Алдартай уран бүтээлчид яагаад ихэвчлэн 27 насандаа хорвоог орхидог вэ?

2011 онд дуучин Эми Уайнхаус зуурдаар нас барсан бөгөөд түүний дараа хүмүүс “Клуб-27” буюу 27 насандаа өөд болсон алдартнууд руу ихээхэн анхаарал хандуулах болсон юм. Учир нь маш олон алдартан, нэртэй хөгжимчид энэ насандаа тун ойлгомжгүй байдлаар нас барсан байдаг. Энэ талаар олон нийтийн сайн мэддэггүй хэд хэдэн нууцлаг баримтууд ч бий. Ингээд харамсалтайгаар өөд болсон алдартнуудын амьдрал 27 гэсэн тоотой ямар холбоотой болохыг хамтдаа сонирхоцгооё.

Алдартай уран бүтээлчид яагаад ихэвчлэн 27 насандаа хорвоог орхидог  вэ?
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 "Клуб 27"-д хэн байдаг бэ?

  • Михаил Лермонтов — Клубийн хамгийн анхны гишүүдийн нэг 27 настай байхдаа Мартыновтай тулалдаж байгаад нас баржээ. Лермонтов 1841 онд өөрийнхөө үхлийн талаар хэлж байсан гэх яриа ч бий.
  • Роберт Жонсон — ХХ зууны хамгийн алдартай блюз дуучин. 1938 онд нууц амрагуудынхаа нэгний нөхрийн гарт амиа алдсан.
  • Брайан Жонс —"The Rolling Stones" хамтлагийн үүсгэн байгуулагч, гитарчин усан санд живж амиа алдсан юм. Батлагдаагүй мэдээллээр 1969 онд алагдсан байх магадлалтай.
  • Жими Хендрикс — Тэрбээр дууны үг зохиогч, дуучин, рок хөгжмийн түүхэн дэхь хамгийн шилдэг гитарчин байсан. 1970 онд нойрсуулах эм хэтрүүлэн хэрэглэж, бөөлжсөндөө хахаж амиа алдсан.
  • Женис Жоплин — Тэрбээр блюзын шилдэг уран бүтээлчдийн нэг байсан ч 1970 онд хар тамхи хэтрүүлэн хэрэглэж нас барсан юм.
  • Жим Моррисон —  Зохиолч, "The Doors" хамтлагийн ахлагч, дуучин зүрхний дутагдалд орж 1971 онд нас барсан гэх албан ёсны баримт бий.
  • Жан-Мишель Баския — Америкийн алдартай зураач, хар тамхинд хордож 1988 онд нас барсан.
  • Курт Кобейн — "Nirvana" хамтлагийн ахлагч, дуучин, гитарчин 1994 онд өөрийгөө буудаж хороосон.
  • Эми Уайнхаус — Британийн R&B, жазз- соул жанрын дуучин согтууруулах ундаанд хордож 2011 онд нас барсан.
  • Антон Ельчин —Орос гаралтай Америк жүжигчин өөрийн автомашинд дайруулж 2016 онд нас барсан.

Үүнээс гадна 31 уран бүтээлч 27 насандаа амиа алдсан гэх баримт бий.

"Клуб 27"-д хэн байдаг бэ?

2 Статистик онол

2011 онд "British Medical Journal" сэтгүүлийнхэн “Клуб 27”-той холбоотой статистик мэдээллийг гаргаж байсан юм. Учир нь залуу насандаа алдарт хүрэх нь эрт нас барах эрсдлийг нэмэгдүүлдэг бөгөөд энэ баримт 27 гэсэн тоогоор хязгаарлагддаггүй юм. Гэхдээ 40 орчим залуу уран бүтээлчид, хөгжимчид 27 насандаа амиа хорлож, эсвэл зуурдаар нас барсан харамсалтай баримтууд байдаг.

Уг нас баралтын шалтгааны эх үүсвэр нь 27 гэсэн тоондоо биш харин тэд бүгд залуу насандаа амжилтын оргилд хүрсэнд оршино. Статистикаас харахад тэд 20 гаруйхан настайдаа 4-5 жилийн дотор л амжилтанд хүрсэн байдаг. Ийнхүү маш эрт, богино хугацаанд амжилтанд хүрэх нь согтууруулах ундаа, хар тамхи гэх мэт зүйлсийг хэтрүүлэн хэрэглэхэд нөлөөлдөг ба тэр нь зуурдаар нас барах тохиолдлыг нэмэгдүүлдэг болов уу.

Статистик онол

3 Сэтгэл зүйн онол

Сэтгэл судлалын шинжлэх ухааны үүднээс авч үзвэл эдгээр алдартнуудын амиа хорлосон шалтгаан нь өөрсдийгөө өөрчилсөнтэй нь холбоотой гэнэ.

Эриксоны онолоос харахад хүн төрөлхтний амьдрал хувь хүн болж төлөвших 8 хэсэгт хуваагддаг ба 24-26 нас нь сүүлээсээ өмнөх үед тооцогддог юм.  Хүн энэ үедээ ихэвчлэн бүтээлч байх уу эсвэл уналтанд орох уу гэдгээ сонгох хэрэгтэй болж, өөрийгөө таньж мэдэхийг эрмэлзэж байдаг юм.  Мөн 27 насандаа хувь хүн болж төлөвшихөд хүндрэлтэй байдаг бөгөөд сэтгэл зүйн хямралд ихээхэн автдаг. Нийгэмд байр сууриа тодорхойлохыг хичээж, өөрийгөө хөгжүүлэх тал дээр анхаарал хандуулж эхэлдэг энэ үедээ алдар нэрд хүмүүс амьдралын боломжоо дээд цэгт нь тулгасан байдаг учир цаашид хэрхэн хөгжиж, юу хийхээ мэдэхээ больж, сэтгэл санааны гүн хямралд орж, өөрийгөө бага багаар үгүй хийдэг байна.

Сэтгэл зүйн онол

4 Нууцлаг онол

“Клуб 27”-ийн хамгийн анхны гишүүдийн нэг нь ХХ зууны алдарт блюзмен Роберт Жонсон байжээ.  Тэрбээр гитар  тоглох төрөлхийн авьяасгүй байсан учир суралцахад маш хүндрэлтэй байсан гэдэг. Харин 1931 онд бүх зүйл өөрчлөгдөж, Роберт хэсэг хугацаанд алга болж эргэн гарч ирэхдээ тухайн үеийн хамгийн шилдэг блюз уран бүтээлч болж чадсан юм. Өөрийнх нь дурссанаар тэр Миссисиппи мужийн Кларксдейл хот дахь 61 болон 49-р хурдны замын уулзвар дээр чөтгөртэй гэрээ хийсэн гэдэг. Энэхүү уулзвар дээр 1937 онд блюзын алдарт уран бүтээлч Бесси Смит автомашины ослоор нас барж байжээ.

Үүнээс хойш Робертыг "Чөтгөр" хэмээн нэрлэх болсон ба 27 насандаа өөрийн нууц амрагуудынхаа нэгний хартай нөхрийн гарт алагдсан юм. Дэлхий даяар түүний чөтгөртэй байгуулсан гэрээ дуусаж амиа алдсан гэх яриа тархаж байжээ. Энэхүү онолыг үүсгэн байгуулагчдын үзэж байгаагаар Жонсоны гэрээ байгуулсан үеэс хойших бүх алдарт хөгжимчдийн амьдрал 27 насандаа дуусдаг болсон гэнэ. 

Нууцлаг онол

8
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()