ус, цай, компот, шүүс гэх мэт шингэн зүйл уугаарай. 

Шингэн зүйл их уух

4 Өвчин намдаах эм

Халуурсан үедээ халуун бууруулах эм уух нь үр дүнтэй байдаг. Гэхдээ 6 сар хүрээгүй нялх хүүхдэд хамаагүй эм өгч болохгүй гэдгийг санаарай. Мөн хэрвээ хүүхэд тань салхин цэцэг гэх мэт бусад өвчнөөс болж халуурч байвал эмнээс аль болох татгалзахыг хичээгээрэй.

Өвчин намдаах эм

5 Духан дээрээ хүйтэн жин тавих эсвэл биеэ нойтон алчуураар арчих

Халуунтай үедээ хүйтэн жинг 30 минутын турш тавихад биеийн халуун эрс буурдаг. Гэсэн хэдий ч эргээд халуун нэмэгдэх боломжтой.

Тиймээс халуун бууруулах эм уусан үедээ хүйтэн жин тавиарай.

Духан дээрээ хүйтэн жин тавих эсвэл биеэ нойтон алчуураар арчих

Халуун бууруулахын тулд хийж болохгүй зүйлс: Халуун бууруулах буруу аргууд

  • 14-өөс доош насны хүүхдэд аспирин өгч болохгүй. Энэ эмийг ууснаар бөөр, толгой өвдөх магадлалтай.
  • Уксус эсвэл спирт агуулсан усаар бие арчих, жин тавих хэрэггүй. Хүүхдэд энэ аргыг бүр ч хэрэглэж болохгүй. Учир нь дархлаа сул байх үед арьсыг спиртээр арчсанаар архины хордлогод орох магадлалтай юм. Харин уксус арьсыг түлдэг.
  • Халуурч байгаа хүнийг хүйтэн усанд оруулж болохгүй. Өндөр халуунтай байх үед гэнэт хүйтэн усанд орвол бие эрхтнээ цочроож, гэмтээх магадлалтай.

Халуун бууруулахын тулд хийж болохгүй зүйлс: Халуун бууруулах буруу аргууд

4
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()