Түүхийн хуудаснаа тодоор бичигдэн үлдэх өнөө цагийн ололт амжилтууд

Эртний Грек, Ромын соёл гэхээр Сократын үнэт хөдөлмөр, Македоны Александрын  байлдан дагуулалт бидний санаанд ордог. Тэгвэл цоо шинэ бүхнийг эрэлхийлж буй XXI зуун бидний ирээдүй хойч үед ямар ололт амжилтаараа дурсагдах бол гэж та бодож байсан уу? Мэдээж доор дурдагдах баримтууд түүхийн номын шаргал хуудаснаа зурайн үлдэнэ гэсэн 100% баталгаа байхгүй ч ирээдүйн их ололт амжилтын суурь нь болно гэдэгтэй  орчин цагийн хүн бүр санал нийлэх биз ээ.

Түүхийн хуудаснаа тодоор бичигдэн үлдэх өнөө цагийн ололт амжилтууд
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа

1 Кино урлагийн хөгжилд үзүүлэх компьютерын технологийн нөлөө

Орчин үеийн ихэнх кинонууд компьютерын тусгай эффектийг ашигладаг болсон билээ. 

“Алита: Тулааны сахиусан тэнгэр” киноны гол дүрийн жүжигчин бол үүний хамгийн сонгодог жишээ юм. Эмэгтэйн нүд яг л Японы манга дээр дүрслэгддэг бүсгүйчүүдийн нүд шиг маш том харагдаж байгааг та анзаарч байгаа байх. Ийм эффект гаргахын тулд жүжигчин Роза Салазарын нүүрийг дүрслэл цуглуулагч технологийн тусламжтайгаар бичиж нүдийг нь компьютерын тусгай программаар томруулжээ.

Тэр ч бүү хэл XXI зуунд үхэл хүртэл уран бүтээлчдийн  амжилтын төгсгөл байхаа больжээ. Аль хэдийн насан эцэслэсэн дуучид, жүжигчид хурдацтай хөгжиж буй техник технологийн тусламжтайгаар шүтэн бишрэгчдийнхээ өмнө голограмм хэлбэрээр уран бүтээлээ толилуулах боломжтой болсныг алдарт Майкл Жексоны жишээн дээрээс харж болох юм. Тэрбээр 2009 онд таалал төгссөн боловч түүнээс 5 жилийн дараа буюу 2014 онд Лас Вегаст болсон нэгэн тоглолтонд “өөрийн биеэр” морилон ээлжит хит дуугаа дуулж нийтэд хүргэсэн билээ.

Кино урлагийн хөгжилд үзүүлэх компьютерын технологийн нөлөө

2 Голограмм урлаг болтлоо хөгжив

Урлаг гэдэг зүйл цахим ертөнцийн нэг хэсэг болсоор байгаа учраас “Гайхалтай зүйлсэд гараараа хүрнэ” гэдэг үг тун удахгүй зүгээр л бэлэг тэмдгийн шинжтэй болж хувирна. Голограмм дүрт балетчин бүсгүйчүүд тайзан дээр бүжиж, музейн үзэсгэлэнгүүд дээр дурсгалт зүйлс биш харин тэдний өнгө өнгийн тоон хуулбарууд тавигдаж байхад өөр яах ч билээ дээ.

Энэ арга дуудлага худалдаа зохион байгуулагчдыг хүртэл зүгээр өнгөрүүлсэнгүй. Тэдний нэг нь Лондонд болж буй дуудлага худалдаагаар оруулж байсан объектоо Хонконгд байгаа үйлчлүүлэгчдэдээ яг тухайн цаг мөчид нэгэн зэрэг толилуулахын тулд голограммыг ашиглаж байжээ. Түүний үр дүнд Хонконгоос оролцож байсан эрхэм тэрхүү зүйлийг өөрийн болгосон байна.

Голограмм урлаг болтлоо хөгжив

3 Зайны ажил буюу онлайн илтгэгчид

XXI зууныг чөлөөт уран бүтээлчид болон нэг газраа удаан тогтож чаддаггүй хүмүүст зориулагдсан гэж тодорхойлж болох юм. Өнөө үед мэдээллийн технологийн мэргэжилтэй ихэнх хүмүүс алсын зайнаас ажиллахыг илүүд үздэг болсон бөгөөд блог хөтлөлт нь сонирхол, хобби байхаа больж нэгэн төрлийн бизнес болон хувирчээ.

Түүгээр ч зогсохгүй их, дээд сургуулийн багш нар онлайнаар “томилолтонд” явж өөр хот, улсад байгаа оюутнуудад скайпын тусламжтайгаар лекц уншдаг болсон. Мөн Лондоны нэгэн коллежийн багш нар голограмм хэлбэрээр лекцээ уншиж, танхимаа удирддаг болж байгаа гэнэ.

