Түүхийгээр нь идвэл биед илүү ашиг тустай бүтээгдэхүүнүүд

Хүмүүс өндөг болон тахианы махыг түүхийгээр нь идэж болохгүй гэдгийг маш сайн мэддэг. Тэгвэл эсрэгээрээ зарим хүнсний бүтээгдэхүүнийг түүхийгээр нь идэх ёстой байдгийг та мэдэх үү? Хачин санагдаж мэдэх ч бид хоол хийхдээ эрүүл мэндэд тустай хүнсний ногоонуудын чухал амин дэмүүдийг нь үгүй хийсээр байдаг юм. Ингээд та бүхэнд түүхийгээр нь идвэл илүү шим тэжээлтэй, биед сайн нөлөөтэй хүнсний бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна.

Түүхийгээр нь идвэл биед илүү ашиг тустай бүтээгдэхүүнүүд
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Брокколи

Брокколи нь питохимийн сульфорапэнийг их хэмжээгээр агуулдаг бөгөөд хавдар, зүрхний шигдээс, цус харвалт, сэтгэл гутралаас урьдчилан сэргийлдэг.

2008 онд “Хүнсний ногоо ба хими” сэтгүүлийн нийтэлсэн судалгаанд брокколийг түүхийгээр нь идвэл хүний бие сульфорапэнийг маш хурдан шингээж авдгийг дурджээ. Мөн 2009 онд хийгдсэн судалгаагаар брокколийг буцалгах, богино долгионы зууханд хийж, хайрч хуурахад түүнд агуулагдах витамин С-гийн агууламж буурдгийг тогтоосон байна. Хэрвээ та түүхий брокколи идэж чаддаггүй бол багахан хугацаанд жигнэж хэрэглэж болох юм. Энэ арга нь түүнд агуулагдах амин дэмийг хэвээр хадгалах боломжийг танд олгоно.

Брокколи

2 Сонгино

Сонгинын эрүүл мэндэд үзүүлэх ач тус үнэхээр их байдаг. Түүнд хүний биед тустай химийн элементийн найрлагууд маш өндөр агуулагддаг бөгөөд хавдрын эсрэг тэмцэгч ганц хүнсний ногоо гэхэд хилсдэхгүй юм. Сонгиныг түүхийгээр идэх нь хавдрын эсрэг тэмцэж буй хамгийн шилдэг арга гэдгийг Америкийн алдарт хүнс судлаач, тогооч Ашлэй Валтэр хэлж байсан удаатай. Мөн сонгино нь зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлдэг. 2012 онд хийгдсэн судалгаагаар түүхий сонгиныг бага зэрэг халааж хэрэглэвэл зүрх судасны өвчнийг маш хурдан хугацаанд намдаах увдистайг баталжээ.

Сонгино

3 Сармис

Та сармис хэрэглэснээр зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлж чадна. 2007 оны судалгаагаар целсийн 200 градуст зургаан минут халаасан сармис зүрх судасны өвчнийг бүрэн дарангуйлдгийг олж тогтоожээ. Гэхдээ сармисыг 20 минут буцалгавал бактерийн эсрэг үйлчилгээ нь устдаг ба нэг минут богино долгионы зууханд хийхэд хавдрын эсрэг үйлчилгээгээ бүрэн алддаг гэнэ. Харин хэрчсэн сармисыг халаахаасаа өмнө арван минут амраавал өөрийн эмчилгээний чадвараа эргэн олж авдаг аж. Гэхдээ болгож хэрэглэсэн сармис анагаах чадвараараа түүхий сармиснаас 30 хувиар дутмаг байдаг гэдгийг санаарай.

Сармис

4 Улаан чинжүү

Улаан чинжүү нь хүнсэнд өргөн хэрэглэгдэхийн зэрэгцээ ямар ч төрлийн хоолтой гайхалтай зохицдог. Гэхдээ түүхийгээр нь идвэл илүү ач тустай байдаг гэдгийг та мэдэх үү? Учир нь улаан чинжүүнд витамин С өндөр хувиар агуулагддаг ба чанаж болгосон тохиолдолд тэрхүү амин дэс нь устдаг аж.

Улаан чинжүү

5 Буржгар байцаа

Цэцэгт төрлийн хүнсний ногоо, тэр дундаа буржгар байцаа глюкозинолатын өндөр агууламжтай байдаг. Энэхүү байцааны ургамлын энзим нь хүний биеийн өвчин эмгэгтэй гайхалтай тэмцдэг бөгөөд болгож хэрэглэвэл эрүүл мэндэд тустай чанар тэр даруй үгүй болдог.

Буржгар байцаа

6 Хүрэн манжин

Хүрэн манжинг түүхийгээр нь идэх хэрэгтэй гэхээр ихэнх хүмүүс гайхдаг. Гэхдээ тус ногоонд агуулагдах шимт бодис, амин дэмүүдийг бүрэн хадгалъя гэвэл түүхийгээр нь хэрэглэх ёстой байдаг.

Хүрэн манжинд өндөр хувьтай эслэг, витамин В9, С болон марганц агуулагддаг бөгөөд болгож хэрэглэсэн тохиолдолд амин дэмийнхээ 25 хувийг алддаг юм. 

Хүрэн манжин

7 Нэрс

Нэрсэнд өөр ямар ч жимсэнд байдаггүй их хэмжээний анитоксидант, өндөр чанарын полийн хүчил агуулагддаг. Тиймээс энэ жимсийг түүхийгээр нь хэрэглэж байж амин дэмийг нь бүрэн авах боломжтой юм. Судлаачид уг жимсийг боловсруулсан л бол ашиггүй болдгийг  нь тогтоожээ.

Нэрс

8 Хан боргоцой

2010 онд хийгдсэн судалгаагаар шинэхэн хан боргоцойн шүүс бүдүүн гэдэсний хавдрын эсийг дарангуйлдаг болохыг тогтоожээ. Учир нь хан боргоцойн шүүсэнд бромэлианы энзим өндөр хувиар агуулагддаг юм. Тийм учраас эмч нар бүдүүн гэдэсний хагалгаанд орсон өвчтөнүүдэд хан боргоцойн шүүс уухыг зөвлөдөг.

Хан боргоцой

26
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()