Оддын сайхан харагддаг нууцаас...

Дэлхийн гоо сайхны бараа бүтээгдэхүүний зах зээл маш өндрөөр үнэлэгдэх болсон энэ цаг үед бүх л эмэгтэйчүүд өөртөө анхаарал хандуулж шинэ, сайн гэсэн бүхнийг хэрэглэж үзэх хүсэлтэй болсон. Харин азаар алдартай одууд өөрсдийн туршлагаасаа бидэнтэй хуваалцаж тэрхүү хүслийг биелүүлэхэд тусалдаг билээ. Ингээд одуудын хүргэсэн гоо сайхны зөвлөгөөний зарим хэсгээс танд хүргэе. Тэдний сайхан харагддаг нууцыг та ч амьдралдаа хэрэгжүүлж болно шүү.

Оддын сайхан харагддаг нууцаас...
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Роузи Хантингтон-Уайтли (Rosie Huntington-Whiteley)

Роузи өдөр тутамдаа нүдээ хэрхэн будах талаарх зөвлөгөөг хүргэжээ. Тэрбээр эхлээд харандаагаар доод зовхио буддаг. Хамгийн гол нь сүүл хэсэгт нь анхаарал хандуулах хэрэгтэй бөгөөд будаж дууссаныхаа дараа багсаар дээш нь татаж, сум мэтээр тараадаг аж. Үүний ачаар бүдэгхэн контур тавьсан мэт харагддаг.

Роузи нэг удаа нүдээ хэт тод будсаныхаа дараа ийнхүү багсаар тарааж, санаандгүй байдлаар энэ нүд будалтын аргаа олж мэджээ. Улмаар өдөр тутамдаа багсаар будгаа тарааж зөөлөн будалт хийж болдгийг ойлгосон гэнэ. 

Роузи Хантингтон-Уайтли (Rosie Huntington-Whiteley)

2 Рианна (Rihanna)

Рианна нүүрээ будахдаа контурингт ихээхэн анхаарал хандуулдаг. Тэрбээр контуринг хийх өнгөө өөрийн арьсанд тохируулж сонгодог бөгөөд үүний ачаар төрөл бүрийн мэс ажилбарт орохгүйгээр нүүрээрээ турах боломжтой гэж үздэг гэнэ. Эрүүнийхээ доод хэсэгт арьснаасаа арай бараан өнгөөр гурвалжин зурж, түүнийгээ цэвэрхэн тарааж чадвал хүзүү илүү урт, давхар эрүүгүй харагддаг гэнэ.

Рианна (Rihanna)

3 Кайли Женнер (Kylie Jenner)

Кайли контуринг хийснийхээ дараа бейкинг ашигладаг бөгөөд энэ нь түүний нүүрний хэлбэрээ тодотгодог аргуудынх нь нэг юм. Тэрбээр шанааныхаа доод хэсэгт нунтаг энгэсэг түрхэж үлдээгээд, будалтаа хийж дуустал байлгадаг гэнэ. Гэхдээ бронзер буюу гэрэлтүүлэгчээ тавьсны дараа уг аргыг хэрэглэх нь зүйтэй ба ингэснээр нунтаг энгэсэг арьсны өнгөнд уусаж, шаардлагатай тодотголыг хийж чаддаг аж. Гэхдээ нүүрний нүхийг маш их бохирдуулдаг учраас гоо сайхны мэргэжилтнүүд энэ аргыг үргэлж хэрэглэхийг зөвлөдөггүй. 

Кайли Женнер  (Kylie Jenner)

4 Дрю Бэрримор (Drew Barrymore)

Дрю Бэрримор өөрийн будалтыг хэрхэн өвөрмөц болгохоо мэддэг. Тэрбээр уруулаа будсаныхаа дараа уруулынхаа будгаар хацраа өнгөлчихдөг гэнэ. Уруул, хацрын өнгө ойролцоо байх нь таны будалтыг илүү байгалийн мэт харагдуулдаг аж.

Дрю Бэрримор (Drew Barrymore)

5 Белла Хадид (Bella Hadid)

Өөрийн нүдийг илүү тод, хурц харагдуулахын тулд Белла сормуусны праймер ашигладаг. Уг праймерийг сормуусны будагны дор түрхдэг бөгөөд сормуусыг хамгаалж, тэжээл өгдөг аж. Үүнээс гадна сормуусыг жигд будахад тусалдаг.