Зайны ажил буюу онлайн илтгэгчид

4 Таблет компьютерын эрин үе

Анх 2002 онд "Microsoft" компанийн үүсгэн байгуулагч Билл Гейтс мэдрэгчтэй дэлгэцийн тусламжтайгаар мэдээллийг гар бичвэр эсвэл дуу бичлэгээр оруулж болдог таблет компьютерын загварыг анх танилцуулж байжээ. Энэ бол өдөр тутамдаа компьютер ашигладаг, тогтмол и-мейлээр харилцдаг, дэлгэц дээрээс мэдээ мэдээллийг уншиж дассан хэрэглэгчдэд зориулж хийсэн гайхалтай бүтээл байсан юм.

Таблет компьютерын эрин үе

5 Хүн төрөлхтөн үүссэн цагаас хойших бүхий л мэдлэг, мэдээллийг цахимжуулав.

Ном авахын тулд номын санд оочирлодог байсан үе аль хэдийн ард хоцорчээ. Одоо цагт бүхий л ном товхимол, эрдэм шинжилгээний ажлууд цахим хэлбэрт шилжсэн гэхэд хилсдэхгүй. 

2008 онд "Europeana" сайт нээгдсэнээр энэхүү үйл явцыг бүр ч хялбархан болгож өгсөн юм. Тухайн сайтад бүртгэлтэй хэрэглэгчид Европын мянга мянган музей, номын сан, тэр ч бүү хэл архивын газарт хадгалагдаж буй кино, уран зураг, дуу бичлэг, ном, түүхийн дурсгалт зүйлийг гэртээ буйдан дээрээ хэвтэж байгаад л үзэж сонирхох боломжтой болсон бөгөөд алдарт Мона Лизаг “амьдаар” нь харахын тулд заавал Луврын музейг зорих шаардлагагүй болжээ.

Хүн төрөлхтөн үүссэн цагаас хойших бүхий л мэдлэг, мэдээллийг цахимжуулав.

6 Бодит байдалтай холбогдсон виртуал ертөнц

Нүд ирмэх төдийд л биднийг шал өөр ертөнцөд аваачиж, видео тоглоомын гол баатар болгоод “өөрийн биеэр” тулаанд оролцох боломжийг олгодог шидэт гэмээр дуранг бид бүгдээрээ мэднэ.

Түүнээс гадна сүүлийн 15 жилийн турш VR технологийг хүүхдийн эмнэлгүүдэд идэвхтэй ашигладаг болсныг дурдах нь зөв юм. Энэхүү төхөөрөмжийг тархины саажилт болон мэдрэлийн гаралтай төрөл бүрийн эмгэгтэй хүүхдүүдийн эмчилгээнд зориулан хэрэглэдэг бөгөөд энэ нь тэдэнд зарим үйл хөдөлгөөнийг өөрийн болгоход, бодит ертөнцөд тулгарч болох азгүйтэл, асуудлаас айхаа болиход нь тусалдаг гэнэ.

Бодит байдалтай холбогдсон виртуал ертөнц

7 Одод хоорондын орон зайд нэвтрэх боломж

НАСА-гийн мэдээлснээр 1977 онд тэдний дэлхийгээс хөөргөсөн “Voyager 2” тандалтын төхөөрөмж 2018 оны 11-р сарын 5-нд нарны системээс гарсан гэжээ. Уг төхөөрөмж нь одоогийн байдлаар дэлхийгээс 18 тэрбум гаруй километр зайд оршиж байгаа ба түүнээс арай өмнө хөөрсөн “Voyager 1” төхөөрөмж дэлхийгээс 22 тэрбум километр зайд байгаа гэнэ. Оддын дунд зугаалж буй дэлхийн “аялагчид”-тай 2027 он хүртэл холбоотой байх боломжтой гэж эрдэмтэд үзэж байна.

Одод хоорондын орон зайд нэвтрэх боломж

8 “Өөртөө итгэлгүй байдлаас өөдрөг нэгэн рүү шилжив” буюу “Body Positive”

Сэтгэл судлаачдын дүгнэж байгаагаар охид бүсгүйчүүдийн бие галбирын талаарх яриа, худал цуурхал, шүүмжлэлт мэдээллүүд нь эмэгтэйчүүдийг бие махбодын хараат бус байдал руу тэмүүлэхэд хүчтэй нөлөөлсөн гэнэ.

Бүсгүйчүүд яаж турах талаар бичигдсэн эцэс төгсгөлгүй нийтлэл мэдээллүүд, таргалалтын тухай мянга мянган аймшгийн түүхүүдийг уншиж, ганган даашинзтай туранхай модель бүсгүйчүүдийн үзэсгэлэнт зургуудаар гар утасныхаа галерейг дүүргэдэг байсан байсан цаг саяхан мэт санагдана. Гэвч тэр бүхэн өөрчлөгдөж "Body Positive" гэх ойлголт гарч ирснээр эмэгтэйчүүд бие галбираасаа ичихээ больж, өөртөө сэтгэл хангалуун болсоор байгааг дэлхийн алдарт сэтгүүлүүд нүүр хуудсаа “Plus Size” моделиудын зургаар чимдэг болсноос харж болох юм.

