Таны одоохондоо зүглээд хэрэггүй 7 газар

Манай дэлхий дээр аялж зугаалж болох олон үзэсгэлэнтэй газрууд бий. Тиймдээ ч ихэнх хүмүүс очих гэж буй улсынхаа байгалийн сайхан, цаг агаар, дурсгалт газруудын талаар судалж зардал, тооцоогоо төсөвлөдөг. Гэхдээ эх нутгаасаа холдож харь орон руу зорчиход анхаарах маш их зүйлс байдаг. Сайхан бүхнийг бодож эрсдлээ тооцохгүй байх нь таныг аюулд оруулж болзошгүй гэдгийг санаарай. Ер нь аялал жуулчлалын тал дээр бүх хүнд тохирсон ерөнхий заавар өгөх боломжгүй байдаг. Гэхдээ бид танд жуулчдын очиж болохгүй, аюултай газруудыг танилцуулж байна. Та доорх газрууд руу аялахаар шийдсэн байсан бол түр азнаад сайн бодож үзэх хэрэгтэй шүү. 

Таны одоохондоо зүглээд хэрэггүй 7 газар

7 Сомали

Гайхалтай сайхан элс болон цэнгэг устай Сомалийн эргүүд далайн эрэгт дурлагсдыг соронз мэт татдаг.

Гэхдээ энэ бүс нутагт далайн дээрэмчид ихэссэн тул жуулчдад аюултай газар болж хувирсан юм.

Сомали

6 Ирак

Хэдэн мянган жилийн түүхтэй Иракт үзэсгэлэнт байгаль, гайхалтай олдворуудаас эхлээд бүх зүйлс бий. 

Гэхдээ одоо энэ нутгийн эд өлгийн зүйлс дэлхийгээр нэг тархсан гэж болно. Мөн тэнд болж байсан дайн бүрэн дууссан хэдий ч нисэх онгоцнуудад нь амиа золиослогч нар бөмбөг тэслэх аюул байсаар байна. Энэ газарт ардчилал бэхжиж сууриа олтол дахиад 10-20 жил шаардагдах тул жуулчид хол байсан нь дээр юм.

Ирак

5 Балтимор, Мэрилэнд

“The Wire” гэх цуврал киног үзэж байсан хүн бүр энэ газрыг цэцгээр дүүрэн гэж боддог.

Гэхдээ ядуусын хорооллоор нь нэг орой яваад үзэх юм бол Умард Солонгос арай аюул багатай гэдгийг анзаарах болно шүү.

Балтимор, Мэрилэнд

4 Претори, Өмнөд Африк

Гайхалтай сайхан байгаль, өргөжин тэлж буй дарсны үйлдвэрлэл, соёлын дурсгалт зүйлсээс эхлээд энэ газарт сонирхол татах олон зүйлс бий. Мөн сүүлийн үеийн мэдээгээр тус улсад гарч буй аллагын хэмжээ өдөрт 50-аас 46 болж буурч байгаа гэнэ. Тиймээс таныг ийшээ огт очиж болохгүй гэж зөвлөх нь утгагүй ч өөртөө хайртай байсан нь дээр болов уу? Энэ улс аллага, хүчингийн хэмжээгээрээ дэлхийд маш дээгүүр бичигддэг тул жуулчид очихоосоо өмнө урьдчилж маш сайн судалгаа хийх хэрэгтэй.

Претори, Өмнөд Африк

3 Рио де Жанейро, Бразил

Өмнөд Африктай адилаар Бразил нь хүний сонирхлыг татах маш олон зүйлстэй. Үзэсгэлэнт далайн эргийн хотууд, үзэмж төгөлдөр шүрэн арал, гайхалтай сайхан цаг агаарт нь сэтгэл татагдахын байхын аргагүй юм.

Гэхдээ бүрэн зэвсэглэсэн гудамжны хэдэн мянган дээрэмчид нь цагдаа нартай болон өөр хоорондоо байлдаж байдгийг санах хэрэгтэй.

Рио де Жанейро, Бразил

2 Афганистан

Маш уудам газар нутагтай, уулархаг онгон зэрлэг байгальтай Афганистан бол аялж зугаалахад маш тохиромжтой орон билээ.

Гэхдээ  та хувийн хамгаалагч эсвэл цэрэг дайчидтай л аялахгүй бол маш аюултай байх болно. Учир нь сүүлийн хэдэн жилд АНУ-ын цэргүүд энэ газарт ихээр очиж байгаа бөгөөд түүнийг дагаад хүчирхийллийн тоо нэмэгдэж, нөхцөл байдал улам дордсоор л байна. 

Афганистан

1 Мексик

Америкчууд төдийгүй дэлхийн олон орны хүмүүс Мексикт очиж амралтаа өнгөрүүлж, аялж зугаалах дуртай байдаг. 

Гэхдээ сүүлийн арваад жилд энэ газарт мансууруулах бодисыг хууль бусаар маш ихээр нэвтрүүлэх болжээ. Мөн сүүлийн 2 жилийн хугацаанд Мексикийн зарим нутагт аллагын тоо өсөж бараг л дайны бүс шиг болсон гэхэд хилсдэхгүй. Жуулчдын очдог зарим маршрут нь харьцангуй аюул багатай байгаа ч бусад газруудад нь толгойгүй цогцос ихээр олдож байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй шүү.

Мексик

12
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()