Таны идсэн зүйлс нүдэнд тань хэрхэн нөлөөлдөг вэ?

Бидний хамгийн чухал эрхтнүүдийн нэг бол нүд юм. Харамсалтай нь, хүний нүд аюулд тун өртөмтгий байдаг бөгөөд бидний амьдралын хэв маяг гэх мэт гадны нөлөөнөөс болж байнга эрсдэлд орж байдаг. Нүдний хараа муудахыг бид хөгшрөлтөөс үүддэг жам ёсны зүйл мэт боддог боловч, үнэндээ бидний хэрэглэдэг зүйлс, ялангуяа хүнсний бүтээгдэхүүнээс хамгийн их хамаардаг ажээ. Энэ үүднээс бид хүнсний бүтээгдэхүүн нүдэнд хэрхэн нөлөөлдөг талаарх мэдээллийг хүргэж байна.

Таны идсэн зүйлс нүдэнд тань хэрхэн нөлөөлдөг вэ?

1 Хулуу

Хулуу нь төрөл бүрийн амин дэм, ялангуяа А витаминаар баялаг учраас хараанд сайнаар нөлөөлдөг. 

Хулуу

2 Бууцай

Бууцай нь хүний бие махбодийн үйлдвэрлэж чаддаггүй маш ашигтай амин дэм болох лютиныг агуулдаг. Лютин нь нүдэнд, ялангуяа хүлээн авсан дүрсийг тархи руу боловсруулж илгээх үүрэгтэй торлог бүрхэвчинд сайн нөлөө үзүүлдэг.

Бууцай

3 Амтат чинжүү

Амтат чинжүү нь нүдийг эрүүл байлгахад тусалдаг бодис болох зиакситинийг агуулдаг юм. Зиакситин нь нүдний хүлээн авч буй дүрсний хэмжээг бууруулж амрахад нь тусалдаг ажээ.

Амтат чинжүү

4 Улаан лооль

Улаан лооль А болон С витаминаар баялаг учраас харанхуйд сайн харахад туслахаас гадна хурц гэрлийн нүдэнд учруулж болох аюулаас сэргийлдэг.

Улаан лооль

5 Эрдэнэ шиш

Эрдэнэ шиш зиакситин агуулдаг бөгөөд нүдэнд ирж буй хэт ягаан туяаг шүүн авч нүдний эсийг эрүүл байлгадаг. 

Эрдэнэ шиш

6 Цагаан талх

Цагаан талхны байнгын хэрэглээ нь нүдний болорт муугаар нөлөөлдөг. Мөн өндөр нүүрс устөрөгчийн агууламжтай учраас цусан дахь сахарын түвшинг ихэсгэж, нүдний харааг муутгаж, нүүр хөөхөд хүргэдэг.

Цагаан талх

7 Хиам, зайдас

Төрөл бүрийн хиам, зайдас нь өөх тос ихтэй учраас нүдний даралтыг ихэсгэдэг. Мөн их хэмжээний давс агуулдаг учраас нүдний ойр орчмыг хавагнуулдаг юм. 

Хиам, зайдас

8 Мөхөөлдөс

Мөхөөлдөс нь их хэмжээний элсэн чихэр агуулдаг учраас нүдний хараанд сөргөөр нөлөөлдөг. Мөн ихэнх мөхөөлдөс олон тооны E ангиллын амт оруулагч бодис агуулдаг. Тэдгээрээс E012 нэртэй амт оруулагч нь харшил үүсгэж хүзүүг хавдааж, нойр булчирхайд сөргөөр нөлөөлөн толгой байнга өвдөхөд хүргэдэг. 

Мөхөөлдөс

9 Паста

Паста нь их хэмжээний нүүрс ус агуулдаг. Хэрвээ ихээр идвэл таны нүдний болорт гэмтэл учруулж мэднэ. 

Паста

10 Даршилсан байцаа

Даршилсан байцаа нь маш их давс агуулдаг учраас их хэмжээгээр идсэн тохиолдолд нүд хавддаг.

Даршилсан байцаа

17
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()