Өргөн жийнсийг дэгжин хослуулах 5 арга

Хавар болон зуны улиралд өргөн жийнснээс илүү эвтэйхэн хувцас бараг л байдаггүй. Энэхүү хувцсыг ажил, үдэшлэг, хүлээн авалт гээд энгийн үед ч өмсөж болдгоороо давуу талтай байдаг. Хэрвээ бүсгүй та өргөн жийнсийг юутай хослуулж өмсөхөө мэдэхгүй байвал дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулаарай.

Өргөн жийнсийг дэгжин хослуулах 5 арга
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Майк болон хүрэм

Та өргөн жийнсийг майк болон хүрмийн хамт өмсөж илүү дэгжин харагдаарай. Хамгийн гол нь майкны загвар тань эрээн мяраан биш энгийн байх ёстой шүү. Ямар ч хүрэм жийнстэй гайхалтай зохицдог бөгөөд доогуур нь өндөр өсгийт өмсвөл хөл тань урт харагдах болно.

Майк болон хүрэм

2 Тод өнгийн цамц болон өндөр өсгийт

Жийнсийг тод өнгийн цамц болон өндөр өсгийтэй гуталтай хослуулах юм бол маш ялдамхан харагддаг. Мөн том ээмэг болон бугуйвч зүүвэл та хаана ч явсан хамгийн дэгжинд тооцогдоно. 

Тод өнгийн цамц болон өндөр өсгийт

3 Сул загвартай хүрэм

Оройн цагаар өргөн жинсийг маш эмэгтэйлэг зүйлтэй хослуулан өмс. Жишээ нь, амьтны хээтэй, V захтай сул загварын цамц яг тохирно. Ялангуяа торгон, тод өнгөтэй сул загварын хүрэм таныг илүү тачаангуй харагдуулах болно. 

Сул загвартай хүрэм

4 Яакан хүрэм

1990-ээд оны загварууд өнгөрсөн улирлаас эхлэн трэнд болж байгаа учраас яакан хүрмийг өргөн жийнстэй хослуулж болох юм. Жийнс болон яакны тань өнгө болон загвар нь өөр өөр байвал тун содон харагдах болно.

Яакан хүрэм

5 Цагаан хоолойтой цамц болон хар бүс

Минималист хэв маягаар хувцаслахыг хүсвэл танд ердөө цагаан хоолойтой цамц болон хар бүс байхад л хангалттай.Мөн хар гутал, урт хүзүүний гинж, бугуйвч зэргийг хослуулбал та даруухан хэрнээ үзэсгэлэнтэй төрхийг бүрдүүлж чадна. 

Цагаан хоолойтой цамц болон хар бүс

8
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()