Вирусны програм сонгохдоо юун дээр анхаарах ёстой вэ?

2019-04-25, 18:24
3,806

Цахим орчны аюулгүй байдалд компьютерын хамгаалалт хамгийн чухал билээ. Төрөл бүрийн трожан вирусүүд компьютер болон ухаалаг төхөөрөмжийг гэмтээж, хэрэглэгчийн мэдээллийг хулгайлдаг бөгөөд цаашлаад засах боломжгүй хохирол учруулах магадлалтай байдаг. Тиймээс уншигч та бүхэндээ өөрийн ухаалаг төхөөрөмжүүдээ яаж хамгаалж, "Antivirus" програмуудыг хэрхэн сонгож болох талаарх мэдээллийг хүргэж байна.

Вирусны програм сонгохдоо юун дээр анхаарах ёстой вэ?

1 Цахим хамгаалалт гэж юу вэ?

Төрөл бүрийн үйлдлийн системүүд болон серверүүд өөрсдийн гэсэн хамгаалалтын системтэй байдаг боловч хакерууд болон вирус бүтээгчид тэдгээр рүү нэвтрэх шинэ дэвшилтэт арга, вирусүүдийг бүтээсээр байна. Тэдгээр вирусүүд нь ихэвчлэн үйлдлийн системийн ажиллагааг доголдуулах, мэдээллийг устгах болон хулгайлах зорилготой байдаг. Мөн баталгаагүй веб сайтаас програм, дуу болон кино зэргийг татах үед вирусийн халдлагад өртөх магадлал ихэсдэг юм. Харин цахим хамгаалалтын програмууд нь компьютерын үйлдлийн систем болон санах ойд нэвтэрсэн төрөл бүрийн вирусийг олж ямар нэгэн гэмтэл учруулахаас нь өмнө устгах зорилготой байдаг билээ.

Цахим хамгаалалт гэж юу вэ?

2 Хамгаалалтын програмыг сонгохдоо юуг анхаарах ёстой вэ?

Та шилдэг вирусийн хамгаалалтын програмыг сонгохдоо хэд хэдэн зүйлсийг анхаарах хэрэгтэй. Хэрвээ өөрийн төхөөрөмждөө тохироогүй хамгаалалтын програмыг суулгавал төхөөрөмжийн тань хурд удааширч, хэт их ачааллах болно шүү.

Ингээд хамгаалалтын програмыг сонгохдоо юуг анхаарах ёстойг харцгаая. 

Хамгаалалтын програмыг сонгохдоо юуг анхаарах ёстой вэ?

3 Үр дүнтэй байдал:

Бүхий л төрлийн вирусийн програмууд системд аюул учруулж болзошгүй програм болон файлууд, сэжигтэй холбоосуудыг шалгаж анхааруулга өгч, системд алдаа гаргалгүйгээр устгадаг. Хэрэв хэрэглэгчийн хэрэгтэй файлууд болон програмууд вирустсэн бол хамгаалалтын програм заримдаа тэдгээрийг вирустэй хамт устгаж  системийг гэмтээх магадлалтай байдаг. Тиймээс тухайн програмынхаа шалгах, устгах үйл явц хэр үр дүнтэй явагддаг болохыг мэдэх хэрэгтэй шүү. Мөн танд хууль бус "Crack" програм ашиглахгүй байхыг зөвлөж байна.

Вирусийн хамгаалалтын програмуудыг 2 долоо хоногоос нэг сарын хугацаанд туршилтаар ашиглах боломжтой байдаг учраас та олон төрлийн програмуудыг хэрэглэж, туршиж үзэх хэрэгтэй. 

Үр дүнтэй байдал:

4 Компьютерт өгөх ачаалал

Хэрэглэгчийн файлуудыг  шалгах нь хамгаалалтын програмуудын гол зорилго бөгөөд их хэмжээний мэдээлэл хадгалдаг бол шалгах хугацаа  нь удаан байдаг. Ингэснээр компьютер маш их ачааллаж програм, цахим холбоосууд нээгдэх, файл хуулах болон татах хурд удааширдаг юм. Тиймээс өөрийн компьютерын үзүүлэлтийг шалгаж, хэрэглэдэг програмуудынхаа хэр их ачаалал өгч байгааг анхаарах хэрэгтэй. 

Компьютерт өгөх ачаалал

5 Үнэ болон хямдрал

Ихэнх хамгаалалтын програмуудад үнэгүй болон туршилтын "Trail" горимууд байдаг хэдий ч үнэтэй програмууд хэрэглээнээсээ хамаарч маш олон давуу талуудтай байдаг. Зарим төлбөртэй програмуудыг олон тооны төхөөрөмжүүдэд зэрэг ашиглаж болдог ба танд интернет хэрэглээг хянах гэх мэт илүү нарийвчилсан шалгалт хамгаалалтуудыг санал болгодог юм.

