Таныг хүүхэд шиг уйлуулах 15 кино

Хүн бүрийн сэтгэлийн нандин утсыг хөндөж чадсан маш олон гайхалтай кинонууд байдаг. Тэдгээр киног үзсэний дараа хамгийн хатуу сэтгэлтэй хүн ч жаахан хүүхэд шиг уйлах нь бий. Тиймээс бид танд гэр бүлээрээ тухлан сууж үзэхэд тохиромжтой бүх цаг үеийн хамгийн шилдэг кинонуудыг танилцуулж байна.

Таныг хүүхэд шиг уйлуулах 15 кино
Та бэлгээ задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

1 "Амьдрал сайхан" (La vita è bella)

Энэ бол бүх цаг үеийн хамгийн гайхалтай киноны нэг юм.  Маш сайхан түүхийг өгүүлдэг уг киног үзсэн хүн бүр инээж, уйлж, маш ихийг ухаардаг. Киноны үйл явдал Дэлхийн II дайны үед өрнөдөг бөгөөд хорих лагерьт хоригдож буй аав, хүү хоёрын тухай гардаг. Аав нь хүүгээ амьд үлдээхийн төлөө хэрхэн тэмцэж байгааг та энэ киноноос үзээрэй.

"Амьдрал сайхан" (La vita è bella)

2 "Замбага цэцэг" (Magnolia)

Кинонд гол дүрүүдийн зөвхөн 1 өдрийн амьдралыг л харуулдаг. Тэрхүү сэтгэл хөдлөлөөр дүүрэн нэг өдөр дуусахад гол дүрийн хоёр баатар өнгөрснөө эргэн дурсаж, амьдралаа эергээр өөрчлөх ёстойгоо ойлгодог юм.

"Замбага цэцэг" (Magnolia)

3 "Хөвгүүд уйлдаггүй" (Boys Don't Cry)

Буруу цагт, буруу “биеэ” олж төрсөн эрийн түүх. Энэ кинонд Небраскад амьдардаг, бие нь эмэгтэй хэрнээ ухамсар нь эрэгтэй, траснжендэр Брэндон хүүгийн тухай гардаг. Уг киног бодит үйл явдлаас сэдэвлэн бүтээжээ. Та энэ киног үзээд бусдаас өөр хүмүүс ямар хүнд хэцүү амьдрал туулдаг болохыг ойлгох болно.

"Хөвгүүд уйлдаггүй" (Boys Don't Cry)

4 "Өмнөд нутгийн зэрлэгүүд" (Beasts of the Southern Wild)

Төдийлөн олонд танигдаагүй уран бүтээлчдийн хийсэн уг кинонд ядруухан амьдралтай, аавтайгаа хамт амьдардаг 6 настай Хаш-Паппи хэмээх охины тухай гардаг. Хүнд өвчтэй болсон аав нь хорвоог орхисны дараа тэрбээр хэрхэн амьдралын төлөө тэмцэж байгааг та энэ киноноос үзээрэй.

"Өмнөд нутгийн зэрлэгүүд" (Beasts of the Southern Wild)

5 "Алтаар хучигдсан бүсгүй" (Woman in Gold)

Австрийн элсэн чихрийн магнат Мария Альтманы амьдралын тухай өгүүлэх энэ кинонд хүн өөрийн үнэт зүйлийнхээ төлөө бүх хүчээ шавхан тэмцэх ёстой байдгийг харуулжээ.

Нас залуу, туршлагагүй хэдий ч нэгэн  өмгөөлөгчийн хамтаар өөрийгөө элсэн чихрийн компанийг өв залгамжилж авах эрхтэй гэдгээ батлахаар тэмцэж буй Мариягийн амьдрал танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

"Алтаар хучигдсан бүсгүй" (Woman in Gold)

6 "Хайрлах хүсэл" (In the Mood for Love)

Хайр дурлал гэнэт ирсэн шигээ буцаад явдаг тухай өгүүлэх энэхүү киноны үйл явдал 1962 оны Хонг Конгод өрнөдөг бөгөөд хөрш зэргэлдээ амьдардаг хоёр хосын тухай гардаг юм. Нөхөр нь ажилдаа явсан хойгуур хөрш айлын бүсгүй хажуу хаалганы залуутайгаа нөхөрлөж улмаар бие биедээ сэтгэл алдарч үйл явдал цааш өрнөдөг.

"Хайрлах хүсэл" (In the Mood for Love)

7 "Орчлон, диваажин хоёр" (Heaven & Earth)

Найруулагч Оливер Стоуны үнэлж баршгүй суут бүтээлүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог уг кинонд Вьетнамын дайны талаар өгүүлдэг бөгөөд эмэгтэй хүн хичнээн хүнд хүчир амьдрал туулдаг болохыг харуулдаг. Та энэ киноноос дайн бол хэзээд, ямар ч үед зөв алхам биш байдаг гэдгийг ойлгох болно.

