Ойрын ирээдүйд дэлхий даяар хомсдолд орох зүйлс

1900-гаад оны үед манай дэлхий ердөө 1.6 тэрбум хүнтэй байсан бол 1950-аад онд энэ тоо хоёр дахин өсөж, 2000-аад оны үед зургаан тэрбум хол давсан билээ. Харин энэ зууны төгсөлд дэлхийн хүн амын тоо 9.4 тэрбумд хүрэх төлөвтэй байна. Тэр үед хүн төрөлхтөн дэлхий дээр хэрхэн амьдрах нь тодорхойгүй байгаа бөгөөд урьдчилсан тооцоогоор 8 хүн тутмын 1 нь идэх хоолгүй болж, 1.3 тэрбум хүн цахилгааны хомсдолд орох ажээ. Энэ мэтээр дэлхий ачааллаа даахаа больж, хүмүүс яаж оршин тогтнож, хэрэгцээгээ хангах вэ гэсэн асуулт гарч ирсээр байгаа юм. Тиймээс эрдэмтэд дэлхий ертөнцөд зайлшгүй тулгарах 9 бэрхшээлийг тодорхойлон гаргажээ.

Ойрын ирээдүйд дэлхий даяар хомсдолд орох зүйлс

1 Элс

Ямар ч утгагүй мэт сонсогдож байгаа ч энэ бол үнэн юм. Элс нь та бидний өдөр тутамдаа тогтмол хэрэглэдэг шил, асфалт, бетон зэргийн үндсэн түүхий эд бөгөөд бидний амьдралтай нягт хамааралтай байдаг. Уул уурхайн олборлолт, ордын 85 хувь нь элс, хайрганаас бүрддэг ажээ. Гэтэл хариуцлагагүй уул уурхай, зохисгүй олборлолтоос үүдэж нөхөн сэргээлтийн асуудал дэлхий нийтийн санааг зовоож байна. БНХАУ л гэхэд өнгөрсөн 10 жилд  дангаараа АНУ-ын 20 дугаар зуунд хэрэглэснээс их хэмжээний элсийг хэрэглэчихээд байна. Сонирхуулахад, Энэтхэг улсад элсний бизнес эрхэлдэг наймаачид байдаг бөгөөд Дубайчууд хотоо тойруулж Бурж Халифа байгуулахын тулд Австралиас элс импортолж байсан гэнэ.

Элс

2 Заг хүйтний үр дүнтэй эмчилгээ

1940-өөд оноос эдгэршгүй өвчнийг дарангуйлах анхны антибиотикийг гаргаж эхэлжээ. Гэхдээ энэ нь заг хүйтэн өвчнийг нэг төрлийн бактеритай мутацид оруулж, улмаар түүнийг дарангуйлах чадвартай болгосон юм. Сүүлийн 70 жилийн дотор уг өвчний эсрэг антибиотикийн үйлчилгээ илүү сайжирсан ба нэг төрлийн антибиотик илүү үр нөлөө үзүүлж байгааг нотолжээ.

Анхны эмэнд тэсвэртэй заг хүйтэн өвчний тохиолдол 2011 онд Японд бүртгэгдсэн ба эрдэмтэд үүн дээр анхаарлаа хандуулан ажиллаж байна. Заг хүйтэн нь дэлхий дахинд хамгийн элбэг тохиолддог бэлгийн замын өвчин бөгөөд эмэгтэйчүүдийн 50 хувь нь уг өвчнөөр өвдсөнөө мэддэггүй гэнэ. Энэ нь заг хүйтний вирусийг эмэнд тэсвэртэй болгож байгаа гол шалтгаануудын нэг ажээ. Тиймээс маш болгоомжтой байх хэрэгтэй шүү. 

Заг хүйтний үр дүнтэй эмчилгээ

3 Гелий

Хөөрдөг шаарнуудад баяртай гэж хэлэх цаг болжээ. Учир нь тэрхүү шаарнуудыг хийлэхэд ашиглагддаг, агаараас хөнгөн гелий хийн нөөц удахгүй дуусах юм байна. 

Сэргээгдэхгүй нөөцтэй гэж тооцогддог гелий нь бас MRI аппаратыг хөргөхөд, өндөр даралтын контейнерээс хий алдаж буйг шалгахад ашиглагдаж байна. Эдгээр хэрэгцээг өөр элементээр хангах ямар ч боломжгүй бөгөөд дэлхийн гелийн нөөц дууссан үед саран дээрээс л олборлох боломжтой аж.

Гелий

4 Үхлийн тариа

Найдваргүй болсон өвчтөнийг тайвнаар эцсийн замд нь үдэхэд болон цаазын ял гүйцэтгэхэд ашиглагддаг үхлийн тарианы нөөц үнэндээ дуусах болоогүй. Харин эрх баригчид, томоохон компаниуд "аллагын хэрэгсэл" гэж муугаар цоллуулах болсон уг тарианаас сүүлийн үед татгалзаж, хориг тавьж эхэлжээ.