Үнэ болон хямдрал

6 Нууцлал

Төхөөрөмж дээр илэрсэн сэжигтэй үйлдлүүд болон вирус байж болзошгүй файлуудыг хамгаалалтын програм ихэнх тохиолдолд өөрийн сервер лүү илгээж нарийн шинжилгээ хийлгэдэг бөгөөд хэрэглэгчийн хувийн мэдээлэл ч гэсэн хамт хуримтлагддаг юм. Шинээр үүссэн трожан болон вирусүүдийн мэдээллийг серверт хадгалснаар дараа  нь дахин вирусийн халдлагад өртөхгүй байхад тусалдаг. Тиймээс хэрэв та хамгаалалтын програм ямар мэдээллүүдийг ашиглаж байгааг мэдэхийг хүсвэл хэрэглэгчийн нөхцлүүдээсээ (Terms and Conditions) харж болно. Мөн өөрийн сонгосон хамгаалалтын програмынхаа тохиргоог анзаараарай.

Нууцлал

7 Хамгаалалт болон бусад ухаалаг төхөөрөмжүүдэд ашиглагдах

Зөвхөн компьютероо вирусээс хамгаалах нь бүх төрлийн вирусийн халдлагаас өөрийгөө бүрэн хамгаалж байна гэсэн үг биш юм. Учир нь та бидний хэрэглэдэг ухаалаг утас ч вирустэх магадлалтай байдаг. Хамгийн их вирусийн халдлагад өртдөг үйлдлийн систем нь "Windows" бөгөөд хоёрт "Android" үйлдлийн систем ордог. Харин "Apple"-ийн "iOS"  үйлдлийн систем нь өөрийн нарийвчилсан хамгаалалтын систем болон баталгаат програмуудтай учир халдлагад бага өртдөг юм.

Хамгаалалт болон бусад ухаалаг төхөөрөмжүүдэд ашиглагдах

8 Шилдэг үнэгүй хамгаалалтын програм: "Microsoft Defender"

Энэ нь "Windows 10" үйлдлийн системд суулгагдсан үндсэн хамгаалалтын програм бөгөөд ашиглахад үнэгүй байдаг. Хэрэв хэрэглэгч олон програм суулгадаггүй, баталгаат бус веб сайтаас төрөл бүрийн дуу, кино зэргийг татаж авдаггүй бол үүнийг хэрэглэхэд асуудал үүсэхгүй юм. "Microsoft" нь өдөр бүр шинэчлэл хийж, хамгаалалтын системээ сайжруулж, шинээр гарч ирж буй трожан вирусийн эсрэг хамгаалалтыг боловсруулж байдаг. Мөн компьютерын системд бага ачаалал өгдөг бөгөөд үйлдлийн системийг шаардлагатай үед нь шинэчилдгээрээ давуу талтай.

Шилдэг үнэгүй хамгаалалтын програм: "Microsoft Defender"

9 Хамгийн олон төрөл болон үнийн сонголтуудтай: "Norton 360"

Ашиглаж болох төхөөрөмжүүд: "Windows 10", "MacOS", "iOS" болон "Android" 

Энэхүү програмыг ашиглаж болох төхөөрөмжийн тоо нь нэмэлт горим үйлчилгээнээсээ хамаараад 4 төрөл байдаг бөгөөд бүтэн жилээр болон сар, сараар төлбөрөө төлөх боломжтой.

  • "Norton AntiVirus Plus": Нэг сарын үнэ 5.99$, нэг жилийн үнэ 59.99$ бөгөөд эхний жилдээ хэрэглэж байгаа бол 39.99$ болж хямдардаг. Үүнийг "Windows" эсвэл "Mac" төхөөрөмжийн аль нэгд нь суулгаж ашиглах боломжтой ба вирусийн эсрэг хамгаалалтын үндсэн үйлчилгээнүүдтэй байдаг.
  • "Norton 360 Standard":  Нэг сарын үнэ 7.99$, нэг жилийн үнэ  79.99$ бөгөөд эхний жилдээ ашиглахдаа 49.99$ төлдөг. "Windows" эсвэл "Mac" төхөөрөмжийн аль нэгд нь хэрэглэж болох ба 1 гар утас эсвэл таблетад суулгаж ашиглах боломжтой. Хамгаалалтын үндсэн үйлчилгээнүүдээс гадна "VPN", 10 гигабайтын мэдээллийн нөөц "backup" хийх багтаамж видео камерын хамгаалалтууд багтсан байдаг.

