Хүний гарт үгүй болсон урлагийн хосгүй 9 бүтээл

Саяхан буюу 4-р сарын 15-нд Парисын дарь эхийн сүм галд шатаж хүн төрөлхтөн нэгэн томоохон баялгаа алдсан билээ. Тухайн үед тэр үйл явдлыг харж байсан мянган мянган хүний зүрх гашуудан шимширч байсан юм. Ганц үүгээр ч зогсохгүй жил ирэх тусам түүхийн үнэт дурсгалууд устаж үгүй болж, нөхөн сэргээгдэх боломжгүй болтлоо нурж, гэмтэх харамсалтай үйл явдлууд олноор гарах болсон. Жишээлбэл, алдарт Себастьяны хөшөө селфид дурлагчийн золиос болж нурж унасан түүхтэй шүү дээ.

Хүний гарт үгүй болсон урлагийн хосгүй 9 бүтээл
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Пальмирын хаалга

Уг хаалгыг Парсичуудыг буулган авсан Ромын эзэнт гүрний  ялалтад зориулж барьсан бөгөөд 1930 онд дахин сэргээгдэх хүртлээ хагас сүйрлийн байдалтай оршиж байв. Түүнээс хойш олон жилийн туршид хотын бэлгэ тэмдэг гэж үнэлэгдэж ирсэн уг хаалга Сирийн дайны үеэр нуран унажээ. ЮНЕСКО-оос Сири улсын удирдагч нарт түүхэн дурсгалт хаалгыг буцаан сэргээхийн тулд чадах бүхнээ хийх ёстой гэдгийг сануулжээ.

  • 2015 оны 9-р сарын 4-нд сүйтгэгдсэн

Пальмирын хаалга

2 Пикассогийн бүтээл “Зураач”

1998 онд Атлантын далай дээгүүр нисэж явсан онгоц осолдож далай руу унасан аймшигт явдал гарч байсан билээ. Уг ослын үеэр нийт 229 хүн хохирсноос 215 нь зорчигчид, харин 14 нь онгоцыг удирдаж явсан багийн гишүүд байсан юм. Мөн тус онгоцонд Пабло Пикассогийн алдарт “Зураач”-аас гадна нийт 1.000.000.000 ам.доллароор үнэлэгдэх үнэт чулуу, алмаз эрдэнэсүүд байжээ.

  • 1988 оны 9-р сарын 2-нд үгүй болсон

Пикассогийн бүтээл “Зураач”

3 Бужангийн хөндий

Бужангийн хөндий бол Малайз улсад оршдог түүхийн томоохон цогцолбор билээ. Энэ газарт Шривижайн эзэнт гүрэн болон эртний Малайзын төрт улс оршдог байснаараа алдартай. Хөндийд байрлаж байсан 1200 гаруй жилийн түүхтэй Хиндийн шашны дурсгалт сүмийг нэгэн барилгын компани худалдаж авч, нураах шийдвэр гаргасныг 2013 оны 12-р сард нийтэд зарлаж байжээ. Тэр компани өөрсдийн ёс бус үйлдлээ “Энэ газрыг түүхийн дурсгалт газар гэдгийг баталсан эх сурвалж хаана ч байхгүй бөгөөд маш олон жилийн турш бидний эзэмшилд оршиж байгаа” гэж тайлбарлаж байсан юм.

  • 2013 онд сүйтгэгдсэн

Бужангийн хөндий

4 Караважжиогийн уран зураг “Гэгээн Францис, Гэгээн Лоренц нарын мэлмий гийсэн нь”

Энэхүү алдарт зураг нь 1969 онд гэгээн Лоренцийн сүмээс хулгайлагдсан бөгөөд тухайн хэргийг маш удаан хугацааны туршид шалгаж байсан юм. Гэвч эцэстээ уг зургийг Өмнөд Италид болсон хүчтэй газар хөдлөлтөд өртөж алга болсон гэж үзээд хэргийг хаажээ.

Түүнээс хойш 30 жилийн дараа хэрэг үйлдсэн мафид  харьяалалтай байсан гишүүн энэ бүтээлийг нэгэн уран зураг цуглуулагчийн захиалгаар хулгайлсан хэмээн өчсөн гэдэг.  Түүний хэлснээр бол зураг нь хуучин фермийн байшинд хэдэн жилийн туршид хадгалагдсан бөгөөд эцэстээ гахай, хархны хоол болон дуусжээ.

