Дургүй зүйлээ хийх ёстой болсон үед яах вэ?

Өөрийнхөөрөө, зөрүүд хүнд аливааг ойлгуулах хэцүү байдаг ч тэрхүү дутагдлыг нь засах боломжтой байдаг. Хэрвээ та дээрх төрлийн хүмүүсийн нэг бол хэн ч таниар хүсээгүй зүйлсийг чинь хийлгэж чаддаггүй байх. Гэхдээ өөрийгөө өөрчилж, шаардлагатай нөхцөл байдалд таалагдахгүй байгаа зүйлсээ хийж сурах хэрэгтэй юм. Учир нь хүний амьдрал хэзээ ч санаснаар болдоггүй шүү дээ.

Дургүй зүйлээ хийх ёстой болсон үед яах вэ?

1.Ажиллах тухтай орчинг бүрдүүл

Хүн өөрт тухтай орчин нөхцөлдөө ажилласнаар ажлын бүтээмж нь нэмэгддэг гэнэ.  Та ч үүнтэй санал нэгдэх биз ээ. Гэрэлтүүлэг муу өрөөнд үйлдэл хийх бүрд гацдаг компьютер дээр хэн ч эрч хүчтэйгээр ажиллаж чадахгүй. Үүнийгээ дагаад ажил хийх ч хүсэл төрөхөө больдог. Тиймээс аливаа ажлыг хийхийн өмнө таны ажиллаж буй орчин бүтээлч байхад тань нөлөөлж байгаа эсэхийг мэдэх хэрэгтэй. Та доорх зөвлөгөөг дагаж өөрийн ажлын байраа тухтай болгоорой.

  • Гэрэлтүүлэг: Бид компьютерын бүдэг гэрэл, эсвэл хөршийн тань гэрэлтүүлгийг хэлээгүй юм шүү. Таны ажлын өрөөнд зөвхөн танд зориулагдсан тод гэрэл байх ёстойг санаарай. Хэрвээ өрөөнийхөө гэрлийг бүхэлд нь асаахыг хүсэхгүй байвал ширээний гэрэлдээ анхаарал хандуулаарай.
  • Ажлын ширээ: Ажлын ширээгээ эмх цэгцтэй байлгах хэрэгтэй бөгөөд боломжтой бол заваарахаас нь өмнө цэвэрлэж байгаарай. Үзэг, харандаа, шугам гэх мэт зүйлсээ хайж цаг алдахгүй байх нь бүтээлч байдлыг нэмэгдүүлдэг.
  • Чанартай тоног төхөөрөмж: Таны ашиглаж буй тоног төхөөрөмж ажлын бүтээмжтэй нягт холбоотой байдаг. Тиймээс энэ тал дээр анхаараарай.

2. Үдээс өмнө ажлаа дуусгахыг бод

Та өөрт таалагдахгүй байгаа зүйлээ хийх үедээ маш их хүч хөдөлмөрийг зарцуулж байдаг. Тиймээс үдээс өмнө эрч хүчээр дүүрэн байхдаа хэцүү ажлуудаа дуусгаж байхыг хичээгээрэй. Тэгснээр та өөрийн дуртай зүйлээ  хийхэд цаг гаргаж чадна.

3.Амрах цаг гарга

Дургүй ажлаа хурдан дуусгах гэж хичээхийн оронд хааяа ч гэсэн өөртөө амрах чөлөөг олго. Хэрвээ тухайн зүйлд анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байвал 10 минут азнаад өөр сонирхолтой зүйлс хийгээрэй.

Анхаар: Дургүй зүйлээ хийж байхдаа анхаарлыг тань татдаг зүйлсийг өөрөөсөө хол байлгаарай. Хэдий чинээ эрт ажлаа дуусна, төдий чинээ таатай мэдрэмж төрөх болно гэдгийг санах нь зүйтэй. Харин амрахад 10 минут л хангалттай гэдгийг битгий мартаарай.

4. Яагаад энэ ажлыг хийхийг хүсэхгүй байгаа шалтгаанаа ол

Дургүй ажлаа өөрийн төлөвлөгөөнөөсөө хасахын оронд энэ ажил яагаад танд таалагдахгүй байгааг бодож үзээрэй.

Үнэн хэрэгтээ хийхийг хүсэхгүй байгаа ажил чинь таны ирээдүйд сайнаар нөлөөлж ч болох юм. Жишээлбэл, ихэнх хүмүүс өндөр цалинтай гэх шалтгаанаар дургүй ажлаа хийдэг шүү дээ. Харин эсрэгээрээ ямар ч эерэг үр дагаврыг танд үзүүлэхгүй байвал шууд татгалзах хэрэгтэй юм. Сонголт таны л гарт бий.

5. Айдсаа даван туул

Магадгүй танд "Би хийж чадах болов уу" гэсэн айдас байж болох юм. Заримдаа алдах вий, эвгүй байдалд орох вий гэх айдсаас болж хүн ямарваа нэг ажлыг бие даан хийж чадахгүйд хүрдэг.

Энэ тохиолдолд та тухайн ажлыг үнэхээр хийхийг хүсэхгүй байна уу эсвэл зүгээр айдсаасаа болоод зугтаад байна уу гэдгээ мэдэх хэрэгтэй. Хэрвээ таны айдастай холбоотой байвал хүн бүр алдах эрхтэй бөгөөд алдаанаасаа үргэлж суралцаж байдаг гэдгийг санаарай.

6. Бэрхшээлээс бүү зугт

Дэлхий хүн бүр л саад бэрхшээлгүй амьдрахыг хүсдэг. Хүмүүс ямар нэг асуудалд орооцолдохгүйн тулд өөрт тулгарсан хүндрэлтэй зүйлсээсээ зугтахыг шилдэг сонголт гэж боддог. Гэтэл үнэн хэрэгтээ асуудлыг даван туулахгүйгээр та хөгжиж чадахгүй шүү дээ.

Хэрвээ ирээдүйд хийх ажил тань бага зэрэг хэцүү байвал та бүү зугт. Бүхнийг даван туулж сураарай. Өөрийгөө ялан дийлэх маш хэцүү байдаг ч амьдралын хамгийн чухал зүйл юм. Тиймээс өөрийгөө ялан дийлж, өөрчлөлтийг хийгээрэй.

10
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()