Хамгийн олон төрөл болон үнийн сонголтуудтай: "Norton 360"

  • "Norton 360 Deluxe": Нэг сарын үнэ 9.99$, нэг жилийн үнэ 99.99$ бөгөөд эхний жилдээ 59.99$ төлдөг. "Windows", "Mac"  төрөл бүрийн ухаалаг утас таблет зэрэг нийт 5 төхөөрөмжинд суулгаж ашиглах боломжтой бөгөөд хамгаалалтын үндсэн үйлчилгээнүүдээс гадна "VPN", 50 гигабайтын мэдээллийн нөөц "backup" хийх багтаамж, видео камерын хамгаалалт болон хүүхдийн компьютерын хэрэглээний хяналт, хязгаарлалттай байдаг.
  • "Norton 360 with LifeLock Select": Нэг сарын үнэ 14.99$, нэг жилийн үнэ 149.99$ бөгөөд эхний жилдээ 99.99$ төлдөг. "Windows", "Mac"  төрөл бүрийн ухаалаг утас таблет гэх мэт нийт 5 төхөөрөмжинд суулгаж ашиглах боломжтой бөгөөд хамгаалалтын үндсэн болон нэмэлт бүхий л үйлчилгээнүүдийг авах боломжтой. Мөн "LifeLock" гэх үйлчилгээ нь төрөл бүрийн цахим сүлжээ, цахим банкны мэдээлэл гэх мэт хувийн мэдээллийг хянах боломжийг олгодог юм.

Хэрэв та илүү их мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарж албан ёсны веб хуудсаар нь зочлоорой.

10 Шилдэг вирус устгах: "Malwarebytes"

Ашиглаж болох төхөрөмжүүд: "Windows 10", "MacOS", "iOS" болон "Android" 

Энэхүү програм нь компьютерын системд нэвтэрсэн вирусийг олж устгахдаа хамгийн шилдэг нь бөгөөд 14 хоног туршилтаар үнэгүй ашиглах боломжтой байдаг. 1 төхөөрөмжинд 1 жил ашиглах үнэ нь 40$ бол 10 хүртэлх төхөөрөмжинд ашиглах үнэ нь жилийн 130$ юм. Харин хамгаалалтын хувьд төрөл бүрийн трожан болон вирусүүдийг цаг тухайд нь олж, системийг гэмтээлгүйгээр устгах, сэжиг бүхий цахим хуудсуудыг шалгах, анхааруулах гэх мэт үндсэн хамгаалалтын үйлчилгээнүүдтэй аж.

Хэрэв та илүү их мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарж албан ёсны веб хуудсаар нь зочлоорой.

Шилдэг вирус устгах: "Malwarebytes"

11 Нэмэлтээр санал болгох үнэгүй хамгаалалтын програм: "Bitdefender Antivirus Free Edition"

Ашиглаж болох төхөөрмжүүд: "Windows 10", "MacOS", "iOS" болон "Android" 

Энэхүү програм нь 30 хоногийн үнэгүй туршилтын хугацаатай бөгөөд үйлчилгээ болон хамгаалалтын горимуудаасаа хамаараад 3 төрөл байдаг.

  • "Bitdefender Total Security 2019": 5 хүртэлх төхөөрөмжинд суулгаж ашиглах боломжтой ба нэг жилийн үнэ нь 89.99$ бөгөөд эхний жилдээ ашиглаж байгаа тохиолдолд 44.99$ болж хямдардаг. "Windows 10", "MacOS", "iOS" болон "Android" үйлдлийн системүүдийн үндсэн хамгаалалтын горимуудтай. 
  • "Bitdefender Internet Security 2019": 3 хүртэлх төхөөрөмжинд суулгаж ашиглах боломжтой ба нэг жилийн үнэ нь 79.99$ бөгөөд эхний жилдээ 39.99$ төлдөг. "Windows 10", үйлдлийн системийн цахим халдлага вирусүүдийн эсрэг үндсэн хамгаалалтын горимуудтай.
  • "Bitdefender Antivirus Plus 2019": 3 хүртэлх төхөөрөмжинд суулгаж ашиглах боломжтой ба нэг жилийн үнэ нь 59.99$ бөгөөд эхний жилдээ 39.99$ болж хямдардаг. "Windows 10" үйлдлийн системийн вирусийн эсрэг үндсэн хамгаалалтын горимуудтай. 

Хэрэв та илүү их мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарж албан ёсны веб хуудсаар нь зочлоорой.

Нэмэлтээр санал болгох үнэгүй хамгаалалтын програм: "Bitdefender Antivirus Free Edition"

12 Өөр санал болгож буй хамгаалалтын програмууд

  • Avast: Вирус устгах шилдэг вирусийн эсрэг програм бөгөөд 14 хоногийн үнэгүй туршилтын хугацаатай, 1 төхөөрөмжинд хэрэглэх жилийн үнэ нь 59.99$ байдаг.
  • ESET NOD32: 14 хоногийн үнэгүй туршилтын хугацаатай 1 төхөөрөмжинд хэрэглэх жилийн үнэ нь 59.99$ бөгөөд вирусийн эсрэг үндсэн бүхий л хамгаалалтын горимуудтай байдаг.

Өөр санал болгож буй хамгаалалтын програмууд

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()