Түүхэн дэх хамгийн том "шаталтууд"

2019-04-22, 15:48
23,104

Хэн ч төгс биш учир дэлхий дээрх хүн бүр л цаг ямагт алдаа гаргаж байдаг. Гэхдээ зарим хүмүүс өөрсдийн буруу шийдвэрийнхээ улмаас ихээхэн ашиг олж болох зүйлээсээ татгалзаж, алдагдал хүлээх нь бий. Ингээд бид танд бүх цаг үеийн хамгийн их хөрөнгө, мөнгөний алдагдал дагуулсан харамсалтай үйл явдлуудыг танилцуулж байна. Хүн ирээдүйгээ мэдэж чаддаг байсан бол юутай сайхан.

Түүхэн дэх хамгийн том "шаталтууд"

13 Олон давхар барилга нурсан нь

Хятадын Шанхай хотын “Lotus Riverside” хэмээх хотхоны 11 давхар байшин нурж байжээ. Хамгийн гайхалтай нь хотхоны байшингууд хоорондоо маш ойрхон зайтай баригдсан байсан ч ганц барилгаас бусад нь дагаж нураагүй юм. Уг барилга унасан гол шалтгаан нь сууриа буруу цутгаснаас болжээ.

Олон давхар барилга нурсан нь

13 Санамсаргүйгээр 150 жилийн настай гитарыг устгасан нь

Америкийн найруулагч Квентин Тарантиногийн “The Hateful 8” кинонд 150 жилийн настай гитар ашиглажээ. Тус гитарыг Мартины гитар хэмээх музейгээс түрээслэн авсан байна. Гэвч кино хийх үед тэд энэ урт удаан настай гитарыг сүйтгэжээ. Кино багийнхан маш үнэ цэнэтэй эд зүйл авснаа мэдээгүй байна.

Санамсаргүйгээр 150 жилийн настай гитарыг устгасан нь

12 Өргөн вагон болон нарийн тавцан

2014 онд Францын төмөр замын зорчигч тээврийн "SNCF" компани галт тэрэг, метроны салбартаа шинэчлэл хийхээр шийджээ. Ийнхүү 15 сая еврогийн үнэтэй 2000 оны шинэ галт тэрэг худалдан авчээ. Харамсалтай нь,  шинэ галт тэргэнд буудлуудын тавцан хэтэрхий нарийдах байсныг хэн ч тооцоолж үзээгүй аж. Ийнхүү галт тэрэг нь явах ямар ч боломжгүй болсон юм.

Өргөн вагон болон нарийн тавцан

10 Үсгийн алдаанаас болж 225 сая ам.доллар алджээ

Японы "Mizuho Securities" хэмээх компани нэг ширхэг хувьцаагаа 610.000 иен буюу ойролцоогоор 500 ам.доллараар Токиогийн хөрөнгийн бирж дээр зарахыг хүсжээ. Гэтэл нэгэн брокер хоёр тоон дээр будилж 610.000 ширхэг хувьцааг 1 иенээр зарна гэж бичиж алдаа гаргасан юм. Хэдийгээр дээрх компани энэ саналыг хүчингүй болгохыг хөрөнгийн биржээс хүссэн боловч, тэд хүсэлтийг нь хүлээн аваагүй юм. Улмаар тус компани 225 сая ам.долларын алдагдал амсжээ.

Үсгийн алдаанаас болж 225 сая ам.доллар алджээ

9 Хөвөх боломжгүй шумбагч онгоц

Испани улсын эрх баригчид "The Isaac Peral" хэмээх шинэ төрлийн шумбагч онгоцны бүтээн байгуулалтад зориулж 1.75 тэрбум фунтын хөрөнгө оруулалт хийжээ. Гэтэл шумбагч онгоц бүтээх үед тооцооллын алдаа гарч маш хүнд жинтэй болсноор усанд хөвөх боломжгүй гэдэг нь батлагдсан юм.

Хөвөх боломжгүй шумбагч онгоц

8 Аляскыг зарсан нь

XIX зууны сүүлээр Оросын Александр II хаан Аляска мужийг ямар ч ашиггүй, мөсөөр хучигдсан газар хэмээн үзжээ. Ийнхүү 1867 оны 3 сард Аляскыг АНУ-д ердөө 7.2 сая ам.доллараар зарсан гэдэг. Хэдий тухайн үед доллар болон рублийн зөрүү бага байсан ч хожим тэр газар нутаг маш их үржил шимтэй байсан нь тогтоогджээ.