"Орчлон, диваажин хоёр" (Heaven & Earth)

8 "Хагацал" (A Seperation)

Энэ кинонд хоёр гэр бүлийн тухай гардаг. Надер, Симин хоёр дундаа нэг охинтой хэдий ч салахаар шийдсэн хосууд юм. Харин Хожат, Разия хоёр өдөр хоногийг арайхийн хоолтой өнгөрүүлдэг ядуу гэр бүл. Бурхны зурсан зургаар энэ 2 гэр бүлийн амьдрал хоорондоо маш сонин байдлаар холбогддог. Та бүхэн хувь заяа тэдний амьдралыг хааш нь эргүүлэхийг энэ киноноос үзээрэй.

"Хагацал" (A Seperation)

9 "Төмөр замбага" (Steel Magnolias)

Уг кинонд бөглүү жижиг хотоос гаралтай 6 эмэгтэйн нөхөрлөлийн тухай гардаг. Охид хамтдаа жаргал, зовлон гээд бүхий л зүйлээ хуваалцдаг. Та энэ киноноос нөхөрлөлийн үнэ цэнийг мэдрэх болно.

"Төмөр замбага" (Steel Magnolias)

10 "Стоуны гэр бүл" (The Family Stone)

Эверетт баярын өдрөөр сүйт бүсгүй Мэрэдитийнхээ аав, ээжтэй танилцахаар тэдний гэрт зочилдог. Улмаар гэр бүлийн дотоод асуудлаа шинэ хүргэндээ харуулахгүйн тулд сүйт бүсгүйн эцэг, эх маш их хичээж байгаа тухай өгүүлэх болно. Өнгөцхөн харвал байдаг л нэг Америк инээдмийн кино мэт боловч сэтгэл өвтгөм гэр бүлийн гунигтай үйл явдлууд гардаг юм шүү.

"Стоуны гэр бүл" (The Family Stone)

11 "Давтамж" (Frequency)

Цагдаагийн ажилтан Жон Салливэн маш итгэмээргүй байдлаар хэдэн жилийн өмнө галд нас барсан аавтайгаа радиогоор холбогддог. Аав Фрэнк Салливэн нь ажил үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн байжээ. Тэрбээр өнгөрсөнд амьдрах аавтайгаа холбогдож, түүний амийг аврах гэж маш их хичээдэг юм. Та энэ киноноос аав хүүгийн хайрыг гүн гүнзгий мэдрэх болно.

"Давтамж" (Frequency)

12 "Хүүхэд нас" (Boyhood)

12 настай Мейсон хэмээх жаал хүүгийн амьдралын тухай өгүүлэх тус кино маш олон жилийн туршид хийгджээ. Кинонд хүүг нэгдүгээр ангид орох үеэс эхлээд коллежид элсэх хүртэлх хугацаанд түүний гэр бүл, эргэн тойрны хүмүүсийн харилцаа ямар байсныг харуулдаг. Энэ кино бодит амьдралтай маш ойр гэдгээрээ онцлогтой юм.

"Хүүхэд нас" (Boyhood)

13 "Сүрлэг" (The Mighty)

Маш санаандгүй учралаар дунд сургуулийн хоёр сурагчийн амьдрал орвонгоороо өөрчлөгддөг. Энэ 2 хүү хоорондоо адилгүй бөгөөд Макс дуугүй, ичимхий, том биетэй, бүтэлгүй бол Кевин жижигхэн биетэй, сонор сэрэмж сайтай хэдий ч эдгэшгүй өвчнөөр өвдсөн нэгэн юм. Энэ кинонд өөртөө итгэх итгэл ямар агуу болохыг харуулдаг билээ.

"Сүрлэг" (The Mighty)

14 "Миний охин" (My Girl)

Энэ бол гэр бүлээрээ хамтдаа тухлан сууж үзэхэд хамгийн тохирсон уянгын кино юм. Та киног үзэх байх явцдаа гол дүрийн баатрын сэтгэл хөдлөлийг мэдэрч, яг л хүүхэд шиг уйлах болно гэдэгт итгэлтэй байна.

"Миний охин" (My Girl)

15 "Зөрж харвасан одод" (The Fault in Our Stars)

Хорт хавдраар өвдсөн Хэйзел өвчтэй хүүхдүүдэд туслах цуглаанд оролцох үедээ Огастус хэмээх залуутай танилцаж, түүнд анхны харцаар дурладаг. Энэ кино өвчин шаналалын тухай бус харин итгэл найдвар, хайр дурлалын талаар өгүүлдэг бөгөөд үзсэн хүн бүр маш гайхалтай сэтгэгдэлтэй үлддэг юм.

"Зөрж харвасан одод" (The Fault in Our Stars)

24
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()