Одоогоор Америк, Европын эм ханган нийлүүлэлтийн тэргүүлэх 20 компани үхлийн тариаг үйлдвэрлэж зах зээлд гаргахаа зогсоосон байна. Түүнчлэн зарим улсын төр засаг дээрх тариаг хураан авч устгалд оруулах ажлыг эхлүүлжээ.

Үхлийн тариа

5 Хөрс

Эрдэмтдийн тооцоогоор бидэнд 60 жил ашиглах боломжтой хөрс үлдээд байгаа аж. Фермүүд нэг хөрснөөс тогтмол ижил хэмжээтэй ургац авахын тулд бордоо хэрэглэж байгаа нь хөрсийг үржил шимгүй болгодог. Нөгөө талаар хүн амыг илчлэг, хоол хүнсний хэрэглээ улам бүр нэмэгдэж дараагийн 20-50 жилд хүндрэлтэй нөхцөлд хүрэхээр байна. Тэр үед бид одоогийнхоос 30 хувиар бага хүнсийг үйлдвэрлэх болно. Гэтэл цэвэр усны хангалттай хэрэглээ бий билүү? Үгүй л болов уу.

Хөрс

6 Эр бэлгийн эс

1973-2011 оны хооронд Хойд Америк, Европ, Австрали болон Шинэ Зеландад хийсэн дэлгэрэнгүй судалгаанаас харахад эр бэлгийн эсийн агууламж болон түүний тоо 52,4 хувиар буурчээ. Энэ бууралт нь эрчүүдийн бэлгийн эрүүл мэндтэй холбоотой бөгөөд цөөрөх болсон гол шалтгаан нь хүний ерөнхий эрүүл мэнд муудсантай холбоотой гэнэ. Уг асуудалд ихэвчлэн хүрээлэн буй орчны бохирдол, химийн бодисын гаж нөлөө, биеийн ерөнхий байдлын доройтол, зуурдын нас баралтууд нөлөөлж байна. Харин стрессийн түвшин дээрх жагсаалтад багтаагүй аж. Химийн найрлагатай хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ хэр их ихэснэ төдий чинээгээрээ эр бэлгийн эсийн тоо буурсаар байх болно гэдгийг санах нь зүйтэй ажээ.

Эр бэлгийн эс

7 Загас

Бид одооноос загасны тоо толгойд анхаарахгүй бол далай тэнгис хоосрох аюул нүүрлээд байна. Жил ирэх бүр загас агнуурын хэмжээ хоёр хувиар буурч томоохон загасны томоохон ААН-үүд хүндрэлтэй байдалд орж байна.

Эдийн засгийн чадавхтай улс орнууд ядуу, буурай хөгжилтэй улс орнуудад  хууль бус загасчлалыг дэлгэрүүлж маш олон хүмүүсийг  загасны махаар хангаж ашиг олох болсон. Жишээлбэл, БНХАУ-ын нийт загасчлалын 92 хувийн мэдээлэл огт байдаггүй бөгөөд олон улсын загасчлалын 40 хувийн мэдээлэл нь хаалттай байсаар байна. Үүнээс үүдэж нэг л мэдэхэд тэнгис, далай загасгүй болбол хоол хүнсний тэнцвэр алдагдаж дэлхийд аюул нүүрлэх болно.

Загас

8 Алт

Газрын хэвлийг ухаж эхэлсэн цагаас хойш уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй хөгжих болсон. Тэр дундаа газрын гагнаас гэгддэг шар элемент нөхцөл байдлыг илүү төвөгтэй болгосон юм. Алт олборлогчид сүүлийн арваад жилд цөөн тооны шинэ орд дээр дэнчин тавих болсон бөгөөд олон компаниуд өсөлттэй байгаа төслүүдээ эрсдлийн түвшингөөс хамаарч хүчингүй болгосоор байна.

Дэлхий даяарх алтны нийт борлуулалтын хэмжээ 2012 онд 10 тэрбум ам. доллар байсан бол 2016 онд дөрвөн тэрбум ам.доллар болтлоо багасжээ. Энэ жишгээр үргэлжилбэл дараагийн гурваас дөрвөн жилд 15-20 хувиар буурч уналтад орох шинжтэй байна.

Алт

9 Сувилагч

2010-2030 он гэхэд АНУ-ын ахмад настны тоо нийт хүн амын 75 хувь болтлоо өсөж, 69 саяд хүрэх тооцоо гарчээ. Энэ нь 5 хүн тутмын нэг нь өндөр настай байна гэсэн үг юм. Ахмад настнуудын 80 хувь нь багадаа нэг хууч өвтэй байдаг бол 68 хувь нь 2 хууч өвчтэй байдаг гэнэ. Гэвч тэдгээр настнуудыг асарч, сувилах сувилагчдын тоо эрс буурсан үзүүлэлт гарчээ.

2012 онд сувилагч бэлтгэх сургуульд 80 мянга орчим доктор, бакалаврын хөтөлбөрт хамрагдах хүсэлт ирсэн ч дадлага хийх орчин, анги танхимын хүртээмж муу, багшлах боловсон хүчний хангалтгүй байдлаас болж тэд мухардалд оржээ.  Энэ нь тус салбар дахь төсвийг хумьсантай холбоотой юм. 

Сувилагч

12
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()