Минималист блоггер Оюунтөгсийн "CAAK PODCAST"-д оролцохдоо хэлсэн онцлох ишлэлүүд!

"CAAK PODCAST"-ын 7 дахь дугаарын зочноор оролцсон "минималист" стайл блоггер Оюунтөгсийн онцлох үгнүүдээс хүргэж байна. Магадгүй таны анзаараагүй эсвэл мэддэг мөртлөө хэрэгжүүлж чадахгүй байгаа зүйлсийн гаргалгааг энэ подкаст дээр ярьсан байгаа гэдэгт итгэлтэй байна.

Минималист блоггер Оюунтөгсийн "CAAK PODCAST"-д оролцохдоо хэлсэн онцлох ишлэлүүд!

ОНЦЛОХ ИШЛЭЛҮҮД

  • Манай эмэгтэйчүүд шүүгээ дүүрэн хувцастай мөртлөө өмсөх хувцас юу ч байхгүй гэж ярьдаг
  • Хүмүүс тархин доторх шүүгээндээ хувцасладаг
  • Намайг анх ойр дотны хүмүүс маань дэмжихгүй байсан ч яваандаа бүгд ойлгосон
  • Шүүгээн доторх бүх хувцсаа дэлгэж тавиад ажигла
  • Шинэ хувцас авах эсвэл хувцсаа ялгахаасаа өмнө хүмүүст яаж харагдахыг хүсэж буй дүрээ тодорхойл
  • Хувцсан дээрх брэндийн лого таныг тодорхойлохгүй. Харин хувцасны өнгө л таныг илэрхийлэх болно.
  • Амьдралын утга учрыг ойлгосон хүмүүс минималист хэв маягийг сонгодог
  • Хувцаслалтын суурь өнгө бол хувцасны 70-аас илүү хувийг эзэлдэг. Миний хувьд суурь өнгөө хар, цагаан, саарал, шаргал өнгийг сонгодог.
  • Том том цэцэг, бор, бор шаргал, улаан хүрэн, чернилэн ягаан өнгөнүүд хүнийг овортой харагдуулдаг
  • Манайхан хувцсаа гоёл чимэглэл шиг ашиглаад цүнх, ээмэг бөгжөө бүх хувцсан дээр тохируулж сонгож алдаа гаргадаг. Гэтэл яг үнэндээ хувцасны чимэг бол гоёл чимэглэл шүү дээ.
  • Нүд удаан харсан зүйлдээ дасдаг учир энгийн зүйлс эргэн тойронд тань бий болоход минималист хэв маяг руу шилжихэд амархан болдог
  • Гоё ганган эд материал бусад зүйлсээ ч тийм байхыг шаарддаг
  • Минималист гэхээр хувцас, эд материал гэж ойлгож болохгүй. Бодол, хандлагаа хүртэл минималист болгож болно.
  • Хэтэрхий сөрөг мэдээлэл хүргэдэг фэйсбүүк найзууд болон мэдээллийн сувгийг unfollow хийх нь зөв
  • Минималист хэв маяг нь нас голдоггүй
  • Хүн бүхний гоо сайхны таашаал өөр байдаг учир минималист болох ёстой гэж шаардах нь буруу, сонголтыг өөрт нь үлдээ
  • Аз жаргалтай байна гэдэг амар тайван байх юм
  • Би юу хийхдээ илүү аз жаргалтай байдаг юм бэ гэдгийг олох нь чухал...

 

Энэ подкастыг доорх линкээр орж сонсоорой: 

Apple Podcast ~

Soundcloud Podcast ~

16
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()