Белла Хадид  (Bella Hadid)

6 Алессандра Амбросио (Alessandra Ambrosio)

Алессандра Амброссио будалт хийхээсээ өмнө эхлээд цэвэрлэгч салфеткагаар нүүрээ цэвэрлэж, дараа нь чийгшүүлэх маск тавьдаг. Мөн өглөө бүр мөсөн өнхрүүшээр нүүрээ арчдаг бөгөөд энэ нь арьсыг чийгшүүлж, сэрүүцүүлдэг аж.

Алессандра Амбросио  (Alessandra Ambrosio)

7 Жасмин Тукс (Jasmine Tookes)

Модель Жасмин Тукс нь нүдээ будахынхаа өмнө нунтаг энгэсгийг доод зовхиндоо түрхэх хэрэгтэй гэжээ. Учир нь санамсаргүй байдлаар доод зовхиндоо нүдний будгаа хүргэх эсвэл будаг нь буусан тохиолдолд арилгахад хялбар байдаг гэнэ. Хэрвээ танд эвгүй байвал нүдээ будсаныхаа дараа энгэсгээ арчихад л хангалттай шүү.

Мөн тэрбээр гэрээсээ гарахынхаа өмнө гэрэлтүүлэг ашиглаж зургаа дараад нүүрэн дээр нь ямар нэгэн өө сэв байгаа эсэхийг шалгадаг аж.

Жасмин Тукс (Jasmine Tookes)

8 Женна Дуан (Jenna Dewan)

Нүүр будалтаа дууссаныхаа дараа Женна Дуан буюу Ченнинг Тейтумын эхнэр гэрэлтүүлэгч ашигладаг. Тэрбээр ямар нэгэн өнгийг онцолж сонгодоггүй бөгөөд бүх өнгөнөөс нь хольж, нүүрэн дээрээ түрхдэг аж.  Энэ нь нүүрийг илүү толигор, гялалзсан харагдахад тусалдаг.

Женна Дуан  (Jenna Dewan)

9 Карли Клосс ( Karlie Kloss)

Дэлхийн хамгийн шилдэг гоо сайханчдын нэг болох Пэт Макгратын өгсөн зөвлөгөөг Карли олон нийтэд хуваалцжээ. Төгс будалт хийхийн тулд та хөмсгөө маш сайн засах хэрэгтэй бөгөөд заавал тэгш хэмтэй байх шаардлагагүй гэнэ. 

Тэрбээр хөмсгөө будахдаа зүгээр л хэлбэрийг нь олж зурдаг аж. Эхлээд бүх хоосон зайг нь будаад дараа нь сүүлийг нь зурж, нүдээ тодотгож өгдөг.

Карли Клосс ( Karlie Kloss)

10 Кэндис Свейнпол (Candice Swanepoel)

Шулуун үсээ бага зэрэг хөвсийлгөхийн тулд тэрбээр үсээ сэнсээр бага зэрэг халаагаад дараа нь хоёр хэсэг болгож шуудаг. Хэсэг хугацааны дараа задалж, үснийхээ уганд хуурай шампунь түрхэж хөвсийлгөдөг гэнэ.

Кэндис Свейнпол  (Candice Swanepoel)

11 Приянка Чопра (Priyanka Chopra)

Жүжигчин Приянка Чопра өөрийн уруулаа нүүрнийхээ хамгийн чухал хэсэг гэж боддог учир маш их анхаарал хандуулдаг. Тэрбээр уруулаа арчлахдаа далайн давс дээр 100%”-ийн глицеринээс хэдэн дуслыг дусааж, бага зэрэг сарнайн ханд нэмж хийн уруулдаа зөөлөн түрхэж, массаж хийгээд бүлээн усаар зайлдаг.

Гэхдээ та хэрэглэхийнхээ өмнө харшил өгч байгаа эсэхийг анзаараарай.

Приянка Чопра (Priyanka Chopra)

12 Гвинет Пэлтроу (Gwyneth Paltrow)

Гвинет Пэлтроу арьсны хуурай цэвэрлэгээг чухалчилж үздэг бөгөөд зөөлөн сойзоор усанд орохынхоо өмнө эсвэл дараа бүх биеэ цэвэрлэдэг аж. Энэхүү цэвэрлэгээ нь цусны эргэлтийг сайжруулж, үхэжсэн арьсыг гуужуулж, арьсыг чийрэг болгодог.

Гвинет Пэлтроу  (Gwyneth Paltrow)

10
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()