Аляскыг зарсан нь

7 Миллениум - Бүжиглэдэг гүүр

Лондонд байрлах "Миллениум гүүр" 2000 онд анх нээлтээ хийсэн даруйдаа хаагджээ. Учир нь олон хүн гүүрэн дээр гарах үед суурь нь хөдөлж, савлаж байсан юм. 

Тус гүүрийг аюулгүй болгохын тулд нийт 23.2 сая фунт зарцуулжээ.

Миллениум - Бүжиглэдэг гүүр

6 Сансрын хөлгөө алдсан нь

"Mars Climate Orbiter" хэмээх сансрын хөлгийг НАСА-гийнхан Ангараг гарагийн уур амьсгалыг судлуулахаар бүтээжээ. Гэтэл хөлгийг дэлхийн гадаргуугаас гарахад нь холбоо тасарсан байна. НАСА-гийн багийнхан хөлөгтэй харьцахын тулд фут, яард гэх мэт хэмжээсүүдийг ашигласан ч тус хөлөг нь метрийн нэгж ашигладаг байжээ.

Улмаар тус судалгааны хөлөг Ангараг гарагийн гадаргуутай хэт их ойртсоноос болоод сүйрсэн юм. 

Сансрын хөлгөө алдсан нь

5 "Apple" компанийн хувьцааг зарсан нь

"Apple I"-ийн анхны загварыг бичсэн Рональд Уэйн хэмээх эр "Apple" компанийг үүсгэн байгуулсан хүмүүсийн нэг юм. Тэрбээр 1976 онд өөрт байсан 10 хувийн үнэт цаасаа 800 ам.доллараар зарж байжээ. Гэтэл өнөөдөр тус компанийн хувьцаа үүнээс хэдэн зуу дахин илүү үнэд хүрэх болсон билээ.

"Apple" компанийн хувьцааг зарсан нь

4 Машины осол дагуулагч барилга

Лондон хотод "Walkie Talkie" хэмээх шил, толин тусгалтай өндөр барилга баригдсанаас хойш ойролцоох төв замд нь машины ослууд их гарах болжээ. Учир нь тус барилга дээр нар тусах үед ойр орчмоо бүхэлд нь гэрэлтүүлж, хөдөлгөөнд оролцож буй машины жолооч нарт саад учруулж байсан юм. Машины ослыг багасгахын тулд уг барилгыг бүхэлд нь гэрэл ойдоггүй материалаар дахин бүрсэн гэдэг.

Машины осол дагуулагч барилга

3 Хог дээр үсэрсэн Биткоин

2009 онд биткоин анх гарч ирж байх үед түүнийг худалдаж авах их амархан, маш хямдхан байв. Тухайн үед Жэймс Ховэлл гэх Англи эр хуучин процессор дээрээ 7.500 биткоин авч байршуулжээ. 2013 он гэхэд биткоины үнэ 7.5 сая ам.доллар болтлоо өсөж, Жэймс олон жилийн өмнө цуглуулсан биткоиноо гаргаж ирэх гэсэн боловч, аль дээр процессороо хогийн цэг дээр хаяснаа санасан гэдэг.

Хог дээр үсэрсэн Биткоин

2 Живсэн Васа хөлөг онгоц

17-р зуунд Шведийн хааны зарлигаар Васа хэмээх усан онгоцыг бүтээжээ. Васа нь Шведийн усан цэргийн флотын тэргүүн онгоц болох ёстой байсан юм. Гэвч шинэхэн хөлөг буруу загвартай хийгдсэн тул тэнцвэр алдаж, хөвөх боломжгүй болж Стокгольм хотын эргээс ч холдож чадалгүй живсэн юм.

Живсэн Васа хөлөг онгоц

1 Гүүрний нэг хэсэг нурж унасан нь

Солонгосын Сөүл хотын дундуур урсдаг Хан мөрний дээр байрлах гүүрний нэг хэсэг 1994 онд нурж унажээ. Гүүрний дунд хэсэг ачааллаа дааж чадаагүйн улмаас дээрээ байсан бүхнийг доош авч унасан юм. Нурсан шалтгаан нь ган төмрийн даац муу байснаас болжээ.

Гүүрний нэг хэсэг нурж унасан нь

27
таалагдаж байна

22
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()