“Өөртөө итгэлгүй байдлаас өөдрөг нэгэн рүү шилжив” буюу “Body Positive”

9 Анхны Африк гаралтай Америк ерөнхийлөгч ба Америкаас төрөн гарсан анхны Ромын пап

2009 онд Барак Обама нь түүхэн дэх анхны Африк гаралтай Америк ерөнхийлөгч болж байсан бөгөөд энэхүү үйл явдалд сэтгэл нь хөдөлсөн Нобелийн сан түүнийг дэлхийн дээд шагналаар шагнаж байсан.

Тэгвэл түүнээс хэдхэн жилийн дараа буюу 2013 онд Ромын католик шашны сүмийг Аргентин гаралтай хамба лам Хорхе Марио Бергольо удирдах болсон юм. Тэрбээр өөрийгөө Франциск хэмээн нэрлэсэн бөгөөд Өмнөд Америкаас төрөн гарсан анхны пап болжээ.

Анхны Африк гаралтай Америк ерөнхийлөгч ба Америкаас төрөн гарсан анхны Ромын пап

10 Зөгнөлт киноноос төрөн гарсан технологиуд

Хэдхэн жилийн өмнө хүнтэй алсын зайнаас дүрс дүрсээ харж ярина гэхээр нэг л санаанд бууж өгдөггүй байлаа. Харин одоо цагт бол энэ нь хэвийн үзэгдэл болон хувирчээ. Бид ухаалаг утас, видео холбооны программуудыг маш хурдацтайгаар мэргэжлийн түвшинд хүртэл эзэмшиж байгаа нь тун удахгүй харилцагчийнхаа виртуал тусгалтай яриад суудаг чадвартай болох нь уу гэлтэй. (Яг ”Оддын дайн” дээр гардаг шиг )

Зөгнөлт киноноос төрөн гарсан технологиуд

11 Биометрт бичиг баримт

Өнөөдөр цаасан дээр хэвлэгдсэн энгийн бичиг баримтуудын үе өнгөрч бичил чип суурилуулсан биометрт паспортын эрин үе эхэлж байна. Энэхүү паспорт нь тухайн хүний талаарх мэдээллийг хэдхэн хормын дотор шалгах боломжийг олгодгоороо давуу талтай юм. 

Уг хөгжил дэвшлийн дараагийн алхам нь аливаа хүнийг нүдний торлог бүрхэвчийн хээгээр нь таньдаг болох цоо шинэ төхөөрөмж байхыг ч үгүйсгэхгүй юм. Яагаад гэвэл эрдэмтэд аль хэдийн ийм төрлийн гайхалтай технологийг гаргахаар ажиллаж байна. Гэвч одоохондоо туршилтанд хамрагдах сайн дурынхан болон өндөр чанартай зураг авах нөөц боломжийн дутагдалд орчихсон байгаа гэнэ.

Биометрт бичиг баримт

12 Өвөрмөц архитектурын шийдэл

Өвөрмөц онцгой шийдэлтэй архитектурын анхдагчид гэвэл дэлхийд хамгийн өндөрт тооцогдох буюу 828 м өндөртэй “Бурж Халифа” нэрт барилгыг босгосон Дубайн архитекторуудыг нэрлэж болох юм. Харин одоо тэд өөрсдийн гаргасан рекордыг дахин “эвдэхээр” шаргуу ажиллаж байгаа бөгөөд тун удахгүй 928 метрийн өндөртэй “Дубай Крик Харбор” цамхаг нээлтээ хийх юм байна. 

Түүнчлэн дубайчууд “Ирээдүйн офис” гэж нэрлэгдэх дэлхийн анхны 3D офисын барилгыг бүтээжээ. Түүний хэвлэлтэнд нийт 17 өдөр, 1 ажилчин, 6 метр урттай принтер шаардагдсан бөгөөд барилгыг эвлүүлэх явцад 2 хоног, харин дотоод засал чимэглэлийг хийхэд нийт 3 сарын хугацаа тус тус зарцуулагдсан байна.

Өвөрмөц архитектурын шийдэл

13 Хиймэл зүрх, хэвлэмэл чих

Анхны хиймэл зүрх шилжүүлэн суулгах мэс ажилбар 2001 онд Роберт Тулс хэмээх АНУ-ын иргэнд хийгдсэн ба тэрбээр шинэхэн зүрхтэйгээ дөнгөж 151 хоног амьдарч чадсаны эцэст таалал төгсжээ. Түүнд суулгасан байсан "AbioCor" гэх төхөөрөмжийг одоогийн байдлаар худалдаанаас  татчихсан байгаа юм.

Харин саяхан Хятадын эрдэмтэд 5 хүүхдэд маш амжилттайгаар чих “ургуулж” чадсан ба энэ нь “хэвлэмэл” эрхтнүүдийн туршилтууд амжилт дагуулж байгааг илтгэж байна.

Тэд лабораторийн нөхцөлд 3D загвар бүтээж, өвчтөний дутуу хөгжилтэй чихний мөгөөрснөөс эсүүдийг нь түүж 3 сарын хугацаанд тусгай уусмалд ургуулдаг байна. Энэ бүхний эцэст бяцхан иргэд маань шинэ, эрүүл чихтэй болох боломжтой болдог гэнэ шүү.

Хиймэл зүрх, хэвлэмэл чих

11
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()