  • 1969 онд хулгайлагдсан

Караважжиогийн уран зураг “Гэгээн Францис, Гэгээн Лоренц нарын мэлмий гийсэн нь”

5 Элгиний гантиг баримлууд

Элгиний гантиг баримлууд бол эртний Грекийн гайхамшигт бүтээлүүдийн цуглуулга юм. Шотландын гүн Элгин тэднийг анх Англид авчирч байсан бөгөөд хөшөөнүүдийг маш ширүүн гадаргуутай хатуу зүйлсээр цэвэрлэж, зарим нэг толбыг нь арилгахын тулд хүчил, шүлтийн найрлагатай бодис ашиглаж байсан нь гаднах чулууг нь маш их гэмтээсэн гэдэг. Улмаар тэрхүү гэмтлийг буцаан сэргээх явцад алдаа гарч хэсэг олдворууд нь засвар авахгүй болтлоо эвдэрсэн байсныг Британийн музейд хүлээлгэж өгчээ.

  • 1937 онд гэмтсэн

Элгиний гантиг баримлууд

6 Клод Монегийн бүтээл “Усан сараана цэцэг”

Алдарт Клод Монегийн усан дээрх сараана цэцгийг дүрсэлсэн хэд хэдэн зургууд Нью-Йорк дахь орчин үеийн урлагийн музейд хадгалагддаг байжээ. Гэвч 1958 онд энэхүү музей галд автаж маш олон гайхамшигт урлагийн бүтээлүүд үгүй болсон юм. Түймэр дууссаны дараа тэдгээрээс зөвхөн хэдэн ширхэг тасархай хэсэг л үлдсэн байжээ.

  • 1958 онд шатсан

Клод Монегийн бүтээл “Усан сараана цэцэг”

7 Себастьян хааны хөшөө

Лиссабоноор аялж явсан нэгэн жуулчин Себастьяны хааны дэргэд зургаа авахуулахын тулд хөшөөний тавцан руу авирахаар шийджээ. Гэвч уран баримлын даац хэтэрч, газар унасан бөгөөд тэр дороо хэдэн хэсэг болтлоо бутарсан юм. Буруутан хэргийн газраас зугтахыг оролдсон боловч цагдаа нарт баригдаж үнэт дурсгалыг санаатайгаар үгүй хийсэн хэргээр хариуцлага хүлээжээ. Ингэж л аугаа Себастьяны хөшөө селфид дурлагчийн золиос болсон түүхтэй.

  • 2016 оны 5-р сард сүйтгэгдсэн

Себастьян хааны хөшөө

8 Бразилын үндэсний музей

Бразилын үндэсний музей байрладаг байсан Сан-Кристован ордон 2018 оны 9-р сарын 2-ны өдөр түймэрт автжээ. Гал маш хурдацтай тархаж барилгын бүх давхрууд шатсан бөгөөд аз таарч нэг ч хүн үрэгдээгүй юм. Энэхүү музей нь Өмнөд болон Хойд Америкийн хамгийн том дурсгалт цуглуулгуудыг хадгалж байсан ба тэдгээрт нь амьтан, байгалийн баялаг, эртний Энэтхэгийн сав суулга, Египетийн болон Өмнөд Америкийн мумми нар гэх мэт маш олон төрлийн үзмэрүүд багтаж байжээ. Түүнээс гадна эртний Египетийн олдворууд, бурхдын дүрст баримлууд, маш олон сахиуснууд, мөн Америк тивийн газар нутгаас олдож байсан 12 мянган жил гаруй хадгалагдсан эртний эмэгтэйн араг яс ч галд өртөж устсан юм.

  • 2018 оны 9-р сарын 2-нд шатсан

Бразилын үндэсний музей

9 Парисын дарь эхийн сүм

Парисын дарь эхийн сүмд гарсан түймэр нь зөвхөн Франц улсад төдийгүй дэлхий нийтэд тохиосон аймшигт гарз хохирол байлаа.

Гол сүмийн дээвэр, оройн цамхаг болон доторх цаг нь шатсан бөгөөд түүнийг нөхөн сэргээх засварын ажилд 20 гаруй жил зарцуулагдана гэж мэргэжлийнхэн үзэж байна. Засварын ажилд зарцуулагдах нийт зардалд Францын бизнес эрхлэгч Франсуа-Анри Пино өөрийнхөө зүгээс 100 сая евро, тэрбумтан Бернар Арно болон түүний гэр бүл 200 сая евро хандивласан бөгөөд одоогийн байдлаар нийт 1 тэрбум евро цугларсан байгаа аж.

  • 2019 оны 4-р сарын 15-нд галд өртсөн

Парисын дарь эхийн сүм

7
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()