Гэртээ тохирсон буйданг хэрхэн сонгох вэ?

Буйданг маш олон янзаар байрлуулж болдог. Гэхдээ буруу байрлуулснаас болоод гэрийн орчин зайгүй мэт харагдах нь бий. Мөн сүүлийн үед хүмүүс өрөөнийхөө зай талбайд тааруулж ор болгож ашигладаг буйдан ихээхэн сонгох болсон. Тэр ч утгаараа бид танд гэртээ ямар буйдан сонгож, хэрхэн байрлуулж болох талаарх мэдээллийг хүргэж байна. 

Гэртээ тохирсон буйданг хэрхэн сонгох вэ?

1 Жижиг зочны өрөөнд

Талбай багатай зочны өрөөнд хана дагуу тавих зориулалттай буйдан илүү тохирно. Ийм төрлийн буйданг өрөөний хамгийн урт ханандаа байрлуулах хэрэгтэй. Харин таны гэрт зочид их ирдэг бол булангийн буйдан тохиромжтой.

Та буйдан сонгохдоо овор ихтэй, хурц ирмэгтэй загвараас татгалзахыг хичээгээрэй. Мөн өрөөнийхөө бусад хэсэгтээ зохицуулж хэмжээг нь тааруулах хэрэгтэй шүү.

Жижиг зочны өрөөнд

2 Стандарт бус зохион байгуулалттай өрөөнд

Ийм төрлийн өрөөнд буйданг байрлуулах хэд хэдэн хувилбар байдаг. Хэрэв хүсвэл буйдангаа салгаж зарим хэсгийг нь өөр өрөөнд тавих боломжтой. Мөн та өрөөнийхөө өвөрмөц зохион байгуулалтыг харгалзан үзэж аль болох цомхон загварын буйдан сонгох хэрэгтэй шүү. Ингэснээр тухайн орчин илүү цэгцтэй болохын зэрэгцээ гэрийн тань илүү булан тохойг далдлах болно. Түүнчлэн буйданг хаалганы эсрэг талд байрлуулах нь тохиромжтой харагддаггүй. Учир нь буйдан дээр сууж байгаа хүнд үүднээс хэн ирж байгааг харах тийм ч таатай санагддаггүй ажээ.

Стандарт бус зохион байгуулалттай өрөөнд

3 Нэг өрөө байранд

Нэг өрөө байр болон талбай томтой өрөөнд буйданг салгаж байрлуулах нь зөв. Ийм аргаар гэрийнхээ нэг хэсэгт тусдаа зочны өрөөг ч бий болгох боломжтой шүү.

Мөн зай талбай хангалттай байвал буйдангаа өрөөний гол хэсэгт арал маягтайгаар байрлуулаарай. Ингэснээр  та гэртээ илүү тухтай орчинг бүрдүүлж чадна.

Нэг өрөө байранд

4 Хүүхдийн өрөөнд

Эцэг, эхчүүд хүүхдийн өрөөнд буйдан сонгохдоо хүүхэд тоглох болон сууж хичээлээ хийх зай талбайг бодолцох хэрэгтэй. Мөн буйдан бол ор биш гэдгийг санаарай. Тиймээс та шүүгээтэй, дэлгэгдэж, эвхэгддэг буйданг сонгох  хэрэгтэй юм.

Хүүхдийн өрөөнд

7
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()